Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын замын хөдөлгөөнд тусгай зөвшөөрлөөр оролцох байгууллагуудын ЖАГСААЛТ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл  хорио тогтоох  шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон  автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй.

Зөвхөн нэр бүхий 13 салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт  ажиллагсдад дээрх  хязгаарлалт хамаарахгүй.

Гэхдээ албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зөвхөн тусгай зөвшөөрөлтэй автомашинтайгаар замын хөдөлгөөнд  оролцох юм.

Уг тусгай зөвшөөрлийг өчигдрөөс хязгаарлалтад  ороогүй албан байгууллагуудад тарааж эхэлсэн бөгөөд аль салбарт ажилладгаас хамааран тусгай зөвшөөрлөө очиж авах газруудыг/Хариуцах нэгж/ мөн хуваарилсан байна.  

Үйл ажиллагаа Хариуцах нэгж
1 Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан ЗДТГ, Хэвлэл мэдээллийн хэлтэс
2 Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга УБ хотын захирагчийн ажлын алба
3 Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, УБ хотын захирагчийн ажлын алба
4 Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөений төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/ УБ хотын захирагчийн ажлын алба
5 Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага Нийслэлийн эрүүл мэндийн газар
6 Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал УБ хотын захирагчийн ажлын алба
7 Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар УБ хотын захирагчийн ажлын алба
8 Банкны төлбөр тооцоо ЗДТГ
9 Оршуулгын үйл ажиллагаа УБ хотын захирагчийн ажлын алба
10 Өвөлжилтийн бэлтгэл ажпын хүрээнд өвс, тэжээлийн неөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт Агаарын бохирдолтой тэмцэх газар, УБ хотын захирагчийн ажлын алба
11 Шүүх, прокурорын байгууллага Нийслэлийн прокурорын газар
Шүүхийн ерөнхий зөвлөл
12 Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/ Нийслэлийн онцгой байдлын газар
13 Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,“Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөец төв/ Гадаад харилцааны яам, Онцгой байдлын газар

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС