Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунзаяа: Ehalamj цахим үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.   

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/311466999931434/

Тэрбээр "2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулах зорилго дэвшүүлсэн.  

Тус салбарын чиглэлээр 6 хууль хэрэгжиж, 12 төрлийн үйлчилгээг 1.5 сая хүнд үзүүлдэг бөгөөд үүнээс дөрвөн үйлчилгээг нь цахимаар шийдвэрлэх боломж бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл,  өнөөдрөөс ehalamj.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүлж байна. Мөн ТҮЦ машинаас тухайн үйлчилгээг авч болно. 

Үүнд, Энэ системийг нэвтрүүлснээр 39 төрлийн материалыг бүрдүүлэхгүйгээр шууд цахимаар мэдээллийн сангаасаа авах боломжийг бүрдүүлж буй юм.

Цахим системд нэвтрээд буй тэтгэмжийн төрлүүд: 

  1. Насны хишиг
  2. Жирэмсэн эхийн тэтгэмж
  3. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
  4. Ихэр хүүхдийн тэтгэмж,

Бага багаар цахим шилжилтийг хийнэ. Ингэснээр иргэд заавал хороо, дүүрэг дээр очихгүйгээр бүртгүүлэн, хүссэн дансандаа төрийн халамжийн мөнгө, тэтгэмжээ авах боломжтой" гэв.