Хүүхэд бүр өөрийн гэсэн өхөөрдөм ертөнцтэй. Хүсэл мөрөөдөлтэй. Хэзээ ч дуусашгүй шинэлэг санааг тэд л сэддэг. Хязгааргүй уудмыг бяцхан оюундаа бүтээж чаддаг уран бүтээлчид юм.
“TOYOTA” корпорацын зүгээс уран бүтээлч хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх, ирээдүйн машины загварыг бүтээх, мөрөөдлөө цаасан дээр буулгах боломжийг олгодог “Dream Car” буюу “Мөрөөдлийн машин” гар зургийн уралдааныг 14 дэх жилдээ зарлаж байна.
Энэхүү гар зургийн уралдаан нь:
“Мөрөөдлийн машин” гар зургийн уралдаан анх 2004 онд Азид зохион байгуулагдаж, анхны гараагаа тавьж байсан түүхтэй. Тэгвэл тус тэмцээн одоо хүрээгээ тэлж дэлхийн 100 орны олон мянган хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл шингэсэн уран бүтээлийг хүлээж авдаг болжээ.
Энэ хугацаанд “Мөрөөдлийн машин” гар зургийн уралдаанд дэлхийн зургаан сая гаруй хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна.
13 ДАХЬ УДААГИЙН “МӨРӨӨДЛИЙН МАШИН” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД
УРАЛДААНЫ УДИРДАМЖ
ОРОЛЦОХ НАСНЫ АНГИЛАЛ
ШАГНАЛ
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
БҮТЭЭЛИЙГ 2021 ОНЫ 1-Р САРЫН 05-НЫГ ХҮРТЭЛ ДАРААХ ХАЯГУУДААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
Жич: Ирүүлсэн бүтээлийг уралдаан дууссаны дараа буцааж авах боломжтой.
Өөрийгөө сорьж бүтээлээ илгээхээр зорьж буй нийт хүүхдүүддээ амжилт хүсье. Хязгааргүй мөрөөдөөрэй.
“Мөрөөдлийн машин” гар зургийн уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!