Гэгээн хайрын баяраар Улаанбаатар хотод -14 градус байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхаарууллаа.
Улаанбаатар хотод маргааш -14 градус байна.
2026 оны 02-р сарын 15-наас 2026 оны 02-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
15-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи:
16, 17-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- 15-наас хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус , өдөртөө +1...-4 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

