• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

"ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасгийн эмч коронавирусийн халдвараар өвчлөөгүй. Давтан шинжилгээний хариу сөрөг гарсан"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмчээс коронавирусийн халдвар илэрсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өчигдөр би 11:00 цагийн хэвлэлийн хурлаараа ХӨСҮТ-ийн эмчээс илэрсэн гэж мэдээлэл хийгээгүй. Батлагдсан тохиолдлыг 11:00 цагт албан ёсоор зарладаг. Тэгэхээр олон нийтийн сүлжээгээр яваад байгаа ХӨСҮТ-ийн эмчээс халдвар илэрсэн гэдэг мэдээ нь албан бус мэдээлэл юм. Манай сүрьеэгийн эмчийн эхний шинжилгээний сорьц эргэлзээтэй гарсан. Харин давтан буюу баталгаажуулах шинжилгээний хариу нь өнөөдөр сөрөг гарч байна.

Бид коронавирусийн халдвар авсан эсэхийг нь баталгаажуулж байж, баталгаатай эх сурвалжаараа зарладаг. Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн тасгийн эмч коронавирусийн халдвараар өвчлөөгүй буюу батлагдсан тохиолдол биш гэсэн үг" гэв. 

ВИДЕО: 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.