Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Өвчтэй, саатуулах байранд байгаа 40 иргэнийг Солонгосоос маргааш авчирна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:56 2020/12/24

УИХ-ын чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай, хуулийн төслийг гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул хууль батлагдлаа.

15:32 2020/12/24

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/3504654486293203

УИХ-ын Х.Ганхуяг:  Өрх бүрээс PCR шинжилгээ авах ажил юу болсон бэ? Вакцин тариулсан иргэдийг манай улс оруулах уу? Гадаадын их, дээд сургуульд сурдаг оюутнууд нутагтаа ирээд явж чадахгүй байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ? 

МСҮТ-ийн 1,500 гаруй багш нар цалингүй сууж байна. Цахилгааныг төр хариуцах болсонтой холбоотой үнэ нэмэгдэх асуудал үүсэж байна. Мөн зээлийн хүүг тэглэж өгөөч гэсэн хүсэлт ирж байна.

Шадар сайд Я.Содбаатар: Өрх бүрээс нэг шинжилгээ авах ажил Дархан-Уул аймагт  хийгдсэн. Үр дүнтэй болсон.  Нийслэлийн хэмжээнд 412 мянган өрх байгаа. Өрх бүрээс шинжилгээ авах боломжгүй, үр дүн муутай гэсэн зүйл яригдаж байгаа. Тиймээс хамгийн эрсдэлтэй бүлгээс шинжилгээ авсан.

Манай улс шиг кластарлаж гарсан тохиолдолд бүгдэд нь шинжилгээ хийх нь үр дүн муутай гэж ярьж байна. Улаанбаатар 0 зогсолт хийж, уг шинжилгээг хийж болохгүй байгаа юм. Жижгэвтэр аймаг сум дээр ингэж болно. Вакцинжуулалтын чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. 2021 оны нэгдүгээр улиралд коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэх төлөвлөгөөтэй байна.

Сургалт, эрүүл мэндийн шалтгаанаар гадагш гарч байгаа иргэн дээр хаалт тавьж байгаа зүйл байхгүй. Маргааш өглөө гэхэд олон улсын байгууллагын болон Монгол иргэд Сөүл явах гэж байна.

Солонгосоос өвчтэй, саатуулах байранд байгаа 40 иргэнийг маргааш авчирна. МСҮТ-ийн ажилчдын цалин өнөөдөр олгогдсон. Вакцин хийлгэсэн иргэдийг Монгол Улс оруулах талаар судалгаа хийж байна. 

14:56 2020/12/24

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Мэдээллийн суваг нэг байхад анхаараач. УОК гэсэн хэд хэдэн фэйсбүүк хаяг байна. Аль нь зөв юм, бусдыг нь хаамаар байна.

1800-1105, 310050 утас авахгүй байна гэсэн гомдол их ирлээ. Хоёр гурав дуудаж байж авч байна гэсэн гомол ирсээр байгаа.  Сошиалаар ард түмнийг турхирсан постууд их явж байна. Жишээлбэл, сүүлийн хэд хоногт БЗД-ийг шатаая гэсэн агуулгатай зүйл их явж байна. БЗД-ийн эмнэлэг дотроос олон хүн хандсан. Биднийг дотроос нь гаргахгүй байна. Нэг өрөөнд олуулаа,  энэ маягаараа дотор нь байсаар халдвар авах нь гэсэн байсан. 

ШӨХТГ сайн ажиллаж байна. Бүх зах худалдааны төвөөр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байна. Боловсролын зээлийн сангаас зээл гарахгүй байгаа учир сургуулиуд хичээлд нь оруулахгүй асуудал гарч байна.

Шадар сайд Я.Содбаатар: Мэдээллийг нэгдсэн байлгах тал дээр сүүлийн үед анхаарч байгаа. Нийслэлийн онцгой комисс дээр мэдээллийг төвлөрүүлж байгаа. Мэдээллийн хуудсыг нэгтгэх тал дээр арга хэмжээ авъя. БЗД-ийн эмнэлэг дээр халдварын тохиолдол илрэх үед 400 гаруй хүн байсан. Энэ хүмүүсийг гурав ангилсан.

 ЭМЯ-ны мэргэжлийн хүмүүс үзээд халдварын эрсдэл харьцангуй багатай, эмнэлгийн үйлчилгээ авах шаардлага багатай гээд 60 хүүхдийг эцэг эхтэй нь тусад нь зочид буудалд байрлуулсан. Насанд хүрэгчдийн тасгаас эмнэлгийн үйлчилгээ авах шаардлага багатай хэсгийг дахин тусад нь буудалд тусгаарласан. Энд нийт 90 орчим хүн байгаа.

Хүүхдийн эмнэлэгт хэвтэж байсан эрүүл мэндийн тусламж шаардлагатай хэсгийг СХД-ийн шинэ эмнэлэг рүү нүүлгэсэн. Ингээд яг халдвартай байж болзошгүй, тасгаас нь өвчлөл илэрсэн 200 гаруй хүнийг эмнэлэгт үлдээсэн. Үлдсэн хүмүүсээс хоёр гурав дахь шинжилгээгээр халдвар илэрсээр байна. 

БЗД-ийн эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм, бие засах өрөөтэй холбоотой асуудал байна.  Шалгалтын дүнг өнөөдөр сонсоно.  БЗД-ийн эмнэлэг нь 1998 онд хувьчлагдсан бөгөөд улстай гэрээгээр ажиллаж байсан гэдгийг хэлье.

13:55 2020/12/24

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 