ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Зам хаах, засварлах мэдээллийг иргэдэд тухай бүрд нь өгөөгүйгээс болж бухимдуулж буйг анхааруулав

ikon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн харьяа газруудын гаргасан түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг сонсож, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Нийслэлийн хэмжээнд 530,975 бүртгэлтэй автомашин байдгаас 350 мянга нь өдөр тутам авто замын хөдөлгөөнд оролцдог

Нийслэлийн хэмжээнд 530,975 бүртгэлтэй автомашин байдгаас 350 мянга нь өдөр тутам авто замын хөдөлгөөнд оролцдог байна. Улаанбаатар хотын төв хэсгийн нутаг дэвсгэрт бизнес, худалдаа үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ төвлөрдөгөөс үүдэн тээврийн хэрэгслийн түгжрэл үүсэх үндсэн шалтгаан болдог.

Нийслэлийн авто замыг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөний дунд хугацааны хэрэгжилт 2025 он, урт хугацааных 2030 хүртэл байгаа юм. Мастер төлөвлөгөөнд тусгаснаар 2025 онд авто замын сүлжээний нягтрал 38 хувиар, 2030 онд 71 хувиар нэмэгдэх аж.

Шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэл хийх авто зам, замын байгууламжийн эдийн засгийн үр ашгийн тооцоогоор зорчих хугацааны хэмнэлт жилд 106 тэрбум төгрөг, агаарын бохирдлын бууралт жилд 415 сая төгрөг, шатахууны хэмнэлт жилд 16 тэрбум гэх мэтчилэн тодорхой хэмнэлтүүдийг гаргах боломжтой гэдгийг Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтын газрын дарга Ч.Рэгзмаа хэлж байлаа. Энэхүү мастер төлөвлөгөөг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн инженер, зөвлөхүүдийн хамт гаргасан болохыг мөн дуулгалаа.

Зах худалдааны төвийг цагалбарт оруулах, явган хүн зорчих замыг чөлөөтэй болгох гэх мэт олон ажлыг төлөвлөжээ

Харин нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөрийн хэлж байгаагаар Улаанбаатар хотын авто замын сүлжээний нийт 1135,678 км урттай. Хотынхоо төвд хөдөлгөөний эрчим ихтэй байдгаас үүдэн замын түгжрэл бий болдог. Автомашинжилтын түвшний зүй тогтлоор 1,000 хүнд ногдох автомашины тоо 130-аас дээш бол тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч, зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал тавигддаг. Нийслэлийн хэмжээнд автомашинжилтын түвшин 327 гарсан нь дараах хоёр арга хэмжээг хамтад нь авч хэрэгжүүлэх шаардлага гарч байна.

Нийслэлийн хэмжээнд автомашины дундаж хурд 30 км/цаг байхаар тооцвол 318,585 тээврийн хэрэгсэл байх шаардлагатай гэсэн судалгаа бий. Гэтэл энэ тоо манайд даруй хоёр дахин нэмэгдээд байгаа юм. Иймд түгжрэлийг бууруулах чиглэлээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлсэн, сургуулийн автобусыг үйлчилгээнд ажиллуулж, авто замын хөдөлгөөнд саад учруулах байршилд газар чөлөөлөлт хийх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. Мөн авто зогсоолын менежментийг сайжруулах, нийтийн тээвэрт богино эргэлтийг бий болгох, зах худалдааны төвийг цагалбарт оруулах, явган хүн зорчих замыг чөлөөтэй болгох гэх мэт олон ажлыг төлөвлөжээ.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Хөдөлгөөн зохион байгуулалт, төлөвлөлтийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж буй хяналтын камерыг тав дахин нэмэгдүүлэх юм. Холбогдох газраас тээврийн хэрэгслийн мэдээллийг авч, нэгдсэн удирдлагаар хангахаар ажиллаж байна” хэмээлээ.

Зам хаах, засварлах мэдээллийг иргэд тухай бүрд нь аваагүйгээс болж олон нийтийг бухимдуулах нөхцөл байдалд хүргэж байгааг анхааруулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан харьяа газруудын мэдээллийг сонссоны дараагаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөв. Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хотын анхны төлөвлөлтийг хийснээс хойш хүн ам даруй 10 дахин нэмэгдэж, автомашины тоо бараг 600 мянгад хүрлээ. Эдийн засаг үүнийгээ дагаад өсөөгүй хэдий ч төр засаг, нийслэлийн удирдлагууд асуудлыг хойш тавилгүй ажиллаж байна. Цаашид хотоос гаргаж буй шийдвэрүүдийг ард иргэддээ мэдээлэл хүргэж, тэдний оролцоотойгоор хамтарч ажиллах нь чухал.

