Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулахтай холбоотой түгээмэл асуулт, хариулт

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

ХААН Банкнаас “Ковид-19” цар тахлын улмаас зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас цахимаар авч байгаа тухай мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотой иргэд харилцагчдаас түгээмэл ирж байгаа асуултуудыг хариултын хамт хүргэж байна.

  1. Яг ямар төрлийн зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах боломжтой вэ?

-Бүх төрлийн зээлийн хувьд зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт авна. Та www.khanbank.com-д хандаж хүсэлтээ гаргах боломжтой.

  1. Засгийн газрын шийдвэрийн дагуу зээл төлөлтийг энэ сараас автоматаар зогсооно гэж ойлгосон. Заавал хүсэлтээ өгөх ёстой юу?

-Тийм ээ. Заавал хүсэлтээ өгөх ёстой. Харилцагч бүрийн хэрэгцээ шаардлага өөр, зарим хүн зээлээ хэвийн төлөөд явах хүсэлтэй байдаг учраас програм хангамж автоматаар сар бүрийн зээлийн мөнгийг татдаг. Тиймээс харилцагч банканд хүсэлтээ гаргасны дараа зээл төлөлт автоматаар суутгагдахгүй болж, зээлийн гэрээнд нь өөрчлөлт орох юм. Зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтээ ирүүлээгүй иргэдийн Хүүхдийн мөнгөний болон бүх төрлийн халамжийн данснаас зээлийн мөнгийг суутгахгүй байгаа болно.

  1. Цахимаар маягт бөглөх гэтэл зээлийн төрөл хэсэгт МИК-ийн зээл гэсэн сонголт байхгүй байна. Яах вэ?

-Энэ сонголтыг бид удахгүй нэмнэ. Одоогоор зээлийн дансаа бичсэн тохиолдолд бүтээгдэхүүн сонгох шаардлагагүй болж харилцагчдын хүсэлт шууд хүргэгдэж байгаа.

  1. 5-р сард МИК-ийн зээлийн гэрээний бүтцээ өөрчилсөн зээлдэгчдийн зээл төлөлтийг энэ сараас автоматаар татаж эхэлсэн. Засгийн газар шийдвэр гаргаад хойшлуулчихсан байхад яагаад татсан юм бэ. Татуулсан мөнгөө авч болох уу.

-Та www.khanbank.com хандаж цахимаар хүсэлт гаргасан тохиолдолд 11-р сарын төлөлтийг татахгүй. Хүсэлт гаргахаас өмнө зээлийн төлбөр төлөгдсөн тохиолдолд төлөлтийг буцаах боломжгүй байна. 11-р сарын төлөлт хийсэн харилцагчдын хувьд   зохицуулагч байгууллагаас чиглэл ирэхийг хүлээж байна.

  1. Утасны дугаараа хаясан, гадаадад гацчихаад байгаа харилцагч зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт хэрхэн гаргах вэ?

-Та www.khanbank.com-д хандаж хүсэлтээ гаргах боломжтой.

  1. Хүсэлт бөглөх маяг дээр хүүгээ яаж төлөх талаар асуусан хэсэг байхгүй байна.

-Та цахим хүсэлтийн нэмэлт тайлбар хэсэгт бөглөнө үү.

  1. Зээлийн нөхцлийг яг яаж өөрчлөх талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Бизнесийн томоохон зээлийн хувьд зээлийн эргэн төлөлт ямар байхыг тодорхой тохирмоор байна.

-Шаардлагатай тохиолдолд таны хүсэлтийн тухай банкны ажилтан утсаар холбогдож тодруулна.

Бизнесийн зээлийн хувьд дараах өөрчлөлтийг оруулах боломжтой.

  • Үндсэн зээлийн төлбөр төлж эхлэх хугацааг 12 хүртэл сараар хойшлуулах;
  • Зээлийн хүүг 6 хүртэл сараар хойшлуулах (үндсэн зээл төлж эхлэхээс өмнө хуримтлагдсан хүүг төлөх);
  • Зээл төлөх эцсийн хугацааг 12 хүртэл сараар сунгах;

Хэрэглээний зээл, Малчны зээл, банкны энгийн Орон сууцны зээлийн хувьд:

  • Үндсэн зээл эсвэл хүүгийн төлбөрийг эсвэл
  • Үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хамтад нь 6 хүртэл сараар хойшлуулах
  • Үндсэн зээл төлж эхлэхээс өмнө хуримтлагдсан хүү төлөгдсөн байх зарчмыг баримтална.
  1. Хэдэн сараар үндсэн зээл, хүүг хойшлуулж байгаа вэ. Ипотекийн зээлийн гэрээний бүтцэд өмнө нь өөрчлөлт оруулсан хүмүүст энэ хамаатай юу?

-Орон сууцны ипотекийн зээлийн хүсэлтийг 2021.01.30-ны өдрийг хүртэл цахимаар хүлээн авч байна 2021.07.01-ний өдрийн хүртэл хугацаанд зээлийн хүүг хуримтлуулахгүйгээр үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хойшлуулна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, хөл хорио тавигдсаны дараа харилцагч биечлэн  банканд очиж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай.

  1. Хэвийн ажлаа хийж байгаа, орлого нь саатаагүй харилцагчид зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах боломжтой юу?

