Дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөлийн нээлт болж байна.
Шууд үзэх:
“ДЦС IV” ТӨХК-ийн турбогенератор №3-ын шинэчлэлтийн ажил дуусаж, ажиллагаанд залгалаа. Ингэснээр “ДЦС IV” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 110 МВт-аар нэмэгдэж байна.
Энэ сарын 8-нд системийн оргил ачаалал 1,220 МВт хүрэхэд ДЦС-ын нийлбэр ачаалал 740 МВт-тай явж байсан ба ДЦС дангаараа хангасан. Өөрөөр хэлбэл төсвийн хүчин чадлын үр дүнд 89 МВт-аар нэмэгдэнэ гэдэг нь арван аймгийн төвийг цахилгаан дулаанаар хангах хэмжээний хүчин чадал нэмэгдэж байна.
“ДЦС-4”-ийн төвийн эрчим хүчний системд эзлэх хувь өсөж, 63%-д хүрч байна. Дотоодоосоо цахилгаан эрчим хүчийг 98 хувь хангаж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын бүх дулааны болон цахилгаан станцууд нийлээд хоногт 25 мянган тонн нүүрс шатаадаг бол өнөөдөр “ДЦС-4” дангаараа хоногт 15 мянган тонн нүүрс хэрэглэж байна. Ийм том хэмжээнний хүчин чадал ашиглалтад орж, хүлээлгэн өгч байгаадаа баг хамт олны зүгээс сэтгэл өндөр байна хэмээн “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн дарга Ү.Төмөрхуяг нээлтийн үеэр хэлэв.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 13-нд зарлах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!