Зам хаах, засварлах мэдээллийг иргэд тухай бүрд нь аваагүйгээс болж олон нийтийг бухимдуулах нөхцөл байдалд хүргэдэг. Тиймээс нийслэлийн бүх харьяа байгууллагууд авч хэрэгжүүлж буй ажлаа иргэд, олон нийтэд мэдээллэх хэрэгтэй. Түүнчлэн Нийслэлийн авто замыг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг олон жил боловсруулсан. Одоо НИТХ-д танилцуулж, нийслэлийн төсөвт тодотгол хийх үеэр асуудлыг оруулж ирэх хэрэгтэй. Энэ төлөвлөгөө бол амьдрал хэвийн үргэлжилж явах төлөвлөлт учир үүнийг Засгийн газарт танилцуулж, дэмжлэг авна.

Авто замын сүлжээний асуудлыг ярихаар замбараагүй газар олгочихсон тохиолдол гардаг. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг дахин гаргаж болохгүй” гэв. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч холбогдох албаныхан бүгд танилцуулсан мэдээллээ нэгтгээд Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж ирэх үүрэг чиглэл өглөө.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.117.49] 2020/9/4
Дарь эхийн зам энэ жил нээгдэхүү дарга нараа
0 | 0 Хариулах
Гай битгий бол гуйж байна [202.21.115.2] 2020/9/3
6сараас 9сар болтол зуны сайхан 3сар хотын хөдөлгөөн бага үед хийж ажилаа хийж бай мэдэрлүүдээ. яагаад ийм юмбээ нээрээ дээр дооргүй дарга цэрэггүй улсаараа ийм дампуу амьдралтай. Жоохон сэтгэл гаргаад нэг уулзвар бүр дээр шууд нэвтрэх гүүр гарц хийлдээ. уулзвар бүр дээр хэдэн мянган машин түгжирч цаг зав бензин тос үрж байна энэ зардалын хажууд бол хэдэн гүүр барих инээдтэй л мөнгө баймаар,
1 | 0 Хариулах
Зочин [192.82.76.133] 2020/9/3
Ajilgui llruud
0 | 0 Хариулах
Болиочээ [66.181.190.119] 2020/9/2
Яг хичээл эхэлдэг өдөртэй зэрэгцэн засвараа эхлээд байхдаа яахав дээ!!! Ард түмнээ боддоггүй, ямар ч төлөвлөгөөгүй ийм завхарсан байдлаа болио
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.88] 2020/9/2
ene pazda nar saihan tavlaj bgam shuu. Ub-g iim zohion baiugullattai. zam yamar ch orgotgoh bolomjgui zamtai tulgaj baahan gazar ogchihood.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.100] 2020/9/2
bitii hucaad bai ajillah uedee ajillahgui uhsenee hiij bsii. 9.1 ntei uraldaad haa saigui uhaad ehelj gene medrel zdakuud chin. nervtelgui yadii
1 | 0 Хариулах
Зочин [43.228.129.92] 2020/9/2
Захилагч тал Нийслэлийн авто замын газар болон зам засварын ажил гүйцэтгэгч, дулаанын шугам сольж байгаа компанийн ажилчид зун болохоор бүгд амарч зугаалаад 9 сар эхлэхээр ажил хийдэгээ больмоор байнаа. Хэзээ хариуцлагатай байх юм бээ
3 | 0 Хариулах
zochin [122.201.19.99] 2020/9/2
Teneg hotiin darga 7 sar yuch hiigeegyi baij baij 9 sariin 1 hicheel oronguut zam haagaad mania udirdlaguud iim l teneg maluud baigaam daa. yuch heleh vee dee. Iim l bolohoor mongol hgugjihgyi baigaam
3 | 0 Хариулах
Зочин [43.242.243.109] 2020/9/2
Төв аймагт богд уулынхаа урд талд шинээр эхлье хэдүүлээ. Одоо энэ өмхийрсөн хотод мөнгө зараад юукэв зүгээр
0 | 1 Хариулах
Зочин [202.131.225.53] 2020/9/2
Яармагийн аймшгийн түгжрэлийг яах вэ?
1 | 0 Хариулах
ТӨЛӨВЛӨГӨӨ гарлаа [66.181.176.254] 2020/9/2
Найрамдал чиглэлд 5 шараас эхлээд л нүхнүүд тааралдана. ЗАМЧИДАА найрамдал чиглэлийн замын нүхнүүдийг бөглөж өгөх арга байна уу? ЧАДВАЛ бөглөж өгөөч. НҮХ тойрох ИХ аюултай болж байна шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2020/9/2
