Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэчлэгдсэн Тоёота RAV-4

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Та бидний сайн мэдэх Тоёота Rav 4 загвар нь 2019 онд бензин болон хосолсон хөдөлгүүртэй болж загварын хувьд бүрэн шинэчлэгдэн худалдаанд гарсан.

Гадна болон Дотор салоны өөрчлөлт:

  • Газраас тэнхлэг хүртэлх зай илүү өндөр болсон. 
 
  • Урд салхины шилний эзлэхүүн томорч жолоочид үзэгдэх орчин илүү том, саруулхан харагдахуйцаар интерьерийг шийдсэн. 
 
  • Толины байрлал кузовоос салангид болж жолоочид харагддаггүй сохор бүсийн /blind post/ хэсэг багассан.
 
  • Нүүр, их гэрэл, гадна хэлбэр спортлог болсон. 
 
  • 7” - ийн хянахтай самбартай болсон.
 
  • Салоны урд хэсэг арьсан болж тавцан хэсгүүд гулгахааргүй материалтай болсон. 
 
  • Дээврийн нээлхий томорч таазны хэсэг бүхэлдээ тэнгэр харахаар болсон
 
  • Арын багажны хаалгыг маш хялбар хөлнөөс мэдэрч онгойлгодог болсон.
 
  • Арын багаажны хэсгийн дотор зай 65мм -ээр нэмэгдэж илүү багтаамжтай болсон.

Явах эд анги болон Хөдөлгүүрийн өөрчлөлт:

  • Намуухан, зөөлөн жолоодлогоос хурд авдаг болсон. 
  • Хурдны хайрцаг 8 шатлалт болж хүчийг 21%- иар нэмэгдүүлсэн. 
  • Хөдөлгүүрийн халалтыг 40%-иар бууруулсан.
  • Шатахуун зарцуулалтыг 9%-иар багасгасан.
  • Хойд амортизаторын байршил босоо болж илүү зөөлхөн явдалтай болсон.
  • Dynamic torque vectoring AWD болон Rear Driveline Disconnect
  • E-Four AWD

Өмнөх загваруудыг бодвол шинэчлэгдсэн загвар нь илүү спортлог, хурц  шийдэлтэй, тав тухтай болж өгч чадсан. Харин явах эд анги, хөдөлгүүрийн хувьд хүчирхэг, туулах чадвар сайтай, шатахуун бага зарцуулдаг болсон нь илүү дэвшилттэй, илүү таашаалтай санагдаж байна.

Техник үзүүлэлт: 

Шинэчлэгдсэн 2000сс багтаамж бүхий бензин хөдөлгүүр нь 173 морины хүчтэй болсон бөгөөд 8 шатлал CVT хурдны хайрцагтай хослон ажиллан өмнөх загвараас хүч нь 21%-иар нэмэгдэж, хөдөлгүүрийн халалтыг 40%-иар бууруулж, шатахуун зарцуулалтыг 9%- иар багасгасан. 

Харин HYBRID хөдөлгүүр нь ухаалаг CVT хурдны хайрцагтай хослон ажилласанаар 203 морины хүчтэй болж өмнөх үеийн загвараас хүчин чадал нь 14%-иар нэмэгдсэн. Мөн тус загварын автомашин нь 1 км-т 100гр нүүрсхүчлийн хий ялгаруулдаг бөгөөд энэ нь ижил төрлийн автомашинуудаас байгаль орчинд хамгийн ээлтэй нь болж байна.

 

Жолоодлогын горимууд 


Таныг маш сайн жолооч мэт санагдуулах жолоодлогын 3 горим:.

  • Спорт горим:  Огцом хурдлах боломжийг олгодог. Яг л спорт машин унасан мэдрэмжийг төрүүлнэ.
  • Эко горим: Танд шатахууны хэмнэж танд үр ашгийг мэдрүүлнэ. 
  • Энгийн горим:  Бүх л төрлийн зам, гадаргууд тохирсон автомашин унаж буй мэдрэмжийг төрүүлнэ.

Multi- Terrain Select - Саад бартаатай жолоодлогод тань туслах 4 горим

  • Шавар болон элс
  • Чулуу болон шороо
  • Цас
  • Энгийн 

Уг системийг тухайн туулах замын гадаргууд нийцүүлэн идэвхижүүлсэн үед халтиргаа гулгааг мэдэрч дугуй хий эргэх үед автоматаар тоормос болон жолоодлогын хурдыг зохицуулдаг.  

 

Dynamic Torque Vectoring AWD

Бензин хөдөлгүүртэй RAV4-ийн хөдөлгүүрээс гарах хүчийг урд болон хойд тэнхлэгт 50:50 харьцаатайгаар тэгш хуваарилахаас гадна эргэлтийн үед дугуйн ачаалал авч байгаа талд хөдөлгүүрийн хүчийг ухаалгаар зохицуулснаар автомашиныг илүү тэнцвэртэй болгосон. Мөн уг систем нь автомашиныг шулуун замаар жигд хурдтай явах үед хойд тэнхлэгийг идэвхгүй болгосноор автомашины шатахуун зарцуулалтыг хэмнэдэг.

 

E-Four AWD

Hybrid хөдөлгүүртэй RAV4 автомашины хойд тэнхлэгт байрлах нэмэлт цахилгаан моторын зүтгэх хүч үндсэн хөдөлгүүрийн 50%-тай тэнцэж байсныг 80% хүртэл нэмэгдүүлснээр эргэх үеийн гүйцэтгэлийг сайжруулж илүү тэнцвэртэй, найдвартай болгожээ.

 

Эрхэм танд шинэчлэгдсэн RAV 4 автомашины дээрх үзүүлэлтүүд таалагдсан бол Тоёотагийн албан ёсны дилер Мөнххада компанийг зориорой.

Та RAV-4 автомашиныг таатай нөхцөлөөр худалдан аваад Samsung брэндийн загварлаг, нугардаг дэлгэцтэй, шинэ загварын Galaxy Z FLIP гар утсыг бэлгэнд авах боломжтой.

https://business.facebook.com/toyota.mongolia.munkhada/videos/756901381768934/

Автомашин борлуулалт: 7595-3333

Тоёотагийн дилер Мөнххада 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.