ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

С.Шаарийбуу: Малайзад асуудалд орсон бараг бүх хүн надад хандах юм

Б.Янжмаа, Өдрийн сонин
2020 оны 10 сарын 27
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

С.Шаарийбуу гуай саяхан өөрийн сошиал хуудсаар дамжуулан уриалга гаргасан юм. Малайзад монгол эмэгтэй амиа алдсан өдрөөс хойш 15 жил өнгөрчээ. Харин эцгийн зориг мохсонгүй, тэмцэл дууссангүй. Энэ талаар ярилцахаар түүний ажилладаг МУИС-ийн гуравдугаар байрыг зорин очлоо. С.Шаарийбуу докторын суугаа “Авай” студид ороход нэгэн шавь нь түүнд Австралиас ирсэн и-мэйлийг орчуулж өгч байв. “Таны шүүх хурлын мэдээллийг харж явдаг. Элэнц өвөө маань монгол хүн байсан” хэмээн түүнд бичжээ.

-Саяхан та уриалга гаргасан байна лээ?

-10 дугаар сарын 19 Рамадан сарын мацаг тайлдаг баярын өдөр боловч монгол хүнээр цуст аллага хийсэн нүгэл болсон. Багинда тэр өдрөө энэ хэргийг зохион байгуулсан байдаг. Энэ өдөр нь би дуугарахгүй бол хэн ч дуугарахгүй. Би энэ өдөр дэлхийн бүх шударга хүмүүст хандаж, уриалга гаргасан юм. Түүндээ энэ хэргийн шүүх хурал дуусахгүй 15 жил болж байна. Малайзын Засгийн газар, шүүх нь Монголын ард түмнээс уучлалт гуйх болоогүй юм уу.

Зөвхөн Монгол, Малайз ч биш, дэлхийн хүмүүс энэ хэргийг хэрхэн шийдэгдэхийг анхааралтай харж, ажиглаж ирлээ. Энэ хэргийг шударгаар шийдүүлэхээр санал хүсэлт илгээж, шахалт үзүүлээч” гэсэн юм.

Малайзыг зорьж очсон эмэгтэйчүүдэд одоо ч халтай байна. Онцгой, тусгай ажлаар хурал, зөвлөгөөнд л очоогүй бол Малайзын хилээр орлоо л бол аль хэдийнээ худалдагдсан байдаг.

Хилээр орохоор компьютерт нэрийг нь бичдэг юм. Нэрийг нь ч бичихгүй, зөвхөн тамга дараад өгдөг. Таксинд суугаад явахаар нь нэг хүн араас нь дагаж очоод буудалд буухаар нь буудлын эзэнтэй тохирч, виз дууссан өдөр нь баривчилдаг.

Паспортыг нь шалгаад “Та Малайзын хилээр хууль бусаар орж ирсэн байна” гэдэг. Таны бүртгэл хилээр орж ирсэн тэмдэглэлд алга байна гэдэг. Хил дээр байгаа, бүртгэл хийж байгаа хүмүүс мафийн сүлжээнд орсон байдаг. Монголчуудыг цуглуулдаг жижиг газар байна. Тэнд зуу, зуугаараа байна шүү дээ. Энэ асуудлыг хэлээд ойлгохгүй, анхаарахгүй байна.

-Малайзад бэлгийн мөлжлөг, хүний наймааны хохирогч болсон хүмүүсийн ар гэрийнхэн танд хандаж зөвлөгөө авдаг гэсэн үү?

-Биеийг нь үнэлүүлдэг, хар тамхины хэрэгт унагадаг, шоронд тусгаарлах байранд аваачиж, мөнгө нэхдэг. Ийм гурван аргаар монголчуудыг мөлжиж байна. Тэнд очсон асуудалд орсон бараг бүх хүн надад хандах юм. Намар есөн хүн шоронд байсан. Есүүлээ саяхан нэг юм ирсэн.

Хамгийн сүүлчийнх нь өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт ирэв үү дээ. Яах вэ гэж надад ханддаг юм. Манайхан ямар нэг асуудал болоход хаашаа хандахаа ч мэддэггүй. Энэ чинь эзэнгүй орон шүү дээ. Элчин, консул байхгүй. Олон монголчууд Малайзаар явах дуртай. Өргөмжит консул гэж хүн байна аа. Малайзын иргэн учраас манайд үйлчлэх үү, Малайздаа үйлчлэх үү. Тэгээд л эзэнгүйдчихдэг юм.