Зайсангийн замаа хурдан нээж үзээч! Яачихсан дүүрчихсэн эргүү малнууд гэхээрээ хичээл эхлэхтэй зэрэгцэж төв замаа хаадаг байнаа. Хэлэх муу үг алга! Нэг юм хийх гэж дандаа хүн амьтаны хараал иднэ.
3 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2020/9/2
Хасагуудыг зөөж коронагаа нэмэхээ болиочээ
4 | 0 Хариулах
Irgen [119.40.103.3] 2020/9/2
Yamarch hamaagu argaar metro l barichihaldaa. yag tsag minutiin huviaraar yamarch tugjreld orohgyi metrotoi bolchuul humuus humuus tsagaa hemnehiin tuld mashinaa unahaa bolino, hotiin tovlorol ch buurna. 1 tsagiin dotor yamarch ergelzeegui tuluvlusun tsagta hotiin tuvd irdeg bolchihoor humuus tuvuus garch amidarch ehelne, tuvlurulch buurna. Metro barisnaar 2 tom asuudliig shuud shiidne. Hamt tugjirdeg bus myanga nemeed hereg bhgyi. Metro bariad ugulduu,,,, guij bn....
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.146] 2020/9/2
Manaih shig jijighen hotod yamar ch metro baih bolomjgui. Yadaj oirhon Ulaanbaatar dahiad heden hujgsun hotuudtai bol metro barij bolnshude.
0 | 1 Хариулах
Зочин [121.6.15.95] 2020/9/2
Singapore 721.5 km2 Ulaanbaatar 4704km2. Singapore metrotoi Ulaanbaatar bol chiniiheer bolomjgui ???? WTF ???? Yag yu yariad bnaa ? eruul uu sogtuu yu ? Metro bariad bolchih yumiig odoo dahiad heden hot barih bolgohoor ene 76 yamaa chin dundaas n hediig unagah we ? 1 niseh buudal barih gj heden talaas mungu zeelj uchnuun jil iish tiishee tsarai aldaj buun yum bolj bga nuhduud ahiad heden hot barilaa yuuu ?
1 | 0 Хариулах
Зочин [174.192.150.55] 2020/9/2
20 jiliin umnu gargaj bsn master tuluwluguu ni yasn be
2 | 0 Хариулах
Иргэн [203.91.115.53] 2020/9/2
Явган хүн, дугуйгаар явах замыг л хөгжүүл. Нэлээд сайн хөгжүүл. Нэг мэдэхэд л битүү алхдаг хүнтэй болсон байна. Тэр үед ойрхон машинаар явдаг хүмүүсийг шоолдог болно.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.53] 2020/9/2
Одоо энхтайвны өргөн чөлөөний дагуу метро тавих цаг нь болсоон.
3 | 3 Хариулах
Зочин [223.39.152.166] 2020/9/2
Метро хоцрогдсон аргашдээ зардал их, хугацаа их шаардагдана, дэлхийн хөгжил ихтэй улсууд төв замынхаа дээгүүр давхар гүүрэн зам тавиад дуусч байна моод Монголоор дууснаа гэж...зарим нь 3,4 замтай агаарын метронуудтай болчоод байхад манай хэд байхгүйээ...
0 | 2 Хариулах
Зочин [203.91.115.51] 2020/9/2
Horoolol hothon hoorond olon salaa jijig zamuudiig shineer nee. Zuun erguulehgui bvh mashiniig zam deer shambaaralduulah yum, terigee boli. Yamarch tuslah jijig zamgui, deer ni buh mashiniig gol tuv zamaar buugnuulj gerel dohio, yavgan hunii gartsai ogtoltsuulj bgad asuudal bna
6 | 0 Хариулах
Зочин [202.55.188.86] 2020/9/2
ЮУ Ч ХИЙХГҮЙ АЙМАР НЭР ӨГНӨӨ ЭД НАР НЭЭРЭЭ
5 | 0 Хариулах
Зочин [202.131.245.34] 2020/9/2
авто зам хөгжөөд байвал машин улма л нэмэгдэнэ. Явган хүний зам, дугуйн замыг хөгжүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, автомашиныг цөөрүүлэх талаарх мастер төлөвлөгөөгөө танилцуулна уу.
6 | 2 Хариулах
Зочин [64.119.16.184] 2020/9/2
Авто зам хөгжиж байж нийтийн тээвэр хөгжнө шүү
1 | 3 Хариулах
Зочин [43.242.243.109] 2020/9/2
захирал хүн шиг шаалаадаа миний хөгшин. Төлөвлөгөө гаргаж танилцуулна уу нтр гэшш кака
0 | 0 Хариулах