Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Газрын асуудлыг хийдүүлдэг, барилгын үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг, үнэ нэмдэг явдалд хотын удирдлагууд хатуу арга хэмжээ авна"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө барилгын салбарынхантай хийсэн уулзалтын үеэр төр, хувийн хэвшлийнхэн хэрхэн хамтарч ажиллах тухай талууд хэлэлцсэн билээ. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Хамгийн их ажлын байр бий болгодог, хамгийн их өртөг шингээдэг, хөгжлийн өнгийг тодорхойлдог салбар нь барилгын салбар юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд явж ирсэн барилгын зөвшөөрөл, хот төлөвлөлтийн асуудал нь  олон асуултыг араасаа дагуулдаг. Үүнийг цэгцлэх ёстой.

Газартай холбоотой асуудлаар дунд нь хийдүүлдэг, завшуулдаг, барилгын үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг буюу үнэ нэмдэг зэрэг асуудалд хотын удирдлагууд хатуу арга хэмжээ авна. Улаанбаатар хотын үйл ажиллагааг авлига авахгүй, хээл хахуульд өртдөггүй, төрийн захиргааны хүнд сурталгүй цогц шийдлээр явуулах ёстой.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухайд барилгын салбарын мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагааг ойртуулж болж байна. НОСК, ТОСК-ын уялдаа холбоог зохицуулах талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай ярьж байгаа.

Нийслэлийн төрийн захиргааны байгууллага ААН-үүд, тэр дундаа барилгын салбарын үйлдвэрлэл эрхэлж буй та бүхэнд ямагт нээлттэй байх болно” хэмээн байр сууриа илэрхийлэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/2469327830042367