Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3,100 гаруй иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг УОК-оос гаргасан.  Энэ дагуу дараах хуваарийн дагуу нислэг үйлдэгдэх тухай УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн юм.

2020 оны есдүгээр сард гадаад орноос иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн хуваарь:

  1. 9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
  2. 9  сарын 8-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
  3. 9 сарын 9-нд Токио-Улаанбаатар 
  4. 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 
  5. 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 
  6. 9  сарын 17-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
  7. 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 
  8. 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар 
  9. 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 
  10. 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 
  11. 9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар 
  12. 9 сарын 28-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Тусгай үүргийн нислэгийг 2020 оны 1 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 19,437 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авжээ.

Тодруулбал, гадаадын 53 орноос 63 удаагийн тусгай үүргийн нислэгээр 12,976 иргэн, автозамаар 6,461 иргэн эх орондоо ирсэн байна.