Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийнхээ “хэцүү” асуултад хэрхэн хариулах вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Бид хүүхдээ байгалиасаа л аливаа зүйлийг сонирхдог, бие даасан байхыг эрмэлздэг болохыг нь мэднэ. Хүүхэд гурван  настайгаасаа орчноо таньж мэдэх тал дээр идэвхтэй хандлага гаргаж эхэлдэг. Энэ үеэс эхлэн төрөл бүрийн асуултыг томчуудаас асууна.

Жишээ нь: Хүүхэд хаанаас төрдөг вэ? Би яаж бий болсон бэ? Яагаад хүмүүс төрсөн өдөр тэмдэглэдэг вэ? гээд маш олон зүйлийн талаар сонирхож асуудаг.

Тэдний эдгээр  асуулт  эцэг эхчүүдэд хариулахад амаргүй байдаг тал бий. Гэхдээ энэ нь хүүхдийн хөгжил, орчноо таних, өөртөө итгэлтэй байх зэрэг цаашдын хөгжилд нь чухал үүрэг гүйцэтгэдэг тул нээлттэй харилцаж, хүүхдээ хөгжүүлэх боломж гэж харах хэрэгтэй. 

Хүүхдүүд гэртээ байх хугацаандаа өдөрт дунджаар 228 “Яагаад” гэдэг асуулт асуудаг гэх сонирхолтой судалгаа ч байдаг. Энэ асуултын хариу нь тэднийг оюун ухааны хувьд өсөхөд болон сурч мэдэх хүслийг нь тэтгэх гол хүчин зүйл нь болдог. 

Тэгвэл ЯАГААД гэх асуултад нь хэрхэн хариулах вэ?

 

  • Яагаад гэж асуусан бол хүүхдээ зоригжуулж байгаарай. “Ямар зөв асуулт вэ?” эсвэл миний хүүхдийн мэдэх цаг болсон, зөв зүйлийнхээ талаар сонирхож байгааг нь хэлж хүүхдээ урамшуулаарай. Дараа нь зөв хариултыг энгийн үгээр тайлбарлах юм шүү.
  • Хүүхдээ урамшуулсны дараагаар “Чи харин яагаад гэж бодож байна вэ? гэх мэтээр саналыг нь ч сонсож болно.
  • Хүүхдийнхээ хамгийн их асуудаг асуултуудад цаасан дээр хариулж, хөргөгч эсвэл өөрийнх нь өрөөнд нааж болох юм.
  • Мөн та өөрөө хүүхдээсээ яагаад гэж олон асуудаг байж болно. Энэ нь хүүхдэдээ бусдаас суралцах чадварыг суулгаж өгдөг. “Үүнийг яагаад ингэдэг гэж бодож байна вэ?” гэх мэтээр...

Ялангуяа бэлгийн боловсролын талаар хүүхдэдээ зөв мэдээлэл өгөхийг хүсэж байгаа ч хүүхэд тань тийм ч нээлттэй биш бол


“Та өөрөө хүүхдээсээ ЯАГААД? гэж асууснаар хүүхэдтэйгээ нээлттэй харилцах, зөв мэдээллийг өгөх замаа нээж болно”


“Миний хүү/охин ээжээсээ яаж төрсөн гэж бодож байна вэ? “Хайрыг юу гэж бодож байна вэ”...гэх мэт.

Харин хүүхэд өөрөө сониучирхан бэлгийн амьдралын талаар асууж байгаа тохиолдолд тэднийг насанд хүрээгүй байгаа гэж цааргалах, уурлах зэргээр хандаж болохгүй. Хүүхэд багаасаа бэлгийн боловсролын талаар зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгож, та хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

Хэрэв хүүхэд тань үнсэлцэж байгаа хосыг хараад “Энэ хүмүүс яагаад ийм зүйл хийгээд байгаа юм бэ? гэж асуувал “Хүмүүс хоорондоо хайраа илэрхийлж байгаа юм аа” гэж энгийн үгээр тайлбарлаарай.

Харин “Хүүхэд хаанаас гардаг вэ? гэж асуухад “Гэдэснээс, эхийн хэвлийгээс төрдөг” гэх мэтээр насанд нь тохирсон үгийг сонгож, үнэн зөв мэдээлэл өгөөрэй.

Та хүүхэдтэйгээ бэлгийн боловсролын  талаар яагаад нээлттэй ярилцах ёстой, хэрхэн ярилцах зөвлөмжүүдийг авахыг хүсвэл Юнител Группийн “ЗӨВ ХАРИЛЦ +13” зөвлөгөөг уншиж, танилцахыг санал болгож байна. Юнителийн дугаартай бол 1513 дугаарт On гэж мессэж илгээн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл хүлээн аваарай.  

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.