Малайзын өргөмжит консулын утас шөрмөсийг мэддэг учраас харьцана. Консулын газар нөгөө улсуудыг аваачиж уулзуулна, өргөдөл бичүүлнэ. Тайланд руу ярина. Тэндээс өргөмжит консултайгаа холбогдоно. Ингээд л дуусашгүй гурвалжин, дөрвөлжин юм өргөмжит консул нь монгол авгайтай хүн байдаг. Авгай нь монголчуудтайгаа ажилладаг.

-15 жил гэдэг их хугацаа. Та үхтэл үр харам гэж үр хүүхдийнхээ төлөө тэмцсэн ч монгол хүн яаж нэхэл хатуутай тэмцдэг юм бэ гэдгийг дэлхийн хүмүүст харуулсан. Малайзчууд таны тэмцлийг яаж хүлээж авч байх юм бэ. Танд яаж мэдрэгдэж байв?

-Ийм л юм байгаа юм. Энэ хэргийг захиалсан гэж яригдаад байгаа, маш олон жил Малайзын ерөнхий сайдаар ажилласан Нажиб Разак гэдэг хүн улсын хөрөнгийг авгайтайгаа нийлж идсэнийхээ төлөө 12 жилийн ял аваад шоронд байгаа.

Захиалагч нь, үүрэг өгсөн хүн нь төрийн эрхэнд байсан учраас энэ хэрэг шийдэгдээгүй 12жилболсон юм. 2018 онд сөрег хүчин нь төрийн эрхэнд гарч, хэргийг дахин шинээр нээсэн. Одоо шийднэ гэж надад амласан боловч тэр үед уулзсан Ерөнхий сайд нь хоёр жилийн дараа бас өөрчлөгдсөн.

Малайзын ерөнхий сайдын урилгаар, би очижуулзсан юм шүү дээ. Ийм хэрэг явдал болсон, ингээд яваагүй юм байна уучлаарай. Одоо би энэ хэргийг архиваас гаргаад, прокурортоо хүлээлгэж өгнө гээд прокуророо хажуудаа суулгаж байгаад өгч байсан юм. Одоо хоёр, гурван жил өнгөрч байна. Тийм л юм байгаа юм.

Гэтэл одоо ковидоор шалтаглаад, нөгөөтэйгүүр аллага үйлдсэн хоёр офицерын нэг нутагтаа шоронд байдаг. Нөгөө нь Австрали руу зугтаж тэнд орогнож байна. Шүүх хурал дээр хоёуланг нь дуудах ёстой. Австрали нөгөөдөхийг нь өгдөггүй. Би Монголд байгаа Австралийн Элчин сайдад шахаж шаардсан захидал хүргүүлнэ.

Харласан гэдэг нэрээр хүний нутагт харлатлаа явж байгаа хүмүүсийг төлөөлөөд ярьдаг хүн хэрэгтэй. 

Та бүхэн яагаад энэ хэрэгт санаа зовохгүй, анхаарал хандуулахгүй байна вэ гэж бичнэ. Хугацаа заана. Энэ асуудлыг ярихгүй бол би Австралийн Элчин сайдын яамны гадна хүний эрхийн суулт зарлана. Манай төр засаг, Гадаад харилцааны яам энэ хэрэгт анхаарал хандуулахгүй байна. Тэр хоёр офицерийн нэг Сирул гэж нехөр гараад тав зургаан жил болж байгаа.

Австралид Монголын Элчин сайд бий. Тэр юу хийж байдаг юм. Өчнөөн жил өнгөрөөд байхад яагаад үүнд анхаарал хандуулахггүй байна вэ. Австралид Малайзын Элчин сайдын яам бий. Уулзаж өгөөч гэж олон жилийн өмнө гуйсан.

Малайз хүнээ авъя гэдэггүй. Австрали тэрийг нь өгье гэдэггүй. Монголын Засгийн газар иргэнийхээ төлөө ажлаа хийх ёстой. Энэ ажлаа хийхгүй байна.

