Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Нийслэлийн Соёлын Төв Өргөө” ОНӨААТҮГ-ын Г блокт нийт 709 м.кв талбайг хэсэгчлэн засварлажээ.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр 12 давхар тус барилгын засварын ажлын хүрээнд Г блокийн үүдний хэсгийг бүрэн шинэчилж, 1-12 дугаар давхрын лифт болон гадна фасад, довжоог засварлаж, хаягийг шинэчилсэн байна.
Засварын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Би Ти Би” ХХК гүйцэтгэжээ.
Уг барилгыг нурааж, 50 давхар барилга барих төслийг боловсруулан саналыг нийслэлийн Засаг даргын хуралд танилцуулах тухай асуудал өнгөрсөн сард нийслэлийн албан ёсны сайтад нийтлэгдсэн ч мэдээллээ устгаж, нийслэлийн удирдлагууд үгүйсгэсэн явдал болж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!