Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Хөл хорионы дэглэм баримтлахгүй бол цагаан сар гэхэд халдвар авсан хүний тоо 2,800 болох магадлалтай

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:10 2020/12/24

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 14:00 цагт эхлэн үдээс хойших хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

11:56 2020/12/24

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/2zH-UsR2m0/

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ковидыг амжилттай даван туулж байгаа улс орнуудын туршлагаас харарахад иргэдэд мэдээлэл маш чухал байдаг юм байна. Мэдээллийг сайн болгох шаардлагатай байна. Тиймээс АН-ын бүлгээс өргөн барьсан хуульдаа энэ асуудлыг тусгасан байгаа. 

Гадаадад байгаа монголчуудын эрхийг хамгаалах талаар Засгийн газраас өргөн барьсан хуульд ямар асуудал оруулсан бэ. Тусгай үүргийн нислэгийг гэнэт цуцласан. Солонгос улсаас 4,000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байна гэсэн. Мөн тус улс дахь монголчуудыг түр байлгаж байгаа байранд 12 иргэн өлсгөлөн зарласан гэдэг мэдээлэл байна. Тэдний дунд хоёр сартай жирэмсэн эмэгтэй байна. ХЭҮК-оос гадаадад байгаа монголчуудыг авчрах нислэгийг гэнэт цуцалж байгаа нь буруу, хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг гэдэг шаардлага хүргүүлсэн байна. Нислэг нь цуцлагдсан иргэдийн хохирлыг барагдуулах тухай асуудал энэ хуульд орсон уу. 

Мөн хорих газарт ял эдэж байгаа хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэх тухай асуудал энэ хуульд орсон уу. Энэ асуудалд НҮБ-ын Хүний эрхийн комиссоос ял эдэлж байгаа хүмүүсийн эрхийг зөрчихгүй байхыг уриалсан. 

Шадар сайд Я.Содбаатар: Нэгдсэн нэг мэдээллийн урсгалтай байх шаардлага бий. УОК өвчний голомт руу илүү анхаараад мэдээллээ орхигдуулсан тал бий. 

Бид дотоодын халдвараа хумьж байж гадаадад байгаа иргэдээ татахгүй бол болохгүй байна. Дулааны улиралд 110 орчим тусгаарлах байр ажиллуулж байсан. Өнөөдрийн байдлаар 49 тусгаарлах байр ажиллаж байна. Тусгаарлах байртай холбоотой Баянзүрх дүүргийн голомтлон гарсан халдварын зөвхөн ойрын хавьтал 1,131 болоод байна. Гадаадад байгаа иргэдийг татан авах ажиллагааг дотоодын халдварын нөхцөл байдлыг харгалзан зохион байгуулна. 

Сая гэнэт цуцлагдсан Франкфуртын нислэгээр ирэх байсан хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Бусад нислэгийг гэнэт зогсоож байгаа болон санхүүгийн боломжгүй хүмүүст дэмжлэг үзүүлэх тодорхой үүрэг чиглэл өгсөн. Газар дээрээ удаашралтай байж магадгүй. Солонгост байгаа иргэдийн хувьд Гадаад харилцааны сайд тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа. 

Коронавирусийн халдвараас сэргийлж хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэхтэй холбоотой судалгааг Засгийн газар гаргасан. Энэ хуулийн төсөлд оруулаагүй. 

Ял эдэлж буй 1,300 гаруй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, суурь өвчтэй, 65-аас дээш настай хүмүүсийн судалгааг гаргасан. 
Ер нь асрамжийн газар, хорих, эрүүл мэндийн байгууллага хамгийн их эрсдэлтэй гэж үздэг юм байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: ШШГЕГ-ны харьяа хорих ангиудад 4,500 орчим ялтан хоригдож байгаа. Мөн цагдан хорих байруудад албадан саатуулагдсан 1,000 гаруй, үүн дээр шүүхийн шийдвэрээр баривчлагдсан хүмүүсийн нэмээд нийт 6,300 гаруй хүн цагдан хорих, хорих байруудад хоригдож байна. 

Эдгээрээс архаг хууч өвчтэй, 60-аас дээш насны 700 гаруй хүний судалгааг ШШГЕГ-аас гаргасан.  Өнгөрсөн долоо хоногт БГД-ийн цагдаагийн 1-р хэлстээс хүн амины хэрэгт сэжиглэгдсэн нэг иргэнийг саатуулж, хорих байгууллагад хүргэх явцад түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар PCR шинжилгээ хийхэд сөрөг болох нь батлагдсан. Цаашид хорих анги болон саатуулах байранд ийм хүндрэл гарах эрсдэлтэй байна. Тиймээс ШШГЕГ-ын харьяа байгууллагуудад PCR шинжилгээний цэг ажиллуулахаар төлөвлөж байна. 

10:51 2020/12/24

Засгийн газраас арванхоёрдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Цаг үе нэлээн өөрчлөгдсөн учраас эргэж харах юм нэлээн байгаа байх. Зарим хэрэггүй арга хэмжээгээ больсон нь дээр. Сая хамгийн гол арга хэмжээгээ авчихлаа шүү дээ. Цахилгаан, дулааны үнийг тэглэж байгаа нь асар их мөнгө. Энэ нь бидний барьж чадахгүй байгаа 200 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах хэмжээний мөнгө. Мөнгөгүй гэж 10 жил явсан хэр нь энэ үед гаргаад ирж байна. Үүнийг бодох хэрэгтэй. 

Хамгийн гол голомт эмнэлэг болчихоод байна. Ихэнх орнууд голомтод ажиллаж байгаа эмч нараа 72 цаг тутамд PCR шинжилгээнд хамруулж байгаа юм байна. Бид ямар арга хэмжээ авч байгаа вэ. Хорино цагдана гэдэг л хялбар юм ярих юм. Бусад орнууд бизнесээ зогсоохгүй байгаа юм билээ. 

Улаанбаатарыг хаагаад дотор нь бизнесийг нь явуул. Я.Содбаатар сайд аа, та жаахан ухаалаг бай л даа. Юм л бол хаана гэх юм. Бизнесийг хаана гэдэг нь шинээр бизнес эхлүүлсэн олон хүнийг нуга дарж байна. Эд чинь зөв аргаар мөнгө олдог хүмүүс.  

Шадар сайд Я.Содбаатар: Би хаагаад байгаа зүйл биш л дээ. ДЭМБ болон мэргэжлийн эрдэмтэн судлаачид нь халдвар дэлгэрнэ, жилийн эцэс болоход шинээр халдвар авсан хүний тоо 400-450 хүн болох нь, цагаан сар болоход 2,800 хүн болох нь гээд зөвлөсөн. Тиймээс дэлхий нийтийн жишгээр хөл хорионы арга хэмжээ авч байгаа. 

Анхны тохиолдол гарч байх үед халдвар хамгааллын дэглэм барихгүй бол нэг хүнээс найман хүнд халдварлах чадвартай гэж үзэж байсан. Харин хөл хорионы дэглэм барих үед нэгээс нэг хүнд болж буурсан. Сүүлийн голомт тогтоогдсон хугацаанд нэг хүний халдварлах чадвар 1.5 хувьд хүрч байна. Үүнийг нэг хувьд буулгаж байж хөл хорионы дэглэмийг бууруулна гэдэг маш нарийн судалгааг мэргэжлийн хүмүүс гаргаж өгч байгаа. 

09:43 2020/12/24

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