-Юутай ч Малайзын хүлээж авч уулзсан юм байна. Монголд ийм албан тушаалтан тантай уулзсан уу?

-Еренхийлөгч Х.Баттулга анх удаа Малайзын талд хандаж, захидал бичсэн. 2019 оны арванхоёрдугаар сард Г.Занданшатар дарга Австралид болсон Ази, Номхон далайн орнуудын хүний эрхийн чуулганд оролцохдоо Малайзын парламентын дэд даргатай уулзаж, ганцхан асуудал тавьсан. Монгол иргэний асуудлыг шийдэж өгеөч гэсэн юм.

Парламентын хамтарсан ажлын комисс байгуулъя гэсэн. Шахаж шаардахгүй бол төр дургүй юмаа хийдэггүй шүү дээ. Сонгуулийн емнө тавдугаар сард бичиг явуулсан. Гадаад харилцааны яамаар дамжуулаад, Тайландад сууж байгаа Элчин сайд, Австралид сууж байгаа Элчин сайд ажлаа хийх ёстой. Яах вэ, Тайландад байгаа Элчин сайд нь хааяа нэг очдог юм. Шүүх үйл ажиллагаанд тэр хойно сууна.

Манай ХЭҮК хэлдэг ярьдаг, захидал бичдэг. Хамгийн хүчтэй шахалт үзүүлж чадах хүч нь төр засаг. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намайг хүлээж аваач гэж гуйсан. Одоохондоо чимээгүй л байна. Малайзад очсон монголчууд хохирсоор байна. Г.Занданшатар даргад өргөдөл өгсөн байгаа. Малайзад визгүй зорчдог асуудлыг УИХ-аар цуцлуулж өгөөч гэж хүссэн.

Би Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт талархаж явдаг. Малайзын тап хариуг нь ирүүлээгүй биз дээ. Ирүүлээд ажил нь явж байдаг бол сайн л байна.

Ардчиллын 30 жилийн ойн баримтат киног би өнгөрсөн өвөл хийсэн юм. Намайг хийж өгөөч гэж гуйсан юм. Том кино хийж өгсөн. Ерөнхийлөгчөөс ярилцлага авч байхад намайг “Шаардлагатай бол ороод ирээрэй” гэсэн. Гэхдээ үүдэнд нь байдаг улсууд оруулах хүнээ оруулдаг, оруулахгүй хүнээ оруулдаггүй юм билээ.

Гадаадад эрсдэлд орсон монголчуудын эрхийг хамгаалдаг байгууллага байхгүй. Тэнд монгол эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртлөө. Нөгөө хоёрыг нь Монгол руу явуулаад, хэрэгтнийг нь суллачихсан. Муусайн монголчуудыг хэд хэдээр нь хүчирхийлдэг сайн цагдаа байна гээд гаргачихсан. Ийм хэргийг зарим оронд бараг цаазаар авч байгаа биз дээ.

Одоо надад зарах юм байхгүй. Бүх юмаа зараад дууссан. Одоо би өөрийгөө ломбардад тавьдаг юм билүү гэж бодож байна.

Гэтэл хохирол гэж бас бий. Хохирлыг нь барагдуулахаар явдаг байгууллага байхгүй. Өвдөх нь өвдөөд, зодуулах нь зодуулаад, алуулаад, эд эрхтэн, сэтгэл санаа бүх юмаараа хохироод өнгөрдөг.

Араас нь явдаг байгууллага байхгүй учраас би төрийн бус байгууллага байгуулж хүмүүсээс гадна гадаадад амьдарч байгаа улсуудын үр хүүхэд нь түүхээ, хэлээ мэдэхгүй байна. Энд үлдсэн тавиул хүүхдүүдийн эрх, болж байгаа болохгүй байгаа нь мэдэгдэхгүй байна. Харласан гэдэг нэрээр хүний нутагт харлатлаа явж байгаа хүмүүсийг төлөөлөөд ярьдаг хүн хэрэгтэй.

Сая тэр шоронд байсан хэдэн хүнийг авчрах гэж зөндөе юм болсон. Ар гэр нь асуудалтай, мөнгө босгох гэж их ажил болсон доо. Бүгдийг нь хүний эрхийн терийн бус байгууллагын зардлаар авчирсан шүү дээ.

