ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг есдүгээр сарын 15-н хүртэл сунгах УОК-ын саналыг ЗГ эцэслэн шийдвэрлэнэ
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Улсын Онцгой комисс өнөөдөр 10:00 цагт хуралдаж, Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар санал нэгджээ.
Энэхүү шийдвэрийг 12:00 цагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, тогтоолоор баталгаажуулах юм.
Шийдвэрийг бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
