• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дотооддоо COVID-19-ийн халдвар алдаагүй улс орнуудыг сургуулиудаа хяналт, дэглэмийн дор нээхийг НҮБ-ын ЕНБ-ийн дарга уриалжээ

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлын нөлөөнд өртсөн боловсролын салбарын зогсонги байдлын улмаас бий болж буй хор хохирол хүүхдүүдэд улам их байгааг өмнө нь хөндсөн

Тэгвэл энэ талаар НҮБ ямар байр суурьтай байгааг орчуулан хүргэж байна. 



-COVID-19 цар тахлын үед боловсрол олгоход чиглэсэн шийдэмгий алхмуудыг НҮБ-ын ЕНБ-ийн дарга тодорхойлов-

Хувь хүний хөгжил, ирээдүйн нийгмийг боловсрол тодорхойлдог”. 

Дэлхий нийтийг хамарсан “Ирээдүйгээ аварцгаая” кампанит ажлын хүрээнд бодлогоо товч танилцуулах үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес дээрх үгийг хэлээд хүүхдүүдийг хичээлд нь явуулахыг зөвлөжээ.  

“Дэлхий нийт тэгш бус байдлын тогтворгүй түвшинтэй нүүр тулаад буй энэ үед тэгш, тэнцвэртэй байдлыг хамгийн сайн хангагч-боловсрол урьд өмнө байгаагүйгээр их хэрэгцээтэй болж байна” хэмээн тэрбээр видео хурлаараа хэлээд “Бид яг одоо хатуу тууштай алхам хийж, ирээдүйдээ нийцсэн хүртээмжтэй, уян хатан, чанартай боловсролын системийг бий болгох ёстой” гэдгийг цохон тэмдэглэжээ. 

COVID-19 ба хичээлийн танхим

НҮБ-ын тооцоолж байгаагаар дэлхий дахинд нэг тэрбум гаруй хүүхэд цар тахлын нөлөөнд орсон байна. 

Энэхүү хямралтай хүнд цаг үед радио, телевиз, цахимаар суралцах үйл явцыг үргэлжлүүлэх хүчин чармайлт гаргасан ч маш олон хүүхэд одоо болтол үр шимийг нь хүртэж чадаагүй байгаа юм. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ дээр дурдсан зайны сургалтаас хоцрох хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт дүрвэгчид, нүүлгэн шилжүүлсэн хүмүүс зэрэг цөөнх буюу эмзэг бүлгийн хүүхдүүд багтаж байна. 

Алсын зайн сургалтад хамрагдах боломжтой оюутнууд амжилттай суралцаж чадах эсэх нь тэдний амьдрах орчин, гэрийн үүрэгт ажлыг шударгаар хуваарилах зэрэг бусад хүчин зүйлсээс шалтгаалдаг тул тэдгээр хүүхдүүд бэрхшээлтэй тулгарч байгаа юм.

Айсуй аюул гамшиг

Суралцах явцад цар тахлаас ч өмнө тулгарч байсан нэг аюул бол 250 сая гаруй хүүхэд сургууль завсардсан явдал гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сануулав. 
Цаашилбал, хөгжиж буй орнуудын дунд сургуулийн хүүхдүүдийн дөрөвний нэг нь суурь чадваргүйгээр сургуулиа төгсдөг. 

“Одоо бид бүхэл бүтэн нэг үед ​​үнэлж баршгүй боломжоо алдан, олон арван жилийн дэвшлийг алдагдуулж, тэгш бус байдлыг дэвэргэсэн гамшигт аюултай нүүр тулах болж байна” хэмээн Гутерес хэлээд “Энэ бүхний нөлөөгөөр хүүхдийн хоол тэжээл, хүүхдийн гэрлэлт болон жендэрийн тэгш байдлын бусад асуудал аюулын харанга дэлдэж байна” гэжээ. 

Сургуульдаа эргэн орох нь

НҮБ-аас дэвшүүлж буй бодлогын хүрээнд цар тахлыг дотооддоо алдаагүй улс орнуудыг сургуулиудаа хяналт, дэглэмийн дор нээхийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга уриалж буй. Түүнээс гадна цар тахал дэгдэхээс өмнө 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын дутагдалтай байсан боловсролын салбарт бага болон дундаж хөгжилтэй орнууд одоо улам илүү их хөрөнгө оруулахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга мөн уриалав. 

Боловсролын салбарын төсвийг хамгаалах төдийгүй нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн тэрбээр хэлээд “Өрийн менежмент, урамшуулах багц арга хэмжээнээс эхлээд дэлхийн хүмүүнлэгийн уриалга, хөгжлийн албан ёсны тусламж хүртэлх олон улсын эв нэгдлийн хүчин чармайлтын амин сүнс нь боловсрол” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.  