-Та ном бичиж байгаа гэсэн үү?

-Би ном бичиж дууссан. Түүнийгээангли руу орчуулаад, дэлхийн улс орнуудад тараана. Юу хүлээгээд байна гэхээр хэрэг үйлдсэн хоёр цагдаагийн нэг нь “Малайзын Холбооны шүүхдээ өргөдөл гаргаад байгаа.

“Ерөнхий сайд Нажиб Разакын Малайз улсад онц ноцтой аюул учруулах гадаадын тагнуул эмэггэйг ул мөргүй устгах үүрэг өгснийг цэргийн хүн би биелүүлж, тушаал гүйцэтгэснийхээ төлөө цаазын ял авах ёсгүй” гэсэн байдаг. Тэр шүүх хурал нь арванхоёрдугаар сарын 21-нд болно.

 

Түүнийг хүлээж байна. Энэ хурлаас өмнө Австралид-байгаа нөхөр очиж мэдүүлэг егдөг юм уу, байгаа газар нь очиж мэдүүлэг авдаг юм уу. Мэдүүлэг авах ёстой шүү дээ. Би үйлээ үзлээ. Англи Саксоны хууль зовлонтой. Манайд бол эрүүгийн хэргийг иргэний хэрэгтэй нь хамтад шийдээд, алх цохиод тэгсүгүй гэдэг. Англи Саксоны хууль эрүү, иргэний хэрэг тусдаа учраас эрүүгийн хэрэгт авагдсан материалыг иргэний хэрэгт авч хэрэглэхгүй гэдэг.

Монголоос дахиад бүх гэрчүүдээ мөнгө, тегрегийгнь телж, дагуулж очиж, мэдүүлэг өгсөн, 2019 онд. Зарим нь гадаадад, зарим нь Монголд байна. Тэдний буудлын мөнгө, замын зардал дийлдэхгүй юм болно би л төлнө.

Дараа нь Малайзад энэ хэрэгт ямар нэг байдлаар мэдүүлэг өгөх ёстой 54 хүний мөнгийг нь би бас төлсөн шүү дээ. Би өөр хотоос ирнэ, би өөр орноос очно гэнэ. Буудалд бууна, аль эсвэл өдрийнхөө ажлын хөлсийг нэхдэг. Хоолныхоо мөнгийг нэхнэ. Дараа нь шүүгчийн зардал төлсөн.

-Шүүгчийн хөлсийг хүртэл хохирогч тал нь төлдөг юм уу?

-Одоо бол иргэний нэхэмжлэл явж байгаа шүү дээ. Эрүүгийн шүүх хурал болоод цаазын ялыг нь оноосон. Одоо Нажибыг шүүгээд, яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй шүү дээ. Анхны сонсгол гэж байгаа юм, урдчилсан байцаалтыг хүлээж байна.

Иргэний нэхэмжлэл тусдаа явдаг ёстой. Хохироосон уу хохироосон, устгасан уу устгасан. Үлдсэн улсууд нь нэхэмжлэлийг барагдуулах ёстой. Шүүх хурал нь тусдаа болдог болохоорхэргийгшүүж байгаа шүүгчийн зардлыг би төлдөг юм.

-Таны зардал ч талийж өгчээ?

-Тийм шүү дээ. Би хамгийн сүүлчийнхээ зүүг зарсан. Хамгийн сүүлд сэвтэй зүүгээ зарна гэдэг. Одоо надад зарах юм байхгүй. Бүх юмаа зараад дууссан. Одоо би өөрийгөө ломбардад тавьдаг юм билүү гэж бодож байна. Надаар яах ч юм билээ дээ.

Ийм байдалд л байгаа.

-Холливуудынхан танд кино хийх санал тавьсан гэсэн үү?

-Яг кинонд гардаг шиг үйл явдал бодит амьдрал дээр болсон шүү дээ. Энэ үйл явдлаас сэдэвлээд, баримтат, уран сайхны кино хийе гэсэн санал ирсэн юм. Түүнийг нь хөецөлддөг сэтгэлтэй УИХ-ын гишүүн ч байдаг юм. Тэгье гэсэн.

