Уншиж байна ...

МУГТ, Дэлхийн аварга Б.Энх-Оргил Неосити төслийн Brand Ambassador боллоо

СУРТАЛЧИЛГАА
30 минутын өмнө
Сурталчилгаа

МУГТ, ONE Championship холбооны дэлхийн аварга Баатархүүгийн Энх‑Оргил Неосити хотхон төслийн Brand Ambassador-аар ажиллахаар болж, өнөөдөр /2026.02.13/ гэрээгээ байгууллаа. Тэрээр Неосити хотхонд амьдрах бөгөөд 3 өрөө байрны түлхүүрээ гардан авлаа.

зураг
 

Б.Энх-Оргил нь мэргэжлийн 17 тулаан хийж, үүнээс 14-т нь ялалт байгуулсан юм. Хамгийн сүүлд буюу 2025 оны 12 дугаар сард холимог тулааны One Championship холбооны Bantam жинд дэлхийн аварга болсон бөгөөд Монголын холимог тулаанчдаас төрөн гарсан 2 дахь гавьяат тамирчин юм. Мөн тэрээр Netflix-ийн Physical Asia шоунд багаараа амжилттай оролцсон.

зураг
 

Б.ЭНХ-ОРГИЛ: БИ ЭНЭ БАЙРАНДАА АМЬДАРНА

МУГТ, Дэлхийн аварга Б.Энх-Оргил “Неосити төслийн санаачлагч залууст юун түрүүнд талархлаа илэрхийлье. Дандаа зөв зүйтэй, нийгэмдээ хэрэгтэй ажил санаачлан хэрэгжүүлдэг залуустай хамтарч буйдаа баяртай байна. Неосити хотхон оршин суугчдынхаа тав тухтай амьдрах орчныг бүх талаар бүрдүүлж өгснийг харж байна.

Ногоон байгууламж ихтэй, крантны усаа шууд уух боломжтой, айл бүрд агаар сэлгэлтийн ухаалаг төхөөрөмж суурилуулсан нь оршин суугчдаа бодсон шинэлэг шийдлүүд болжээ. Тамирчин хүний хувьд цэвэр агаарт бэлтгэлээ хийх, ууланд алхах, чөлөөтэй гүйх гээд бүх боломж бүрдсэн нь хамгийн том давуу тал гэж харж байна. Иймээс Неосити хотхондоо амьдрах болсондоо би маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

зураг
 

Б.НАРАНБАТ: ДЭЛХИЙН АВАРГА ХӨРШТЭЙ БОЛЖ БУЙДАА БИД БАЯРТАЙ БАЙНА

Неосити төслийн санаачлагч Б.Наранбат “Б.Энх-Оргилыг хувь хүний хувьд хөдөлмөрч, тууштай, хичээнгүй, ёс зүйтэй хүн гэж хүндэлдэг. Манай хотхоны хүүхдүүд үлгэр дуурайлал авах, дэлхийн аварга хөрштэй болж буйд баяртай байна. Бид анхнаасаа найрсаг хөршийн соёл, сайн хамтын хүрээлэл бий болгохыг хичээсэн, хамтдаа урагшилдаг ийм community-г бүрдүүлэх нь Неоситигийн хамгийн том үнэ цэн юм” гэлээ.

МУГТ Б.Энх-Оргил Неосити төслийн багийн хамт шинийн 5-ны өдөр буюу 2-р сарын 22-ны өдөр Сөүл дэх монголчуудтай уулзахаар болсон байна. Мөн ирэх 3-р сарын сүүлээр Австралийн Сидней дэх монголчуудтай уулзахаар товложээ. Тус уулзалтаар гадаад дахь монголчууд эх орондоо орон сууц худалдан авах, орон сууцны зээлд хамрагдах боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулах юм байна.

зураг
 

НЕОСИТИ -ОРШИН СУУГЧ ТӨВТЭЙ НОГООН ХОТХОН

Тус хотхон нь 2400 айлын орон сууц бүхий цогц төлөвлөлттэй бүтээн байгуулалт бөгөөд нэг жилийн орчмын хугацаанд сургууль, цэцэрлэг, авто зам, ногоон байгууламж, үйлчилгээний талбай зэрэг дэд бүтцээ бүрэн шийджээ.

Төсөлд хэрэгжсэн гол бүтээн байгуулалт

  • Шинэ Монгол–3 сургууль ашиглалтад орж, өдгөө 500 гаруй хүүхэд суралцаж байна.
  • 1.3 км авто зам, бие даасан ус, дулаан дамжуулах төв ашиглалтад орсон.
  • Эхний ээлжийн 2 орон сууц бүрэн ашиглалтад орж, оршин суугчид нь амьдарч эхэлсэн.
  • Энэ онд нийт 6 блок орон сууцны барилгыг барьж дуусгахаар ажиллаж байна.

МОНГОЛД АНХ УДАА БҮРЭН НОГООН БАРИЛГЫН СТАНДАРТ-LEED

Неосити хотхоны төсөл нь Монгол Улсад анх удаа ногоон барилгын стандартыг бүрэн нэвтрүүлсэн тул АНУ-ын Ногоон барилгын зөвлөлөөс LEED гэрчилгээ олгосон байна.

Ногоон технологийн гол шийдлүүд:

  • Дээвэр дээрээ нарны панель суурилуулна. Лифт болон шатны хонгилыг 24/7 сэргээгдэх эрчим хүчээр хангана.
  • Цоргоны усаа шууд уух боломжтой ХБНГУ-ын VULCAN шүүлтүүрийн систем бүрэн нэвтэрч байна.
  • Айл бүрд агаар сэлгэлтийн ERV төхөөрөмж суурилуулна.
  • Дулааны төлбөрөө хэрэглээгээрээ төлдөг Ultrаsonic  тоолууртай.
  • Ногоон байгууламж, явган хүний болон спорт талбайн цогц шийдлийг нэвтрүүлсэн жишиг хотхоны төсөл юм байна.

FB: Neocity 
Site: www.Neocity.mn
Байршил: maps.app.goo.gl 
Борлуулалтын утас: 77772211

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.