Амьд цэцгийн импорт сүүлийн гурван жилийн дотор 2.9 дахин өсжээ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гаалийн Ерөнхий Газраас амьд цэцгийн импортын мэдээллийг танилцуулав.
Тус мэдээлэл дурдсанаар 2026 оны эхний нэг сард 973,229 ширхэг амьд цэцэг импортолсон байна. Харин өмнөх жилүүдийн тоо баримтыг харвал амьд цэцгийн импорт сүүлийн гурван жилийн дотор 2.9 дахин өсжээ.
- 2023 он - 4.2 сая ширхэг
- 2024 он - 6.8 сая ширхэг 62% өссөн
- 2025 он - 12.2 сая ширхэг 80% өссөн
Илгээгч улсаар задалж үзвэл:
- БНХАУ-аас 297.0 мян.ам.долларын 949,327 ширхэг;
- Эквадор улсаас 11.0 мян.ам.долларын 6,855 ширхэг;
- Нидерланд улсаас 23.6 мян.ам.долларын 17,010 ширхэг;
- БНСУ-аас 0.1 мян.ам.долларын 37 ширхэг амьд цэцэг тус тус импортолсон байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