-Таныг үр хүүхдийнхээ төлөө зүтгэсэн эцэг хүн гэдгээр чинь л хүмүүс мэддэг. Гэтэл С.Шаарийбуу гэдэг хүний ажил, амьдрал тусдаа. Та ажлынхаа тухай ярьж өгөөч. Таныг гавьяат багшид олон удаа тодорхойлж байсан гэж сонссон?

-Би гурван том хэрэг хийсэн хүн дээ.

Нэгд бригадын бага сургуулиас МУИС хүртэл 50 жил багш хийж байна. Одоо ч би энэ ажлаа хийгээд сууж байна.

Хоёрт, сүүлийн 20 гаруй жилд 80 гаруй баримтат кино хийсэн. Б.Ринчин, С.Лувсандондов гуай, Х.Пэрлэй гээд Монголын бүх академичдын тухай 100 жилийн ойн кино хийсэн. Кино, гэрэл зургийн архивт би өөрийн архив нээж байгаа, зээ хүүтэйгээ хамт. Талийгаачийн хүүтэй хамт архив нээсэн юм. Оюу толгойг ухаад дуусна. Оюуны бүтээл мөнхөд үлдэнэ.

Гурав дахь миний хийсэн хэрэг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор би төрийн есөн хөлт цагаан сүлдийг хийсэн хүн. Яг энэ өрөөндөө сууж байгаад Бурхан халдунаас иш хийх модыг нь авчраад, оонын хүзүүгээр ороогоод, ордон дотор аваачиж байрлуулсан. Надад учирсан маш ховор тохиолдол.

-С.Шаарийбуу гэдэг ямар учиртай нэр юм бол доо?

-Шаарийбуу гэдэг ховор нэр. Бурхан багш хоёр шавьтай. Нэгийг нь Шаарийбуу, нөгөөг нь Монголжийбуу гэдэг юм. Дүнчүүр маань хөгжөөхөд шаарийбуу гээд уншдаг биз дээ. Миний нэр олон номонд ордог үг юм байна л даа. Бидний шүтдэг түвд номонд баахан ереөл яваад хэсэг нэр хэлдэг. Түүгээр нэр өгсөн хэрэг.

Манай ах дүү нарт надаас бусдад нь Юра, Шура гээд социализмын үеийн орос нэр өгсөн байдаг. Ганцхан надад Шаарийбуу гэж нэр өгсөн. Миний аав лам хүн байсан юм. Нүүдлийн үеэр би санамсаргүй хээр мэндэлсэн гэдэг. Намар ээж маань амаржихаар өвдөөд нүүж яваад, хээр буудаллаж. Бороо орох гээд байдаг. “Чи араг түшээд байж бай, би борооноос өмнө араг аргал түүгээд ирье" гэж.

Авгай нь амаржиж байдаг. Бороо орчихвол түлээ ч үгүй болно. Хөдөө бороо их орохоор түлээгүй, хуурай хувцасгүй болчихдог юм. Тэр хооронд тогоон дээрээ сүү хийгээд, галдаа аргал хийгээд гараад явчихаж л дээ.

Монгол эмэгтэй хүн хоёр юманд уулга алддаг гэдэг. Үнээ, тугал нийлэх, тогоотой сүү, цай нь дэврэхэд уулга алдаж, шанагаа барьж босдог. Өвдөөд сууж байхад нь тогоотой цай нь дэврэхээр уулга алдаад, шур хийгээд босохдоо намайг унагачихгүй юу. Дэвэрсэн сүүн дээр нь би унасан гэдэг. Тэгээд намайг манай аав сүүнд угаачихсан юм. Манай нутгийнхан намайг “Сүүний шар” гэдэг байлаа. Намайг очиход сүү л хувааж уугаад байдаг.

Би тийм учиртай хүн л дээ. Адал явдал, амьдралын сайн муу элдвийн юм болж байдаг.

Намайг гавьяат багшид олон удаа тодорхойлсон, өгдөггүй юм. Ийм асуудалтай болохоор нь ичээд өгдөггүй юм уу. МУИС-д манж хэлний Я.Шаарийбуу гэж хүн байсан юм. 100 нас хүрэхэд нь би тэр хүний тухай кино хийж өглөө.

