ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

ТООЦООЛОЛ: Хөл хориог урт хугацаанд биш богино, олон дахин тогтоох нь үр дүнтэй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Судлаачдын бүлгээс цар тахлын үед хөл хориог ямар хугацаанд тогтоох нь тархалтыг бууруулахад илүү үр дүнтэй байх талаар тооцоолол гаргажээ. Уг тооцооллыг МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн танилцууллаа.

Тэрбээр “Дотоодод халдвар гарснаас хойш судлаачдын бүлэг тогтмол тооцоолол, судалгааг хийж байгаа. Хамгийн сүүлд 2021 оны нэгдүгээр сарын 3-нд тооцоолол хийсэн. Үүгээр нэгдүгээр сарын 6-нд хөл хориог цуцалбал халдварын нөхцөл байдал ямар болох вэ, тав эсвэл долоо хоног сунгавал цаашид халдварын тохиолдлын тоо хэд болох вэ гэдгийг бодсон.  Ингэхэд 10-нд цуцлах нь хамгийн эерэг байх боломжтой, гэхдээ цаашид хөд хориог дахин тогтоох шаардлагатай гэх үр дүн гарсан. 

График 1, Хөл хорио ба халдварын тархалтын тооцоолол

 
Эх сурвалж: ЭМЯ

Мөн урт хугацаанд хөд хорио тогтоох нь үр дүнтэй бус юм. Үүнийг тайлбарлахын тулд дараах жишээг авъя.

Хүн ам гурван долоо хоног чөлөөтэй явж байгаад хоёр долоо хоногийн хугацаанд хөл хорионд орвол халдвар тархалтын зүй тогтол бол эхний үедээ удаан тархах боловч 1-2 долоо хоногийн хугацаа өнгөрсний дараа эрчимтэй өснө. Өөрөөр хэлбэл, хөл хорионы хугацаанд халдварын тохиолдол буурах боловч урт хугацаанд нөлөө багасна.

График 2, Хөл хорионы хугацааг хэрхэн тогтоох тухай тооцоолол

 
Эх сурвалж: ЭМЯ

Хэрэв хоёр долоо хоногийн хөл хориог хоёр хувааж, долоо, долоо хоногоор нь ээлжилж тогтоовол тохиолдлын тоо буурсан хэвээр байна. Иймд, урт хугацаанд хөл хорио тогтоосноос богино хугацаатайгаар олон удаа тогтоох нь үр дүнтэй байна. Ингэхдээ хамгийн үр дүнтэй байх хугацаа нь 9-10 хоног байна. Уг тооцооллыг тархалтын динамик, үечлэлүүд дээр тулгуурлан гаргасан" гэлээ.

Түүнчлэн МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн “Халдвар авсан хүн эхний 2-4 хоног далд үедээ байх бөгөөд шинж тэмдэггүй байна. Дараагаар нь 1-3 хоногт халдвар тарааж эхэлнэ. Харин шинж тэмдэг илэрсэнээр эмнэлгийн байгууллагад хандтал ойролцоогоор 2-3 хоног шаарддаг байна. Энэ үеийг халдвар тараах үе гэнэ. Үүний дараа эмнэлгийн тусламж авсанаар эмчлэгдэж буй бүлэг рүү шилжинэ. Нийт өвчтөний 17 хувь нь шинэ тэмдэг илэрдэггүй ч гадуур халдвар тараадаг. Харин Монголын тухайд энэ тоо 20-30 хувь байна” гэв.

