Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын холбооны шүүх Ш.Алтантуяа агсны хэрэгтэй холбоотой сонсгол явуулах өдрийг зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт цаазын ял сонсоод байгаа цагдаагийн офицер Азилах Хадригийн гаргасан дахин шүүлгэх хүсэлтийн дагуу шүүхийн сонсгол зохион байгуулах өдрийг Малайзын холбооны шүүх өчигдөр зарлажээ.

Энэ оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр уг сонсголыг зохион байгуулахаар болсон байна.

Азилах нь цагдаагийн өөр нэг офицер Сирул Азхар Умарын хамт 2006 онд Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 2015 оны нэгдүгээр сарын 13-нд Малайзын холбооны шүүхээс цаазын ял сонссон юм. Сирул Азхар шүүх хурал болохоос өмнө Малайзаас дүрвэж, өнөөдрийг хүртэл Австралид толгой хоргодож байгаа.

Малайзын шоронд хоригдож байгаа Азилах өнгөрсөн оны сүүлээр аллагыг ерөнхий сайд асан Нажиб Разакын заавраар гүйцэтгэсэн гэдгээ анх удаа илчилж, дахин шүүлгэх хүсэлт гаргасан юм.

Өчигдөр бас аллагын хэрэгт өөрийг нь буруутгасан Азилахын мэдүүлгийг няцаах хүсэлтийг Нажиб Разак гаргасны дагуу шүүхийн сонсголыг 2020 оны аравдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар товложээ.

 

Эх сурвалж: The Star