Энэ сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсыг нийт 60,638 жуулчин зорин иржээ. Жуулчдыг улсаар нь авч үзвэл хөрш орнууд болон Зүүн Азийн зах зээлүүд тэргүүлж, Европ болон Америк тивээс ирэх жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээлэв.
Хоёрдугаар сард ирсэн жуулчдын тоо:
- ОХУ-7,840
- БНХАУ-4,431
- БНСУ-1,297
- Япон - 476
- АНУ-145
- Герман-138
- Франц -71
- Австрали -34.
Өнгөрсөн сард буюу нэгдүгээр сарын 26-ны байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 41,560-д хүрчээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

