Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага(ФАТФ)-аас Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулахдаа хамгийн сүүлд дөрвөн зөвлөмжийг биелүүлээгүй хэмээн үнэлж байв. Тэгвэл тэрхүү дөрвөн зөвлөмжөөс хоёрыг нь шат ахиулж чаджээ.
ФАТФ-аас тавьдаг 40 зөвлөмжөөс 25 нь Санхүүгийн зохицуулах хороотой шууд болон шууд бус хамааралтай байна. Өнгөрсөн оны Хоёрдугаар явцын тайлангаар хэсэгчлэн биелүүлсэн болон биелүүлээгүй үнэлгээтэй 4 зөвлөмжөөс
гэсэн хэсгийг Санхүүгийн зохицуулах хороо хариуцан ажиллажээ. Энэ хүрээнд
Эдгээр ажлыг хэрэгжүүлсний үр дүнд энэ сарын 4-ний өдөр АНДМУТБ-ээс Монгол Улсын Гуравдугаар явцын тайланг баталж, Зөвлөмж 14-ийг 2 шатаар ахиулж “бүрэн биелүүлсэн”, Зөвлөмж 28-ийг 1 шатаар ахиулж “ихэнхийг биелүүлсэн” гэж дүгнэсэн талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АНДМУТБ/ нь ФАТФ-ын бүс нутгийн байгууллага бөгөөд Ази, номхон далайн бүсийн нийт 41 улс, олон улсын байгууллага болон ажиглагч байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын хамтын ажиллагааны байгууллага юм. Манай улс АНБМУТБ-ийн гишүүн орны хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ олон улсын стандартыг биелүүлэх үүрэгтэй.
ФАТФ-аас 2016 онд Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тогтолцоо, үр дүнтэй байдлын хэрэгжилтийг үнэлэх ажлыг зохион байгуулж, Харилцан үнэлгээний тайланг 2017 онд баталж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо буюу ФАТФ-ын 40 зөвлөмжийн биелэлтийг хангалтгүй гэж дүгнээд үүнээс 40 зөвлөмжийн 5-ыг биелүүлээгүй, 15-ыг нь хагас биелүүлсэн гэж дүгнэсэн. Иймээс дээрх 20 зөвлөмжийн үнэлгээг дээшлүүлэх зорилгоор Хоёрдугаар явцын тайланг 2019 онд хүргүүлж, эдгээрийн 16 зөвлөмжийн үнэлгээг 1-2 шатаар ахиулсан хэдий ч 4 зөвлөмжийн үнэлгээг ахиулаагүй байсан билээ.
Гуравдугаар явцын тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!