Хөлөнбуйр сумыг нүүлгэж ирсэн барга хүн шүү дээ. Японы эзэн хааны цэрэгт явж байсан өмнөд монгол хүн. Тэр хүнд 100 насны ойгоор нь гавьяат багш өгсөн юм. Тэр үед нь ордонд зургийг нь аваад, тэргэнцэр дээр би түрж явсан юм. 100 настай хүнийг мэдэхгүй намайг гэж ойлгоод, шавь нар маань үүдэнд цэцэг бариад зогсож байж билээ. Тэгээд би амны билгээс ашдын билэг гээд өнгөрсөн л дөө.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ХАРАМСАЛТАЙ
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [90.208.245.113] 2023/10/29
Төрийн есөн хөлт цагаан сүлдийг хийсэн хүндээ манай төр яагаад ингэж хандаж байгааг ёстой ойлгохгүй байна! Энэ хүнд туслах нь манай төр засгийн үүрэг шүү!
0 | 0 Хариулах
зочин [202.21.127.161] 2020/11/3
Малайзын ерөнхий сайдад Завханй Баян айрагийн алтны уурхайг бэлэглээд хариуд нь ШАНГРЕЛЭЭР бариулсан.Ингэж л нөхцөж байдаг юм. "МАЛАЙЗААС ВИЗГҮЙ " зорчидогоо зогсоох нь хамгийн чухал. Тэднээс сурах зүйл юуч байхгүй,Зүүн өмнөд азийн хамгийн бүдүүлэг орон.
0 | 0 Хариулах
шаарийбуу [202.21.127.161] 2020/11/2
тиймээ Малайзын ард түмэн буруугүй,тэнд боловсрол эзэмшисэн Монголын хүүдүүд ч буруугшүүй гагцхүй нүгэл үйлдсэн эрэмүүддэл асуудал байгаа юм.Тэр оронд Монголын төлөөлөл байхад л болоо юм бишүү
0 | 0 Хариулах
Зочин [45.133.4.54] 2020/10/29
Дэлхийн аль ч улсад аюултайгаа хурвэл аюултай. Биеэ зев авч явцгаа.
1 | 0 Хариулах
Зочин [45.133.4.54] 2020/10/29
Малайзад асуудалд орсон Монголчуудад тусалдаг, орчуулга, шуух шорон, хувиасаа тусламж узуулээд байж бгаа Монголчууд бдаг юм шуу! Эцсийн эцэст хэн хаана хэнтэй яаж гэдгээс олон зуйл шалтгаалдаг. Малайзад олон удаа ирж очиж сурч ажиллаж амьдарч явлаа, хил гааль виз хуулийн дагуу л бдаг. Хорсол байж болно гэхдээ хэт туйлширч гэмгуй хумуусийн нэр терд халдаж яахав дээ та!
0 | 0 Хариулах
Chi t1 ymuu [59.153.114.189] 2020/10/30
Chi sain oilgij unshaach visa ni duusanguut shuud barivchlaad hucherr buh ymaa hiilegdeg gej bnshd. Bi sursan bi olon udaa ochson l geh
0 | 0 Хариулах
Зочин [45.133.4.54] 2020/10/29
Охинд нь тохиолдсон явдал аймшигтай, сайн аав! Гэхдээ нэг хунээс болж бутэн улсыг хийж болохгуй ээ. Малайзад сурч ажиллаж амьдарч байтугай байр байшин аваад суурьшиж буй Монголчууд их бий шуу!!! Тэд маш сайхан амьдардаг. Хулгайч, биеэ унэлэгчид очиж Монголын нэрийг маш унагасан. Яс битгий хая, асуудлаа л ярь та. Амжилт хусье.
0 | 0 Хариулах
Паанан [59.153.115.249] 2020/10/28
Энэ хүн мөн ч цөхрөлтгүй явж байна даа.Тусалж дэмжих ч хүн байхгүй яасан ч хэцүү юм бэ дээ.Манай хөлдүү махан толгойтой дарга нар хөдөлнө ч гэж гонж биз [хориотой үг]...
5 | 0 Хариулах
МАЛАЙЗ ч гэж дээ [202.126.90.119] 2020/10/27
ХЯТАДУУД битүү .. зүсээ хувилгасан чононууд !!
2 | 0 Хариулах
Зочин [172.56.42.178] 2020/10/27
Лалын шашинд орсон xyжаа нар