График 3, Халдвар тараах эрчим

 
Эх сурвалж: ЭМЯ

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.191.151] 2021/1/15
Зөв бхаа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.91] 2021/1/15
Ter yahaw Arhi uildverlegchid uhliin muugaar uheessi
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.80] 2021/1/15
өнгөрсөн жилжин эргүү хүкчид дотооддоо халдвар гараагүй байхад сүржигнэн иргэд ААН-г хорьж хааснаас тогтмол ажлын байргүй улирлын чанартай ажил хийдэг, өдрийн орлогоороо амьдардаг хэсгийн амьжиргааг сүйрүүлсэн. одоо бэлэн мөнгө идээд хэвтдэг сошиал манчин троллууд нь тавлаж байгаа юм шиг хохино арчаагүй гэхчилэн доромжилж байгаа. яаж ийм адгийн байдаг юм.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.70.91] 2021/1/15
Odoo daraa gaas n uur nam demjih heregtei sh dee. Martaj bolohgui
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.79] 2021/1/14
Сонин юм байна даа
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.78] 2021/1/14
Naad baraanii delguuruudee nee.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.118.52] 2021/1/14
барааны дэлгүүрээ нээээээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.186.66] 2021/1/14
2 ч удаа хөл хорио тогтоосон, эдийн засаг маш хүнд байдалд байна. Халдвар тархах эсрдэлийн судалгаа ийм байгаа бол санхүүгийн хүндрэлд байгаа өрхүүдийн судалгаагаа бас авч үзнэ үү. Дахиж хөл хорих юм бол хэдий хэмжээний өрх өлсөглөнд нэрвэгдэх вэ.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.70.91] 2021/1/15
Ed iin Zasag Er n Mongold Sanaa zovj bga sh dee. Tsaana ni tomchuul mungu ideed uursdud n ashigtai bga bolhoor l tegj bga yumaa
0 | 0 Хариулах
Za odoo bolio hogshoon [202.21.108.175] 2021/1/14
Naad t1 biznesee zogsoo!
1 | 1 Хариулах
Зөв шүү [66.181.161.26] 2021/1/14
Хэн нэгэн албан тушаалтан биш, ийм хувь судлаачид л өөрийн судалгааны үр дүнгээ хэнээс үл айн олон нийтэд хүргэж байх ёстой шүү
9 | 0 Хариулах
Зочин [139.5.219.82] 2021/1/14
Баримт нотолгоо харуулаад тайлбарлаад байхад хоригдохгүй энээ тэрээ гээд байх юмаа. Жоохон ухаантай хандаж үз᠋᠋᠋᠋᠋!!!!!
6 | 1 Хариулах
Зочин [202.9.46.178] 2021/1/14
fuvk
2 | 0 Хариулах
Zochin [124.158.69.147] 2021/1/14
Yu soliorood bgan be? Ahiad l bish shuu.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.107.143] 2021/1/14
Энэ чинь маш зөв тактик. Эрүүл мэндийн яам сайн ажилж байна. Хэсэгчлэн хөл хорио тогтоож шмнжилгээ авах нь зөв. Удахгүй короногүй болно доо
9 | 5 Хариулах
Koronogui bolno gj bhgui [202.21.108.175] 2021/1/14
Virus hetzee ch ustaj alga boldoggui um, umunsh sudal
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.56] 2021/1/14
Хха юу вээ. Больж үз
4 | 0 Хариулах
zochin [49.0.170.162] 2021/1/14
chi yu gej hutsad bgn
3 | 3 Хариулах
zochin [202.131.233.174] 2021/1/14
Том компаниудын маркетингийн менежерүүд мөнгө хусдагаа болих хэрэгтэй байгууллагаа хоослоод.Бөөн хуйвалдаан
3 | 1 Хариулах
zochin [49.0.170.162] 2021/1/14
yu biched bgan bee
3 | 1 Хариулах
Zochin [202.21.96.212] 2021/1/14
Ter unen baij magadgui. Gertee udaan baihaar gev genet garaad shuud durgui ni hureed duraaraa yavaj baigaad haldaaj isvel haldaj magadgui.
1 | 1 Хариулах
zochin [49.0.170.162] 2021/1/14
ter debil hun l tgj garna uu ghees bugd yu gej garah vee dee
2 | 1 Хариулах
Зочин [139.5.216.48] 2021/1/15
Урт хугацаатай зээл зөв. Хятадууд үүнийг баримталдаг
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.240] 2021/1/14
Өөх. Ойлгосон нь сайн хэрэг шүү. Овоо доо.
7 | 0 Хариулах
zochin [49.0.170.162] 2021/1/14
yu biched bgan be chi, eniig humuust oilguulah gj bichij bhd chini balairaad bgaarai zuger
2 | 1 Хариулах