• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ТӨҮГ-уудын удирдах албан тушаалтны цалин хангамж болон бусад асуудалд томоохон шинэчлэл хийнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улсад 2019 оны байдлаар төрийн өмчийн 1,150, орон нутгийн өмчийн 4,862 нийт 6,012 хуулийн этгээд байна. Энэ тоонд төрийн бүх байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн компаниуд орж байгаа. Эдгээрт нийт 240-250 мянган хүн ажиллаж байна. Нийт ₮19 их наядын эргэлтийн хөрөнгө, ₮45 их наядын эргэлтийн бус, нийт 64 их наяд төгрөгийн хөрөнгө бүртгэлтэй байна. Энэ 64 их наядаас 35 их наяд нь өр. Өөрөөр хэлбэл, Монголын төрийн байгууллагуудын бүх хөрөнгийн талаас илүү нь өр төлбөр байна.

Төрийн өмчит хэчнээн компани байгаа вэ гэдгийг Засгийн газраас асуугаад гурван сар болсон. Одоо болтол хариу өгөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын төр орон нутгийн өмчит хэчнээн компани байгааг мэдэхгүй байна. Хоёр жишээ хэлье. "Эрдэнэс Тавантолгой" компанийн 936 ажилтны цалинд жилдээ ₮30 тэрбумыг өгч байгаа. Гэтэл урамшуулалд нь цалингаас гадна ₮37.9 тэрбумыг өгсөн байна.

Зам тээврийн яамны 20 компани 2019 онд ₮82.8 тэрбумыг цалингаас гадна урамшуулалд өгчээ. 2020 оны наймдугаар сард ₮80.1 тэрбумыг урашуулалд өгсөн. Төрийн өмчийн ТУЗ-тэй 70 компанид, 242 яамны газар, хэлтсийн дарга ажиллаж байгаа.

Засгийн газрын ХЭГ-ын нэг дарга л гэхэд зургаан компанийн ТУЗ-ийг даргалж байна. Тэгэхээр төрийн өмчит компаний засаглалыг хууль эрх зүйн орчны хүрээнд сайжруулах асуудал мөрийн хөтөлбөрт орсон. Энэ асуудлыг хэзээ оруулж ирэх вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит үйлдвэрийн газартай холбоотой асуудлыг онцгой анхаарахаас өөр аргагүй болсон. Үндсэндээ төрийн захиргааны ажилтан биш болохоор төрийн өмчит үйлдвэрийн газар дээр олноор орон тоо бий болгодог асуудал үе үе гарч ирдэг.

Хувийн хэвшил аваад ажиллавал 30 хүнтэй хийж болох ажлыг заавал 100 хүнтэй хийх гэдэг ийм нөхцөл байдал үүссэн нь үнэн. Тиймээс төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах тал дээр анхаарал хандуулж ажиллана. Ажлын хэсэг гараад дүгнэлтүүд гарсан байдалтай байгаа. Эрх зүйн болон тогтолцоо, алийг нь нэгтгэх зэрэг ажлыг хийнэ.

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын удирдах албан тушаалтнуудын цалин хангамж болон бусад асуудал дээр томоохон шинэчлэл хийгдэнэ. Гэхдээ төрийн өмчит үйлдвэрийн газар байна гэдэг нь буруу, бүгдийг нь хувьчлах ёстой гэдэгтэй 100 хувь санал нийлдэггүй. МИАТ, Төрийн банкийг хувьчлах асуудал явагдаж байх үед ажлын хэсэг гараад миний бие ахалж байсан учир уг асуудлыг тухайн үед татаж авч байсан.

