Уншиж байна ...

"Сар шинийн баярын өдрүүдэд улсын сургууль, цэцэрлэг, нийслэлийн харьяа байгууллагууд хашаагаа нээж, иргэдэд зогсоол гаргаж өгнө"

Д.Янжиндулам, ikon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сар шинийн баярын өдрүүдэд улсын сургууль, цэцэрлэгүүд зогсоолоо нээнэ. Мөн аж ахуйн нэгж, айл өрх бүр хашаагаа нээхийг уриалж байна" гэж НИТХ-ын дарга А.Баяр мэдээлэв.

Тэрбээр "Нийслэл хотын төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд цагаан сарын баяраар амарна. Энэ үеэр хашаагаа нээж, иргэдэд автомашины зогсоол гаргаж өгнө. Мөн нийслэлийн өмчит харьяа байгууллагууд боломжтой талбайгаа цагаан сарын үеэр нээлттэй байлгана.

Урт цагааны 100 гаруй автомашины далд зогсоолыг ирэх сард нээхээр төлөвлөж байсан ч өнөөдрөөс нээнэ" гэлээ.

Түүнчлэн сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвийн ачаалал нэмэгдэж, зогсоол хүрэлцэхгүй, ойр орчимд түгжрэл үүсэж байгаа учир аж ахуйн нэгжүүдтэй хамтран дараах байршилд зогсоол нэмэгдүүлж, нээжээ.

  1. Сүнжин гранд
  2. Урт цагааны зогсоол
  3. Тэнгэр плаза (Тэсо)
  4. 3,4 хороолол (13 сургууль)
  5. Чингис зочид буудал (урд зогсоол).