29 ам метр талбайд баригдаж буй гурван давхар спорт цогцолборын барилга угсралтын ажил 90 хувьд хүрснийг мэдээлэв
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг НЗДТГ-аас мэдээлэв. Барилгын ажлыг өнгөрсөн онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байгаа аж.
Нийт 29,920 ам метр талбайд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалт нь гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дасгалын талбай, ногоон байгууламж, усан оргилуур болон гадна тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэх гэнэ.
Спорт цогцолборын барилгын нэгдүгээр давхарт албан хаагчдын өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө, агуулах, хоолны заал, хувцас солих болон бэлтгэлийн өрөө зэрэг шаардлагатай өрөө тасалгааг иж бүрнээр нь төлөвлөжээ.
Харин хоёрдугаар давхарт үндсэн сагсан бөмбөгийн заал, дасгалжуулалтын талбай бүхий жүдо, бөх, заалны хөлбөмбөг, волейбол зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломжтой олон зориулалтын заал болон хананд авиралтын хэсэгтэй байх бол гуравдугаар давхарт үзэгчдийн суудал, камер болон шүүгчийн өрөө, ашиглалттай дээврийн талбайтай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






