ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс дахь хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдийг танилцуулах цахим арга хэмжээ

A.Жаргал
2021 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

УЛААНБААТАР, Монгол улс: Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар Үндэсний судалгааны зөвлөл (CNR-IRISS)-тэй хамтран “Монгол улс дахь хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдийг танилцуулах нь” цахим арга хэмжээг өнөөдөр буюу 2021 оны 2-р сарын 4-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний үеэр Европын холбооны “Switch-Asia” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хог хаягдлын удирдлага, зохицуулалт, дахин боловсруулалтын чиглэлээр Монгол улсад нэгэн зэрэг хэрэгжиж буй хоёр төсөл болох “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах (SPRIM)” болон “Улаанбаатар хотод 3R зарчмыг хэрэгжүүлэх замаар байгалийн нөөцийг тогтвортой ашиглах (3R4UB)” төслүүдийг танилцуулахаас гадна уг салбарт яг одоо тулгамдаж буй асуудлуудын талаар төслийн оролцогч талууд болох хот, дүүрэг, аймаг, сумдын захиргаа, орон нутгийн иргэд, хуванцар дахин боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүдийн төлөөллүүдтэй хэлэлцүүлэг явууллаа.

Арга хэмжээний үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Э. Траян ХристеаОрчин үеийн амьдралыг хуванцаргүйгээр төсөөлөхийн аргагүй болсон ба эдийн засагт өндөр ач холбогдолтой материалд зүй ёсоор тооцогдох боловч хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэл дагуулж байна. Төслийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь тогтвортой байдлыг хангахад оршино. Европын холбоо нь Монгол улсын тогтвортой, ногоон хөгжлийг дэмжиж ажиллахыг үргэлж хичээдэг.” гэдгийг онцоллоо.

 “Хуванцар хог хаягдал хогийн цэгийг дүүргэж, ус зайлуулах хоолойг бөглөж, усыг бохирдуулж, биологийн олон янз байдал алдагдах шалтгаан болж байна. Тиймээс бид Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг хэрэгжүүлж байна.” гэж Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгч Яна Зилкова ярилаа.

“Монгол улсад сүүлийн 40 жилийн хугацаанд хот, суурин газар оршин суугчдын тоо гурав дахин өссөн бөгөөд, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цаашид ч өсөх чиг хандлагатай байна. Хот суурин газарт бий болох төвлөрлийг дагаж үүсэх хог хаягдлын хэмжээ нэмэгддэг. Одоогийн байдлаар нэг хүнд ногдох хог хаягдал 1 кг байгаа бол цаашид 2.5 кг болж өсөх тооцоо байна. Иймээс байгаль дэлхийгээ хүндэлж амьдарч ирсэн Монголчуудын соёлын үнэт зүйлийг сэргээж, гарч буй хог хаягдлыг багасгах, байгалийн нөөцийг хэмнэх шийдлийг Европын Холбоонны таксономийн зарим зарчмыг Монголд нэвтрүүлэх байдлаар хэрэгжүүлэх цаг нь болжээ.” гэж “3R4UB” төслийн шинжлэх ухааны зохицуулагч Альфонсо Морвилло мэдэгдэв.

Монгол улсад жилд ойролцоогоор нийт 3.4 сая тонн хог хаягдал гардаг ба үүний 10-15 хувийг хуванцар хаягдал эзэлдэг байна. Тиймээс Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийн баг нь хуванцар дахин боловсруулах салбарын ЖДҮ-ийг дэмжих замаар дахин боловсруулсан хуванцраар хийсэн бүтээгдэхүүний өнөөгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Төслийн хүрээнд дахин боловсруулсан хуванцраар хийсэн бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал, чанарын стандартыг боловсруулах болон хуванцар дахин боловсруулдаг компаниудыг дэвшилтэт тоног төхөөрөмж, технологид нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна. Нэмж дурдахад Каритас Чех Репаблик байгууллага нь хуванцар хог хаягдлыг ангилах, цэвэрлэх, цуглуулахад анхаарлаа хандуулж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, төрийн болон олон нийтийн байгууллагууд зэрэг бүх түвшинд хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээг бий болгох замаар хуванцар хог хаягдлыг ангилах цуглуулах системийг сайжруулах ажлыг төслийн хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд болох Экосум ТББ, Монголын Байгаль Орчин Аюулгүй Байдлын Зөвлөл, ТГ Масарыкын Усны Судалгааны Институт, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр ТББ тусламжтайгаар хийхээр төлөвлөж байна. Уг төсөл нь 2020 оны 5-р сард эхэлсэн ба 2024 оны 4-р сар хүртэл төслийн зорилтот бүлэг болох Улаанбаатар хот, Булган аймаг, Хишиг-Өндөр суманд тус тус хэрэгжих юм.