0 | 0 Хариулах
Зочин [45.133.4.54] 2020/10/29
Хятадууд нь Христиан, Буддистууд бдаг юм!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.2] 2020/10/27
Эмэгтэй дүү маань японд амьдардаг юм, нэг малайз залуу сээтэгнэж гүйгээд байгаа гэсэн тэхээр нь дүүдээ үнэхээр их санаа зовж байж билээ, тэгээд боль гэсээр байгаад болиулж сэтгэл амарсандаа. Хүмүүсийг ингэж болгоомжилдог болтол нь Малайзуудын нэр хүнд дордсон байна, тэд нар өөрсдөө ч мэдээгүй яваа байхдаа.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.190.11] 2020/10/27
Виза авч хилээр нь нэвтэрдэг болно гэдэгч зөв шүү, хүний наймаанд өртөх нь багасна, мундаг аав, мундаг уран бүтээлч, мундаг багш, цуцашгүй бат итгэл үнэмшилтэй хүн юм даа, гавьяа шагналыг нь ядаж өгч болдоггүй юм байх даа
12 | 1 Хариулах
001 [139.5.218.18] 2020/10/27
Малайзад төлөөлөгчийн газар нээгээд энэ хүнийг томилчихоосой. Хийх үйлдэл, хэлэх зүйлээ мэддэг болсон хүн байна.
7 | 0 Хариулах
Зочин [64.119.18.134] 2020/10/27
Malaysia ruu hezeech bitgii yaw!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.168.131] 2020/10/27
Эх орондоо л байцгаа л даа
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.245] 2020/10/27
Австралид найдалтгүй. Австралид Монголын АТГ-н дарга очоод алуулаад нүдийг нь ухаад ирүүлэхэд одоо болтол учрыг нь олоогүй байгаа улс ! Нөгөөтэйгүүр эх орондоо цаазын ял хүлээж буй хүнийг шилжүүлж өгдөггүй хуультай байж магад. Их л авъяастай эрх баригчдын л яриа хэлэлцээгээр нэг өгч магадгүй.
5 | 0 Хариулах
Зочин [202.179.21.245] 2020/10/27
Визний хугацаа бүү хэтрүүлж бай !
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.245] 2020/10/27
Монголчууд минь Малайз гэдэг орон руу бүү зүглэ ! Малайзын бүтээгдэхүүн бүү хэрэглэ ! Авч байгаа бараагаа хар !
10 | 1 Хариулах
Зочин [202.179.21.245] 2020/10/27
Холливүүд кино хийе гэвэл за л гээрэй. Гол нь алдартай кино болох ёстой. Шүүх хурал нь дуусахыг хүлээтэл хэцүү. Номоо эхнээс нь 1 гээ дгаргаж байх уу яах уу? Англиар өөр бусад хэлээр гаргавал ...
3 | 1 Хариулах
Зочин [60.104.114.248] 2020/10/27
тэр балиар газар луу битгий яваачээ
7 | 0 Хариулах
Зочин [192.82.68.231] 2020/10/27
Шангрилла гэх мэт Малайзын бизнэсүүд Монголд маань бэхэжсэн учираас тэд нараар удирдуулдаг манай улс төрчид ийм тодорхой хэрэг дээр ч гэсэн олигтой дугарч чадахгүй байгаа.Уул нь энэ хэргийн дараа л Малайз улсад иргэдээ зорчихийг хориглосон бол дахиад хэдэн зуугаараа хохирохгүй байсан.
6 | 1 Хариулах
Зочин [145.14.31.81] 2020/10/27
Niisleld ni aylalaar ochij bsn, haltar pakistan hujaa holildson musulman humuustei, huuhnuud ni tolgoigoo booson, undur goy barilguudiin nuguu tald ni garahaar yaduusiin horoolol, nadad lav neeh taalagdaagui
1 | 0 Хариулах
mgl emegtei [77.87.228.70] 2020/10/27
