Уншиж байна ...

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж "орлогын тодорхой%+үнийн өсөлтийн%" загвараар ашгаа хүртэнэ

М.Батчимэг, ikon.mn
10 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ. 

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг Эрдэнэс Тавантолгой компанийн ашиглагдаагүй хэсгийг хөрөнгө оруулагчийг урих замаар эдийн засгийн эргэлтэд оруулж иргэд олон нийтдээ хүртээнэ гэх агуулгаар боловсруулсан байна. Шийдвэрийг Засгийн Газар, УИХ-аас гаргах юм байна. 

Бортээгийн орд: Нөөц 
зураг
 
Хөрөнгө оруулагчийг урьж ажиллуулахдаа ямар загвараар ашгаа хүртэх вэ? 

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад бүтээгдэхүүн хуваах болон ашиг хуваах загвар тохиромжгүй байгаа юм байна.

Иймд орлогын тодорхой %+ үнийн өсөлтийн % буюу бүтээгдэхүүний борлуулж байгаа нэгжийн өртгийн нэгж үнээс хамаарч борлуулалтын орлогоос хүртэх орлогын хувиа нэмэгдүүлдэг загвараар явах юм байна. 

Ингэснээр хөрөнгө оруулагч тал зардлыг хийсвэрээр бууруулах, нэмэгдүүлэх бололцоогүй. Бүтээгдэхүүнийг зарахдаа Биржийн тухай хуулиар зарна. Үнэтэй зарах тусам Монгол Улсын хүртэх ашиг нэмэгдэх аж. Нөгөө талдаа хөрөнгө оруулагч талын зардлыг хянах шаардлага байхгүй. Хөрөнгө оруулагч тал тодорхой үр өгөөж хүртэхийн тулд аль болох зардлаа бага хэмжээтэй байхыг эрмэлзэх загвар юм гэдгийг онцлов. 

зураг
 

Эрдэнэс Тавантолгой компанийн зүгээс ямар нэгэн хөрөнгө оруулалт, эх үүсвэр гаргахгүй ашгаа хүртээд явна. Харин хөрөнгө оруулагч тал ордын ашиглалттай холбоотой бүхий л хөрөнгө оруулалтыг бүгдийг нь хариуцах юм байна. 

Оролцогчийн саналыг үнэлэх шалгуур үзүүлэлт: 

Доорх үнэлгээний дагуу 700-аас дээш оноо авсан оролцогчтой хэлэлцээр хийх бололцоог бүрдүүлэх юм байна.

зураг
 

Бортээгийн орд дээр том хэмжээний бүтээн байгуулалт, цаг хугацаа шаардсан ажлууд ихтэй учир туршлага, чадвар мэдлэг бүхий хөрөнгө оруулагчтай хамтарч богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Учир нь манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ-ын нүүрсний хэрэглээ 2030 он хүртэл өсөөд түүнээс цааш доош буурах чиг хандлагатай байгаа аж.