Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Эвдэрсэн угаарын хийн мэдрэгчийг нэг удаа шинээр сольж өгөх ажлыг зохион байгуулж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/391387385211542

"Угаарын хийнд хордож эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол одоогоор байхгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өчигдрөөс цаг агаар хүйтэрч галлагааны улирал эхэлжээ.

Бид сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлэх, галлагааг зөв хийх, утаа мэдрэгчийг суурилуулах зэрэг хэрэглээний ажлуудыг сурталчилж байна.

Хамгийн гол нь өрх бүр галлагааны аюулгүй байдлыг хангаж, яндангаа хөөлж, галлагааг зөв хийх, агааржуулалтын системээ сайжруулан утаа мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай.

Мөн утаа мэдрэгчийн хэвийн ажиллагааг нь байнга шалгаж байх хэрэгтэй.

Галлагааны улирал эхэлснээс тодорхой тооны хүмүүс хойш угаарын хийнд хордсон байдлаар эмнэлэгт хандаж, зөвлөмж зөвлөгөө авсан бөгөөд одоогоор угаарын хийнд хордож эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол байхгүй байна" гэв.

"Зарим иргэн хуурамч дуудлага өгч, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулж байна"

Үргэлжлүүлэн "Эрс хүйтэрч байгаатай холбоотойгоор угаарын хийнд хордсон дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнтэй зэрэгцэн зарим иргэн худал дуудлага өгөх тохиолдол ч гарч байна.

Тухайлбал, архи согтууруулах ундаа хэтрүүлсэн үед нь бие нь муудах эсвэл даралт ихэссэн үедээ угаарын хийнд хордчихлоо гэсэн дуудлага өгсөн тохиолдол хэд хэдэн удаа гарсан.

Ийм байдлаар зарим иргэн хуурамч дуудлага өгч, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулж байна. Өөрөөр хэлбэл, 10 дуудлагын 2-3 нь хуурамч дуудлага байна.

Угаарын хийн хордлогоос бүрэн сэргийлэх боломжтой. Гэр хорооллын өрхүүд угаарын хийн мэдрэгчээр одоогоор бүрэн хангагдсан.

Эвдэрсэн шалтгаантай угаарын хийн мэдрэгчийг “Таван толгой түлш” ХХК-ийн албан хаагчид нэг удаа шинээр сольж өгөх ажлын зохион байгуулж байгаа” хэмээн ярилаа.

"Гэр, байшингийн дээврээс яндан 60-80 сантиметр өндөр байх ёстой"

Мөн тэрбээр “Яндангийн ил гарсан урт нь гэр, байшингийн дээврээс 60-80 сантиметр байж аюулгүй байдлыг хангадаг.  Түүнчлэн гал түймэр гарч байгаа шалтгааны 36 хувь нь ил задгай үнс, нурмаа хаасантай холбоотой.

Тиймээс халуун үнс нурмыг зориулалтын тагтай саванд хийх шаардлагатай. Мөн цахилгааны гэмтэлтэй хэрэгслийг ашиглахгүй байх хэрэгтэй байна” гэдгийг онцоллоо.