“Улаанбаатар хотод 3R зарчмыг хэрэгжүүлэх замаар байгалийн нөөцийг тогтвортой ашиглах (3R4UB)” төсөл нь Улаанбаатар хотын захиргаа, бичил болон жижиг, дунд үйлдвэрүүдийн тусламжтай хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгаж цуглуулах, тээвэрлэх туршилтын загвар төслөөр дамжуулан хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулахад түлхэц өгөхийг зорьж байна. Төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын агентлаг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн оролцоотойгоор  тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг (ТХҮ) сурталчлах техникийн сургалт, семинар зохион байгуулж яам, дэд агентлагуудын чадавхыг бэхжүүлнэ. 3R4UB төслийн үр дүнд Улаанбаатар хотын нийт дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилах үйл ажиллагааг идэвхжүүлэх юм.

Холбоо барих

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Каритас Чех Репаблик байгууллагын цахим хуудсаар https://mongolia.charita.cz/ зочлох, харилцааны ажилтан Б. Баянжаргалтай bayanjargal.batbayar@caritas.cz цахим шуудангаар эсвэл 86232567 утсаар холбогдоно уу.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [58.123.56.14] 2021/2/5
Хогоо цэвэрхэн ялгаж хаяад. Дахиж ашиглахгүй хогоо шатаагаад цахилгаан гаргах хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [58.123.56.14] 2021/2/5
Хогоо шатаж цахилгаан дулаан гаргаж авдаг станц байгуулсан улс олон байна. Монгол инженерүүд бас хийж чадахгүй биз
0 | 0 Хариулах
Санал [64.119.25.109] 2021/2/5
Хогийг дахин боловсруулах, эсвэл үр ашигтайгаар устгах нь улс бүрт тулгарч буй асуудал юм. Би багадаа Сим Сити гэдэг тоглоом тоглож байхад Хогийг шатаагаад цахилгаан гаргадаг үйлдвэр байдаг байсан. Тийм үйлдвэр бариад шүүлтүүрийг нь сайн хийгээд, гарч буй нүүрстөрөгч гэх мэт зүйлсийг нь газар доор битүүмжилсэн байдлаар хадгалаад явбал болох болов уу гэж боддог юм. Мэргэжлийн хүмүүс, байгууллагууд нь судлаарай. Бидний гэр орон, бидний гариг шүү дээ.
1 | 0 Хариулах
Катя [202.55.188.100] 2024/4/5
Лайк! Сонирхолтой.
1 | 0 Хариулах
уншигч [103.229.123.23] 2021/2/5
хэрэглээндээ анхаараад явахад асуудал болоод байх юм биш. гэрийнхээ хогийг цэвэрлэхдээ бусдаас асуудаггүй биз дээ. энэ бүх тусламжийн байгууллагаас салсан цагт монгол хүн өөрт тулсан асуудлаа өөрөө шийдэх гарц олж хардаг болно.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.42] 2021/2/4
хамгийн өндөр технологитой Япон, ХБНГУ, Австри, Голландтай хамтран ажиллахад үнэ хөлс нь их байгаа юм байхдаа? Япончууд үнэгүй туслаад бариад өгье гэж байхад урдаас нь хахууль нэхэж тэнэгтрээд буцаачихсан, сонин хүмүүсшүү
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.22] 2021/2/4
Хятадууд гадаадаас хог хаягдал авахаа больсон тул бид аль болох хогоо дахин боловсруулах арга барил руу шилжихгүй бол болохгүй.
4 | 0 Хариулах