ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

TikTok, WeChat аппликэйшнүүдийн ажиллагааг Ням гарагаас эхлэн АНУ-д хязгаарлах шийдвэр гарлаа

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хятадын компаниудын бүтээгдэхүүн болох TikTok, WeChat аппликэйшнүүдийн ажиллагааг Ням гарагаас эхлэн АНУ-ын нутаг дэвсгэрт хязгаарлах шийдвэрийг тус улсын худалдааны яам гаргасан байна.

Тодруулбал WeChat аппликэйшнийг Америкийн хэрэглэгчид гар утсандаа татаж суулгах боломжгүй болохоос гадна нэгэнт ашиглаж байгаа хэрэглэгчид төлбөр тооцоо хийх, мөнгө шилжүүлэх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэх боломжгүй болж байгаа гэнэ.

Харин TikTok аппликэйшний хувьд одоогоор хэвийн ажиллах ч шинэ хувилбарыг нь татах боломжгүй болох ажээ. Мөн тус үйлчилгээг Америкийн компанид зарах яриа хэлэлцээ арваннэгдүгээр сарын 12-ноос өмнө амжилттай болоогүй тохиолдолд WeChat шиг бүрэн хаагдахаар болсон байна.

Хятадын компаниудын эрхэлдэг сошиал платформууд иргэдийн хувийн мэдээллийг Бээжингийн эрх баригчдад дамжуулдаг нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн үндэслэлээр Трампын засаг захиргаа эдгээр аппликэйшнүүдийг хориглох шийдвэр гаргасан юм.

Ингэхдээ WeChat-ийг бүр мөсөн хориглож, TikTok-т АНУ дахь үйл ажиллагаагаа Америкийн технологийн компанид шилжүүлэх хугацаа өгсөн байна.

Одоогоор TikTok-ийн тодорхой хувийг худалдаж авах замаар хэрэглэгчийн мэдээллийг нь удирдах, хянах эрх олж авах нөхцлийг АНУ-ын Oracle компани Хятадын ByteDance компанитай ярилцаж байгаа.

Хэрвээ энэ гэрээ амжилттай болж, Трампын засаг захиргаа зөвшөөрөл өгвөл TikTok платформ АНУ-ын зах зээлд хэвээр үлдэх юм.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Дональд Трамп ”TikTok бол маш өргөн хүрээнд ашиглагддаг гайхамшигтай бүтээгдэхүүн. Бидэнд шаардлагатай байгаа аюулгүй ажиллагааг хангах тохиролцоонд хурдан хүрч чадвал маш олон хүн баярлахаар байна” гэж мэдэгджээ.

Хятадын ByteDance компанийн эзэмшдэг TikTok нь богино хэмжээний дүрс бичлэг хуваалцах зориулалттай сошиал үйлчилгээ юм. Тус компани дэлхий даяар 800 сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаа ба АНУ-д 100 гаруй сая идэвхтэй хэрэглэгчтэй гэдэг.

WeChat нь 2011 онд Хятадын Tencent компаниас гаргасан мессенжэр үйлчилгээ юм. Хятадад уг үйлчилгээг чатлах, төлбөр тооцоо хийх, мөнгө шилжүүлэх зэрэг олон зорилгоор ашигладаг ба нийтдээ нэг тэрбум орчим идэвхтэй хэрэглэгчтэй.

