Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 9 дүгээр сарын 15-н хүртэл сунгалаа

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комисс өнөөдөр 10:00 цагт хуралдаж, Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар санал нэгдсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэхүү шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Ингэснээр одоогийн мөрдөгдөж буй дүрэм, журмууд  хэвээр байх нь. 

Харин нөхцөл байдлыг харгалзан 9 дүгээр сарын 15-наас хойш зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Уншигчдын хувьд УОК-ын шийдвэртэй холбоотой хичээл, сургууль орох эсэхийг тодруулсаар байна. Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас тодруулахад ерөнхий боловсролын хичээл есдүгээр сарын 1-ндээ ордгоороо орно гэлээ.

Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нд эхэлж гурван өдөр танхимд, хоёр өдөр теле хичээл үзэх байдлаар зохион байгуулагдах бол мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүд есдүгээр сарын 14-нөөс, их, дээд сургуулийн хичээл аравдугаар сарын 1-5-ны хооронд эхлэх төлөвлөгөө хэвээр байна.