Хэрвээ хувьчлал хийгдвэл дотоодын биржээр дамжуулаад олон нийтэд нээлттэй арилжигдах ёстой болохоос биш хэн нэг улстөрч танилаараа дамжуулан ТӨҮГ, банкны салбарыг хувьчилж авах асуудал байж болохгүй. Үүнийг ярилцаад, үе шаттайгаар шийднэ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.32] 2021/1/31
Зөв.төрийн өмчийн компанийн захирал гэж том том жип унасан бүдүүн гаруудыг цалин хөлсиы нь хасч.приус унуулаад.компаниудад нь аудитын шалгалт оруулах хэрэгтэй.сайн ажиллаж байгаагаас бусды нь нээлттэй хувьцаат к.болгох хэрэгтэй ерөнхий сайд чадна гэж итгэж байна түмэн чинь
0 | 0 Хариулах
amerik ezentei hundee... [202.179.26.130] 2021/1/28
Хэрвээ хувьчлал хийгдвэл дотоодын биржээр дамжуулаад олон нийтэд нээлттэй арилжигдах ёстой болохоос биш хэн нэг улстөрч танилаараа дамжуулан ТӨҮГ, банкны салбарыг хувьчилж авах асуудал байж болохгүй. Энэ их зөв үг шүү. Хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд хэн ч худалдаж авах боломжтойгоор зарах хэрэгтэй
2 | 1 Хариулах
amerik ezentei hundee... [113.233.225.81] 2021/1/28
manai ene uls turchid harvardiin jiliin kursed suuj ircheheed bolovsroltoi bolchihloo geed zarlaad baih yum... washingtonii zaraalaar yawaa heden uls turchid turiin tolgoid orchloo shu... tsaanaas n yu gesen daalgavar ugsun yum boldoo...
0 | 0 Хариулах
зочин [66.181.186.197] 2021/1/28
turiin umchit kompaniin tsalin uramshuulal hangamjiig il tod bolgoh heregtei. nuuj bn gedeg ni nuuh um bgaa bolood ter. tsalin ajil alban tushaaliig nuuh shaardalagagui. chadwartai medlegtei uls ornoo gesen setgeltei ni ajillag. hulgai mayagiin nuuts hiideg baidag asuudlaa bolih. huwitsaat bolgohoos umnu zeeliin huug delhiin jishigt hurgeh.
1 | 0 Хариулах
зочин [64.119.26.154] 2021/1/27
Тэдний цалин хангамж ихэдсэнээс биш ер багадаагуйээ харин хариуцлага сэтгэл дутдаг бас дээр авилга хулгай нь л хэцуухэн бг
1 | 0 Хариулах
зочин [202.9.46.182] 2021/1/27
төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын удирдах тшвшинд тэтгэвэрээ аваад ажиллаж бга, тэтгэврийн нас нь хуулийн хугацаанаас хэтэрсэн 17600 хүн байна. эднийг тэтгэвэрт нь гаргаж залуучуудад ажлын байр гаргаж өгөх нь зөв бөгөөд шударга зүйл болно.
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.105] 2021/1/27
УИХ гишүүн УИХийн индэрээс хөгжилийн бэрхшээлтэй ядарсан иргэдээ бэлэнчилж амьдарч байна гэж доромжлох эрхийг хэн өгсөн юм бэ? Тэр хүндээ хариуцлага тооцохгүй бол иргэд өөрсдөө хариуцлага тооцох эрх өг. Ядаж тааралдвал нүүрлүү нь нулиммаар байна. Дарга хүн ажил хийхгүй баяждаг тогтолцоог халья. Үндэслэлгүй баяжсан дарга нарын хөрөнгийг хураая.
1 | 0 Хариулах
saraa [64.119.24.109] 2021/1/27
Тэр Засгийн газрын дарга хэн бэ, цалин нь хэд вэ,зарлах хэрэгтэй
1 | 0 Хариулах
hm [122.201.31.13] 2021/1/27
Maнай их хурлын гишүүд хаанаас мэдээлэлээ авдаг юм бол доо зайлуул. Б Энхбаяр гишүүний хэлсэн тоогоор бол Эрдэнэс тавантолгойн 936 ажилтан дунджаар нэг хүн 72 542 735₮ цалин урамшуулалд авдаг гэж гарч байх юм үнэн бол хэцүү л юм.
0 | 1 Хариулах
Зочин [122.201.22.241] 2021/1/27
Too bodohdoo taaruuhan yumaa daa...
1 | 3 Хариулах
Зочин [202.131.243.190] 2021/1/27
unen l yarij bna
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.138] 2021/1/27
Сумын уурын зуухны манаач маань хэзээ Рио той хэлэлцээрт орох гэж байна даа?
7 | 2 Хариулах
400 сая жуулчин [192.82.73.61] 2021/1/27
Энэний хэлэлцээрт орно гэж юу байдаг юм! Шууд зогсоогоод самрах биз. Зүгээр 400 сая жуулчин ирүүлэх тооцоотойгоо зайлах хэрэгтэй!!!
2 | 3 Хариулах
зочин [103.212.117.26] 2021/1/27
залуу хүний сэтгэж ярьж бга нь өөр бн дэмжие уихын гишүүд хоцрогджээ нөгөө л амбиц хөөсөн ашиг сонирхлын зөрчилтэй бүлгүүд болжээ ийм залуучуудыг гаргаж ирэх хэрэгтэй энэ хуучин гишүүдийг дахин битий сонго
2 | 2 Хариулах
Зочин [103.57.94.241] 2021/1/27
Энхбаяр гэж бас нэг талцуулсан хэрэлдүүлсэн худлаа ярьсан нөхөр гараад ирлээшүү
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.109] 2021/1/28
За харин ч энэ хэд дотроо үндсэн ажилаа сайн хийж байгаа нь шүү.
0 | 1 Хариулах
иргэн [59.153.115.189] 2021/1/27
Боловсролтой хүн их зөв ярьж байна.
5 | 2 Хариулах
Зочин [192.82.67.98] 2021/1/27
Харж л байядаа
4 | 1 Хариулах
Зочин [66.181.183.88] 2021/1/27
Zuv
2 | 1 Хариулах