ByteDance, Tencent компаниуд АНУ-ын зах зээлд бизнесээ хадгалж үлдэхийн тулд Трампын засаг захиргаатай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээ өчигдөр мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
mongol [66.181.161.67] 2020/9/21
Jinhene uls oron iim baidag yom.
0 | 0 Хариулах
Trumo [212.103.48.125] 2020/9/19
Hail Trump. I love you
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.123] 2020/9/19
wechat ?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.201] 2020/9/19
Manaid Facebook, twitteriig horih heregtei! 1t heden 100 myangan dollar ursaj baigaa. 2t niigmiin soliorol, uhamsriin doroitliig nemegduulj bn.
13 | 7 Хариулах
Зочин [103.57.94.141] 2020/9/19
Tiin yer n bur ogt internetgui bolii, netee taslie
4 | 1 Хариулах
Зочин [66.181.184.24] 2020/9/19
hutsaldaa. zgr ard irgedee bolovsroltoi, uhamsartai bolgoh yostoishtee. arhidalttai arhi zarahig horigjol temtsed ur dungui, harin humusin uhamsartn juluulj chadval ur dun gardagiig sana
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.187] 2020/9/19
yag zuv. Facebook herees heterlee. Live gadnaas hiij, mongold shopping hiij bgaa neg ch hungui bolloo er ni.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.177.187] 2020/9/19
yag zuv bolson boloogui hudlaa influencer uud, namiin ajil hiij mungu ugaaj bn teriig shalgaachee
1 | 1 Хариулах
Зочин [188.170.87.62] 2020/9/20
Ёоооо тэр худ influencer-үүдийг нээрээ болиулдаа
0 | 1 Хариулах
Зочин [192.82.67.164] 2020/9/21
Тэгьеээ бүгдээрээ ухралт хийцгэээеэ хахаха
0 | 0 Хариулах
Zochin [112.225.245.29] 2020/9/19
Za Amerikt horiglood gants Hyatadaa ashiglaj bhadal heden ter bumaaran oldog kompaniud
1 | 6 Хариулах
Зочин [107.77.173.41] 2020/9/19
Мөнгө хэзээ ч илүүдэхгүй тэр тусмаа НОЁН ДОЛЛАР
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.187] 2020/9/19
hujaa yumuu chi
0 | 0 Хариулах
Зочин [174.192.88.140] 2020/9/19
Aguu yumuu . Manaid ireed 700 sayiig uguud umhii amas hamhiad bj bai gd yawsanda!!!
10 | 1 Хариулах
Зочин [66.181.161.74] 2020/9/19
ӨВӨРМОНГОЛЫГ ДАРАМТАЛСНЫ ХАРИУ КККККККККК.
10 | 3 Хариулах
Зочин [66.181.177.187] 2020/9/19
harin th hurtehee l hurtej hohine
1 | 0 Хариулах
Зочин [64.119.20.47] 2020/9/19
Great trump
15 | 1 Хариулах
Зочин [139.5.216.114] 2020/9/19
Huukiin helsen chuluut zah zeel bhgui gseng shuumjleed bsan humuus yum bodno bgaa
5 | 7 Хариулах
Зочин [107.77.173.41] 2020/9/19
Хятадууд чөлөөт зах зээл дээр шудрага бусаар өрсөлдөж байгаагийн хариуг барьж байгаа юм биш үү? Яахаар Хятадад google,Facebook,Yahoo гэх мэт хориотой байдаг юм,яахаараа Хятадын компаниуд АНУ-ын зах зээл дээр чөлөөтөй ажиллаж мөнгө шуудайлж байдаг юм.
19 | 0 Хариулах
Зочин [119.196.49.136] 2020/9/19
Эргүүтээд бай . Шал өөр юм ярьж байна. Хүүк болохоор Монгол үндэсний компаниуд гаднаас хөрөнгө оруулалт санхүүжилт авахыг зогсоож төрдөө нийгэмчилж авах талаар дотор огиулам яриа хийсэн
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.88] 2020/9/19
Хятадын нэг нэвтрүүлгээр Тик ток, Вичат хориглож байгааг энгийн Хятадуудаас асуусан байсан. Тэд бүгд "энэ чинь зүгээр апп шүү дээ, яагаад хааж байгааг ойлгохгүй байна" гэж байсан. Харин Хятадуудыг л ойлгохгүй юм. Facebook, Google (Gmail, youtube)-ийг яагаад хаасан юм бол? Зүгээр л апп, хайлтын систем шүү дээ. Гаднынхан Хятадад очихоор заавал ВПН хэрэглэх хэрэг гарна үнэхээр төвөгтэй. Адилхан л хариу барьж браво Трамп!
49 | 1 Хариулах
Зочин [103.57.94.141] 2020/9/19
Тэрний ачаар чин VPN үйлчилгээ үзүүлдэг маш том зах зээл бий болж байгаам шүүдээ
0 | 7 Хариулах
Зочин [66.181.191.102] 2020/9/19
manai ulsad horigloosoi
25 | 3 Хариулах
Зочин [120.142.31.236] 2020/9/19
hujaa manai ulsad joohon horig tavihal ym bol yamar yr dagavar garahiigni medej bna uu usan tolgoitoo ooriigoo amerikiin zindaand taviad bnauuu gui yu
1 | 8 Хариулах