ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

2019 онд 81 гол мөрөн, 287 булаг шанд сэргэсэн байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 онд 81 гол мөрөн, 287 булаг шанд, 78 нуур тойром, 11 рашаан сэргэсэн гэсэн судалгааг Экологийн цагдаагийн албанаас танилцууллаа.

Ойн нөөцийн хомсдол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ард иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулахаар болжээ.

Энэ оны есдүгээр сарын 3-наас нэг сарын хугацаанд улсын хэмжээнд өрнөх арга хэмжээг Экологийн цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Усны газар хамтран зохион байгуулж байна.

Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 121 тогтоолоор Усны газрыг байгуулсан бөгөөд усны нөөц, ус ашиглалт, хяналт шинжилгээ үнэлгээний гэсэн мэргэжлийн гурван хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

"Улсын хэмжээнд 360 гаруй усны ордын нөөцийг тодорхойлон ашиглаж байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Тус газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Я.Болдбаатар "Монгол орон усны нөөцөөр тийм ч баялаг орон биш. Нийт нутаг дэвсгэрийг хангай, тал, говийн гэсэн гурван бүсэд хуваадаг бөгөөд хангайн бүсэд гадаргын усан сүлжээ сайн бол говийн бүсэд гадаргын усан сүлжээ байхгүй тул гүний усыг ашигладаг. Усны нөөц нийт нутаг дэвсгэрийн хувьд жигд биш тархалттай тул нөөц дээр тулгуурласан ашиглалт хийх шаардлагатай болдог.

Одоогоор улсын хэмжээнд 360 гаруй усны ордын нөөцийг тодорхойлон ашиглаж байна.

Улсын хэмжээнд нийт усны хэрэглээнийхээ 80 хувийг газрын гүний, 20 хувийг гадаргын усаар хангаж байгаа бөгөөд ашиглалт хэрэглээг ангилж харвал, хүн амын унд ахуйн хэрэглээнд 40 гаруй хувь, хөдөө аж ахуй, уул уурхайд 44 хувь, эрчим хүчний үйлдвэрлэлд 10 хувийг нь зарцуулдаг.  

Ус ашиглалтын менежментийг сайжруулах хүрээнд ХАА-н усан хангамжийн чиглэлээр "Хөх морь" төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 12 томоохон голын 33 байршилд далан барьж, бороо, цасны болон үерийн усыг хуримтлуулж ашиглах, цаашлаад гадаргын ус муутай говийн бүс рүү татах төслийн судалгаа хийгдээд явж байгаа.

Мөн усыг дахин цэвэршүүлж ашиглах бодлогыг баримтална. Уул уурхайн компаниудын хувьд хэрэглэсэн усныхаа 70 хувийг цэвэршүүлэн дахин ашиглаж байгаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэрүүд хэрэглэсэн усаа цэвэршүүлэн өөр шат дамжлага дээрээ ашиглаж байгаа жишиг бас бий" хэмээн ярилаа.

Экологийн цагдаагийн албаны мэдээллээр улсын хэмжээнд оны эхний 8 сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 1,189 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс бүртгэгдсэн гомдол 771 буюу 1.8 дахин өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Otgoo [211.36.134.190] 2020/9/9
Hur boroo elvegtei vsn bolhoor seregsen baih.Gol moronii toologo oiriin heden jil boloogui gej sonsoj bsn. Yaj seregsen bas shirgej bhgui bolsong ni medeed bna we
0 | 0 Хариулах
Ганбат [66.181.161.80] 2020/9/9
Байгаа усны нөөцөө яавал үр ашигтай ашиглах вэ гэдэг асуудлыг мөнгөгүйгээр шийдчих гээд байх шиг байна. Үнэгүй юм гэж байхгүй. Байгаль хүртэл үнэ мөнгийг нь төлөөд хөрөнгө оруулалтаа хийхгүй зүгээр л олдож байгаагаас нь ашиглах гээд байвал усны нөөц нь удахгүй тасраад алга болно шүү гэдгийг байнга сануулж байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.82] 2020/9/8
Монголын голууд бүгд гадагшаа урсгалтай. Гол мөрөн сэргэнэ гэдэг бол гадагшаа алдагдах ус ихэснэ гэсэн үг.
0 | 2 Хариулах
Иргэн [64.119.25.217] 2020/9/8
Ямар мөрөн ширгэсэн тухай тодорхой мэдээлнэ үү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.106] 2020/9/8
Гадаргын усаа ашиглаж чаддаггүй ганц улс бол Монгол,хиймэл нуур, цөөрөм байгуулах талаар мэдлэг чадвар муутай усны инженерүүд юуч хийсэнгүй
0 | 0 Хариулах
Zochin [66.181.167.74] 2020/9/9
Herev ooroo yum unshdag bol hen zogsoosoniig medej boloh l baih. Usnii engineeruud tosol hotolbor sanaachlaad ajil hereg bolgoh geheer dandaa hen negen ni gatsaadag. Unshaad sudlaad uzeerei sanaachilsan olon tosol bdag um shuu.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.170] 2020/9/8
Ямар ч олон гол мөрөнтэй юм. ширгээд л ширгээд л байдаг. байж л байдаг
2 | 0 Хариулах
Зочин [64.119.25.70] 2020/9/8
Мэдээжшдээ бэлчээрийн менежмент бхгүй малын хөлөөр бэлчээр будаа болгоод байхаар, хөрс памбалзуур шиг байж гэмээнэ борооны усыг шингээнэ тэгээд татах хүчний нөлөөгөөр тэр шингэсэн ус нь газар доогуур бага багаар дусаж явсаар цэвэршээд цэнгэг ус болоод газрын хөрсөн дээр урсаж гарч ирж гол горхи болно. Муу хөрс борооны ус шингээхгүй шууд урсгаад хаяна.
4 | 1 Хариулах