2020/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.46₮
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-26°
13:00
S32
-14°
14:00
S32
-14°
15:00
S32
-14°
16:00
S32
-16°
17:00
S31
-19°
18:00
S31
-19°
19:00
S31
-20°
20:00
S31
-21°
21:00
S31
-21°
22:00
S31
-21°
23:00
S31
-21°
00:00
S31
-21°

“Ятгах тусам нягтал-2” аян эхэллээ

ikon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг

Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Голомт банк, арилжааны банкуудтай хамтран “Ятгах тусам нягтал-2” аяныг өнөөдрөөс эхлэн гурван сарын хугацаатай хэрэгжүүлж эхлэв.  

Энэхүү аяны зорилго нь Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал учрах аюул занал, хохирлыг таниулах, цахим орчинд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилан болон цахим гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдийн тоо болон хохирлыг бууруулах зорилготой юм.

Аяны нээлт өнөөдөр /2020.10.28/ Монголбанкны хурлын танхимд зохион байгуулагдаж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Монголбанк, Голомт банкны удирдлага болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Дээрх аяны хүрээнд иргэдийн хамгийн их хохирол амсаж буй олон улсын мөнгөн гуйвуулгатай холбоотой залилан, интернэт банк ашигласан цахим залилан, онлайн худалдааны аюулгүй байдал, шинэ кодны нууцлал аюулгүй байдал зэрэгт хэрхэн анхаарч мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах талаар мэдлэг, мэдээллийг өргөн хүрээнд түгээж ажиллах юм.

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

x