Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зурагт, I хороолол орчмоор агаарын бохирдол ихтэй байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн 14:30 цагийн байдлаар МҮОНРТ орчим агаарын бохирдол "маш ихтэй", I хороолол орчим "их бохирдолтой" мөн гурван цэгт "бохирдолтой", бусад цэгүүдэд "бохирдол багатай" байна.

Улаанбаатар хотын 15 цэгт  агаарын чанарыг хянах суурин харуул 24 цагийн турш ажиллаж, агаар дахь түгээмэл тархалттай хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу  исэл, озон, PM10, PM2.5, тоосонцор зэргийн үзүүлэлтийг тодорхойлдог. 

Тэгвэл нийслэл хотын агаар дахь хүхрийн агууламж 2019 онд нэг шоо метрт 67 микрограмм байсан бол 2020 онд нэг шоо метрт 211 микрограмм болж нэмэгдсэнийг албаныхан мэдээлсэн. Түүнчлэн “Тавантолгой түлш”  ХХК-ийн сайжруулсан түлшнээс тогтмол авдаг шинжилгээгээр 1 байх ёстой хүхрийн хэмжээ 1-тэй тэнцүү буюу стандарт хэмжээндээ гарч байна гэсэн хариултыг өгч буй.

Фото /11:00 цагийн байдлаар/

АЧИ-ийн үзүүлэлтүүд ямар утгыг үзүүлж байгааг та тайлбараас харна уу.

0-50 ЦЭВЭР
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.

51-100 ХЭВИЙН
Агаарын чанарын стандарт хангана. Гэхдээ хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.

101 - 200 БАГА БОХИРДОЛТОЙ
Эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.

201 - 300 БОХИРДОЛТОЙ
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.

301-400 ИХ БОХИРДОЛТОЙ
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөтэй.

401-500 МАШ ИХ БОХИРДОЛТОЙ
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хүн бүр эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай.