• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Шавж үргээгч шүршигч коронавирусийг идэвхгүйжүүлдэг болохыг тогтоожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх дэлхий дахинд хийгдэж буй судалгааны тоймлон хүргэж байна.

Даавуун эсвэл мэс заслын амны хаалт халдвараас илүү сайн хамгаалж байгааг тогтоожээ

1. АНУ-ын Флоридагийн их сургуулийн эрдэмтэд нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт коронавируст халдвараас сэргийлэх эсэхийг судалжээ.

Судалгааны дүнгээр нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт нь даавуун болон мэс заслын амны хаалттай харьцуулахад хамгаалах чадвар муу болохыг тогтоожээ. Тиймээс судлаачид даавуун болон мэс заслын амны хаалтыг илүүтэйгээр хэрэглэхийг зөвлөжээ.

COVID-19-ийн эсрэг GC373, GC376 гэх шинэ эмийн эмнэл зүйн туршилтыг хүн дээр эхлүүлнэ

2. Канадын Албертагийн их сургуулийн эрдэмтэд коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх шинэ эм (GC373, GC376)-ийн туршилтыг мууран дээр хийжээ.

Судалгааны дүнгээр уг эм халдварын эсрэг үр дүнтэй байжээ. Тиймээс судлаачид хүн дээрх эмнэл зүйн туршилтыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Эстроген даавар нь COVID-19-ийн хүндрэлээс хамгаалдаг байж болзошгүй

3. АНУ-ын Умард Каролина мужийн Wake Forest-ийн сургуулийн эрдэмтэд өвчний эмнэл зүйн мэдээлэл дээр үндэслэн эстроген даавар нь коронавируст халдварын хүндрэлээс хамгаалдаг байж болзошгүй гэж дүгнэжээ.

Тиймээс цаашид энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэйг зөвлөжээ.

Шавж үргээгч шүршигч коронавирусийг идэвхгүйжүүлдэг болохыг тогтоожээ

4. Их Британийн судлаачид шавж үргээгч Citridol хэмээх бодис агуулсан шүршигч коронавирусийг идэвхгүйжүүлдэг болохыг тогтоожээ.

Судлаачид энэхүү шавж үргээгчийн дусалд агуулагдах вирусийн идэвхийг судалж 99%-иар буурч байсныг тогтоожээ. Цаашид нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж.

Хүүхдүүд коронавируст халдвараар хүндэрч, нас барах эрсдэл ховор гэж үзэв

5. Шотландын Эдинбургийн их сургуулийн судалгааны багийн коронавируст халдвартай 19-өөс доош насны 651 хүүхдэд хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд коронавируст халдвараар хүндэрч, нас барах эрсдэл ховор гэж үзжээ.

Харин архаг болон суурь өвчтэй хүүхэд эндэх эрсдэлтэй гэж үзжээ.

Коронавирус нь хавар, намрын улиралд илүү тэсвэртэй болохыг туршилтаар баталжээ

6. Канзасын их сургуулийн судлаачид коронавирус нь хавар, намрын улиралд илүү тэсвэртэй болохыг лабораторийн туршилтаар баталжээ. Вирус хир удаан тэсвэртэй байх нь эд зүйлийн гадаргуу, орчны температур, чийгшлээс шалтгаална гэж дүгнэжээ.

Вирус 13 хэмийн дулаантай, 66%-ийн чийгшил орчинд 17-31 цаг амьд байсан бол 25 хэмийн дулаанд 70% чийгшилтэй орчинд 3,5-5,5 цаг идэвхтэй байжээ.

Иймээс тогтмол цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх нь халдвар тархах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг онцолжээ.

Эрүүл мэндийн яамны ашигласан эх сурвалж:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг