2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

FACTCHECK: 2012-2016 онд барааны үнэ өсөөгүй, 8 их наяд төгрөг ч хэвлээгүй ...

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шахмал түлшний үнийг 50% бууруулахаар болсон талаараа өчигдөр мэдэгдэх үеэрээ мөнгөний бодлогын талаар мэдлэггүй болохоо нотоллоо.

У.Хүрэлсүх  “Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмнийг хуурч, цаасан мөнгө хэвлэх үү. 2012-2016 онд 8 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Үүнээс болж юмны үнэ өссөн. 

Цаасан мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа хэлбэр биш. Маргааш нь л талх, мах, цахилгааны үнэ өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмний амьдралыг, улсынхаа эдийн засгийг хорлож байгаатай адил” хэмээн хэлсэн юм.

Ерөнхий сайдын худлаа ярьж буйг нотлох ХОЁР СТАТИСТИК

НЭГ.  Үнэн хэрэгтээ мөнгөний нийлүүлэлт 2012-2016 оноос хоёр дахин нэмэгдээд буй

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлээд буй мөнгө хэвлэнэ гэдэг нь мэргэжлийн хэллэг биш бөгөөд Төв банк гүйлгээнд байгаа цаасан мөнгө хэвлэх нь мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлдөг зүйл биш билээ. Харин түүний хэлээд байгаа 8 их наяд төгрөг нийт мөнгө буюу M2 юм. 2012-2016 онд М2 7.5-12 их наяд төгрөг байсан бол 2019 онд гэхэд М2 20.8 их наяд болж, 2015 оны түвшнээс л гэхэд хоёр дахин нэмэгджээ. 

Мөнгөний нийлүүлэлт хэрхэн өссөнийг дараах графикаас харж болно. 

График 1. Мөнгөний нийлүүлэлт М2 (2012-2020 оны II улирал, их наяд төгрөгөөр)

Эх сурвалж: Монголбанк

Сүүлийн дөрвөн жилд мөнгөний нийлүүлэлт илүү өссөн нь эндээс харагдаж байна. 

Харин Монголбанкнаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн мөнгөний уламжлалт бус бодлогыг “мөнгө хэвлүүлсэн” хэмээн шүүмжилж ирсэн. Гэхдээ энэхүү хөтөлбөр нь 8 их наяд бус 3.9 их наяд төгрөгийн өртөгтэй (2.8 их наяд нь ипотек) хөтөлбөр байв. 

Энэ хүрээнд мах, шатахуун гэгчлэн таван төрлийн хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь ипотекийн 8%-ийн зээлийн хөтөлбөр бөгөөд тухайн үед Төв банк санхүүжилтийг арилжааны банкуудад эрсдэлийг нь үүрүүлэн, тэднээр дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг. Хөтөлбөрийн 2.8 их наяд нь ипотекийн зээлийн хөтөлбөрөөр дамжсан. 

Харин үр дүнд нь ААН-үүд дампуураагүй, өрхүүд санхүүгийн хүндрэлд оролгүй өнгөрсөн.

ХОЁР. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй харин буурчээ

Үнийн өсөлтийг 2012-2016, 2017-2020 гэсэн цагийн үечлэлээр, өргөн хэрэглээний цөөн бүтээгдэхүүн дээр харьцуулж харъя.

Хүснэгт. Өргөн хэрэглээний гурван бүтээгдэхүүний үнийн харьцуулалт (тухайн оны сүүлийн сарын дундаж үнүүд)

Бүтээгдэхүүн/огноо 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020.III
Мах(үхрийн цул)-кг 6,800 9,500 8,500 7,475 7,680 6,450 10,300 12,125 12,400
Гурил(Алтан тариа1)-кг 700 770 1,000 1,067 1,058 1,084 1,060 1,174 1,300

Нийслэлийн Статистикийн газраас долоо хоног тутамд гаргадаг энэхүү үнийн мэдээллээс харвал 2012-2016 онд үнэ харьцангуй тогтвортой байсныг харж болохоор байна.

Иймд Ерөнхий сайд маань Төв банкнаас хэрэгжүүлдэг мөнгөний бодлогын талаар ямар ч мэдлэггүй, эсвэл худал, буруу мэдээллээр иргэдээ хангадаг болохыг ийнхүү нотолж байна.

x