-Боломжтой. Гэхдээ танд зээл төлөхөд ямар нэгэн хүндрэл үүсээгүй бол хуваарийн дагуу зээлээ төлөхийг зөвлөж байна. Зээлээ хугацаанд нь төлөхгүй байх нь зээл болон хүүгийн төлбөрүүд хуримтлагдан нэг дор өндөр дүнгээр төлөх, ирээдүйд төлөхөд хүндрэлтэй болох санхүүгийн дарамтад орох, зээлийн ангилал буурах зэрэг сөрөг үр дагаваруудтай байдгийг анхаарахыг хүсье.

  1. Байгууллагын зээлийн төлөлт хойшлуулахтай холбоотой илүү тодорхой мэдээлэл өгөөч?

-Аж ахуйн нэгжийн хувьд ЭНД дарж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг компьютертээ татан авч бөглөөд corporatehelp@khanbank.com хаягт хүргүүлнэ. Бизнесийн зээлийн хувьд харилцагч зээл төлөх эцсийн хугацаагаа 12 сар хүртэл хугацаагаар сунгах боломжтой.

  1. Байгууллагын ямар төрлийн зээл хойшлуулж байгаа вэ?

-Бүх төрлийн зээлийн хувьд зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт авна. Төслийн зээлийн хувьд төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас хамаардаг тул дамжуулан зөвшөөрөл авснаар шийдвэрлэгдэнэ.

  1. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээл хойшлуулах хүсэлт гаргаж болох уу? Онлайн болон утсаар яаж хүсэлтээ өгөх вэ?

Үндсэн зээлдэгч өөрөө хүсэлт гаргах шаардлагатай. Үндсэн зээлдэгч нь хүсэлт гаргах боломжгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч нь хүсэлт гаргаж болно. ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудасны мессенжер чатботоор болон 1800-1917 лавлах утсанд хандан хүсэлтээ гаргаж болно.

  1. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт онлайнаар өгсөн тохиолдолд банк нээгдэхээр дараа нь гарын үсэг зурах уу?

-Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан түр хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй байгаа салбар нэгжид зээлийн үлдэгдэлтэй тохиолдолд цахимаар хүсэлтээ өгcний дараа зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг таны банканд бүртгэлтэй и-мэйл хаягт цахимаар хүргүүлнэ. Хэрэв таны бизнесийн зээлийн үлдэгдэл 50 сая төгрөгөөс дээш бол нөхцөл байдал хэвийн болсны дараа банкнаас холбогдож гэрээг биечлэн байгуулна. Бусад зээлийн хувьд нөхөж гарын үсэг зуруулахгүй. Орон сууцны ипотекийн зээлийн хувьд зохицуулагч байгууллагаас чиглэл хүлээж байна.

  1. Олон сараар хугацаа хэтэрсэн зээлдэгчийн дансанд барилт хийсэн байгааг чөлөөлөх үү?

-Таны хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр төлөгдсөн тохиолдолд чөлөөлөх боломжтой байна.

  1. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан нөхцөлд ямар нэгэн шимтгэл, хураамж төлөх үү? Зээлээ төлөөгүй тохиолдолд торгууль, нэмэгдүүлсэн хүү бодогдох уу?

-ХААН Банк нь “Ковид-19” цар тахлаас шалтгаалан улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор, нийгмийн хариуцлагын хүрээнд 2020.02.01-2020.12.31-ний өдрийг дуустал хугацаанд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа шимтгэл болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж байгаа. Бизнесийн зээл ч мөн хамаарна. Хэвийн үед энэ шимтгэл нь зээлийн үлдэгдлийн 1% байдаг.www.khanbank.com хандаж хүсэлт гаргасан тохиолдолд 11-р сарын төлөлтийг татахгүй.

  1. Бизнесийн зээлтэй, цахим үйлчилгээгүй байгууллага яаж төлөлтөө хийх вэ?

-Та www.khanbank.com хандаж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ илгээгээрэй. Хэрэв илгээгүй бөгөөд зээл төлөх хуваарьт огноо тань болсон бол та зээл төлдөг харилцах дансандаа зээлийн төлбөрөө байршуулан төлөх боломжтой.

  1. Зээл хойшлуулахаар зээлийн хүүг өмнөх шигээ авах уу, сар сардаа авах уу?

-Зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээний дагуу авна. Гэрээ ямар байдлаар байгуулахыг хүсэлт гаргасан тохиолдолд таны цахим хаягт илгээнэ.

  1. Зээл хойшлууллаа гэхэд зээлийн хүү зогсох уу? Кредит картын бэлэн болон бэлэн бусын хүү мөн адил зогсоно биз дээ?

-Зээлийн хүү хуримтлуулахыг зогсоогоогүй болно. Орон сууцны ипотекийн зээлийн хувьд төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн хүү хуримтлагдахгүй.

  1. Кредит картын хугацаа хэтрэлтэд торгууль оногдуулах уу?

-ХААН Банк нь  Ковид 19 цар тахлаас шалтгаалан улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор, нийгмийн хариуцлагын хүрээнд 2020.02.01-2020.12.31-ний өдрийг дуустал хугацаанд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах шимтгэл болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж байгаа. Кредит картын хугацаа хэтэрсэн торгуулийг мөн ногдуулахгүй байгаа болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.