ЕБС-ийн сурагчдад зориулсан теле хичээл өнөөдрөөс эхэлнэ
Улсын Онцгой Комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлэхээр болжээ.
Хичээлийн хуваарийг Боловсрол, шинжлэх ухааны яам албан ёсны фэйсбүүк хуудаст оруулах аж.
Мөн хичээлийг хуваарьт телевизүүдээр гаргахаас гадна www.econtent.edu.mn сайтад байршуулна.
Үүрэн холбооны дөрвөн оператороос уг системд нэвтрэхэд үнэ төлбөргүй байх юм хэмээн БСШУЯ-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