Ter uls ruu mongolchuudaa bitgii yaw gej urial. Aimaar gazar bn shde
3 | 0 Хариулах
ohiduud odoo ybahaa bolio [66.181.189.136] 2020/10/27
manai mongol hvvhenuud bie vneleh gej malaiz ybdag ch dee.ochiod har tamhind orj bie vnelj mafiin baritsaad orood l bhad endees dahij hvvhenuud ochiod bgaa vne teneglel ch dee..
5 | 2 Хариулах
Зочин [202.126.88.68] 2020/10/27
шведээс ирсэн монгол хүн заавал бээжин дэх шведийн ЭСЯ орж байна.м.энхсайхан энэ талаар ярьж байсан.тэгээд сураггүй болсон.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.68] 2020/10/27
малайз шведэд ЭСЯ нээх хэрэгтэй
0 | 1 Хариулах
Зочин [202.21.109.106] 2020/10/27
Шведэд элчин сайдын яам байдаг ш дээ. 25-ийн Алтай тэнд 4 жил болчихоод гэгээрээд ирсэн л байсан.
0 | 1 Хариулах
Туслаач [14.200.171.121] 2020/10/27
Энэ олон жил аав нь цөхрөтгүй тэмцэж бна хөөрхий дөө, Арчаагүй төр яагаад Малайзаас одоо болтол иргэнийхээ амийг нэхэхгүй бна аа, туслаач.Эзэнгүй, арчаагүй, зээл гуйхаас өөрийг мэддэггүй, иргэдээ хайхардаггүй төртэй орны иргэдийг Малайзууд нохой шиг үзэж бна.
17 | 0 Хариулах
Зочин [202.21.110.38] 2020/10/27
Оюу Толгойгоос авахуулаад талийгаач Алтантуягийн хэрэг төр нь эзэнгүй улс нь ард түмэнгүй орон гэдгийг харуулдаг юм.
4 | 0 Хариулах
Зочин [192.82.67.23] 2020/10/27
Энэ хүнд хандивын данс нээгээд туслачих юмсаан.
10 | 0 Хариулах
MONGOL HUN [202.131.247.58] 2020/10/27
Монголоо төр ядаж л иргэдээ сэгсэрдэггүй байвал ,,,
1 | 0 Хариулах
Zochin [202.21.109.48] 2020/10/27
Malaizuud aimaar yum baina.Altantuyag zewsgiin naimaand holbodson gesen.Aimaar yum.
3 | 0 Хариулах
Зочин [103.14.38.135] 2020/10/27
Монголчууд, монгол төр ганц энэ асуудал дээр бид нийлвэл ямар хүчтэйгээ үзүүлж болохсон. Даанч монголчууд нь өдрийн хоолоо олох гээд завгүй, төрд байгаа нөхөд нь хэдэн үеийнхээ хоолоо олох гээд завгүй л байна даа
1 | 0 Хариулах
ИРГЭН [202.9.40.107] 2020/10/27
МОНГОЛЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗАР МАЛАЙЗ УЛСЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАН МОНГОЛ ИРГЭДИЙНХЭЭ ЭРХ ЭШГИЙГ МАЛАЙЗИД ХАМГААЛАХ ЭРХЗҮЙН ҮНДСИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ДАА.
0 | 0 Хариулах
Зочин [223.104.3.133] 2020/10/27
malaysia ruu zugleltgui.aichihlaa.tendnees ymar baraa avah bish yu hiij ch ochih bilee.gaihamshigtai aav bn.bi iim aavtai ch boloosoi.baharhaj bn.nulimas garah gd bn.
3 | 1 Хариулах
Зочин [103.26.195.158] 2020/10/27
ТАНЫ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭГ ДОТОРОО БИШЭРЧ ХҮНДЭЛЖ ЯВДАГ ШҮҮ . ТА МИНЬ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭЦЭГ .
24 | 0 Хариулах
Зочин [202.179.24.168] 2020/10/27
malayse ruu yvaltgui, malayse baraa material avaltgui
7 | 0 Хариулах
Зочин [103.26.193.21] 2020/10/27
Mundag aaw ezengvi torin emneglel vamdaa
3 | 0 Хариулах