Боловсролын санаачилга нь хоцрогдох эрсдэлтэй хүмүүст чиглэсэн байх ёстой гэж тэрбээр үргэлжлүүлэв. Ялангуяа, охид, хөвгүүд, эмэгтэйчүүд, эрчүүдэд тулгарч буй тодорхой бэрхшээлүүдэд мэдрэмжтэй хандахын зэрэгцээ хүйсийн тэнцвэргүй байдлыг арилгах хэрэгтэй гэж байгаагаа илэрхийлжээ.

Бүгдэд чанартай боловсрол

НҮБ-ын ЕНБ-ийн дарга хамгийн сүүлийн зөвлөмждөө Тогтвортой хөгжлийн зорилтуудын дагуу бүх хүүхдэд чанартай боловсрол олгох "нэг үеийн боломж" гэж үзэж байгаагаа онцоллоо.

Таван жилийн өмнө дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тэргүүнүүдийн хамтран баталсан 17 зорилго нь хүн төрөлхтөнд төдийгүй дэлхийд үр ашгаа өгөх илүү тогтвортой ирээдүйд хүрэх зам билээ. 

“Энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд бид цахим боловсрол болон дэд бүтцэд илүү их хөрөнгө оруулах, сурч мэдэхэд үйл явцад хувьсгал хийх, насан туршийн боловсролыг шинэчлэх, албан болон албан бус боловсролын уялдаа холбоог сайжруулах зэрэг шаардлагатай байна” хэмээн Гуттерес хэлэв. 

“Түүнчлэн боловсролыг түгээх уян хатан аргуудаас гадна багш, олон нийтэд тогтмол дэмжлэг үзүүлж, эрч хүчтэй заах арга, дижитал технологи, орчин үеийн боловсруулсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх хэрэгтэй” гэжээ.

 

Эх сурвалж: UN

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [185.232.21.237] 2020/8/14
Монгол ганцаараа дотоодод алдаагүй байгаа цорын ганц улс. Дэлхий дээрх диваажин. Дотоодод хөл хориогоо цуцлаад вирус сар бүр импортлохоо болих хэрэгтэй. Энэ жилдээ хангалттай авсан! Хилээ вирус бүрэн усттал хаагаад чартер нислэгээ зогсоо! Монгол улс тэр жаргал хөөсөн 10000 лалруудаар дутахгүй! 3 сая хүнээ хамгаал бид ч жагсаж чадна!
2 | 1 Хариулах
Зочин [221.170.13.219] 2020/8/14
solior tenegee chi hen yum be
0 | 1 Хариулах
Зочин [64.119.19.132] 2020/8/13
Wtf! Virus taraad humuus uhwel ene nubiin terguun virusaar uhsen humuusiig butsaagaad amiluulahuu? Chadahguishdee! Yamar hariutslagagui yum be!!!
1 | 1 Хариулах
Зочин [217.64.127.27] 2020/8/13
Оруулах хэрэгтэй. Хүүхдүүдээ тэгж хохироож болохгүй!
1 | 2 Хариулах
Зочин [192.82.77.232] 2020/8/13
Иргэдээ вакцинд бүрэн хамрагдтал эрсдэлээс хамгаалж хилээ өргөн хэрэглээний бараанаас бусдыг бүрэн хаах хэрэгтэй. Үр хүүхдүүдээ хамгаал.
2 | 4 Хариулах
Зочин [217.64.127.27] 2020/8/13
даадад ковидоос болж нас барсан хүүхэдийн тоо алганы 10 хуруунаас доош байна! Хөгшчүүл л хэцүү. Тэднийгээ л хамгаалах гэж хүүхдүүдийг сургуульд нь явуулахгүй байгаа. Гадны олон судалгаа түүнийг батлаж байна. Нэг англи хэл сураад аваачээ!!!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.4] 2020/8/13
hicheelee zugerr l oryoo, manai huuhduud 4 saraas hoish ter tv hicheeliig chin uzeegui.aldaagui deeree orj l baiyldaa yamar hetsuu horvoo ve...
12 | 1 Хариулах
Зочин [103.125.234.200] 2020/8/13
Чи л арчаагүй байна даа. Хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байгаа чинь чиний хохь
4 | 13 Хариулах
Зочин [66.181.161.127] 2020/8/13
Tanai huuhed buur hog boloo biz?terniig n ch medeegui bnuu. Esvel huuhedgui bolohoor oilgohgui danalzaad l bh shig. Amidral chamd zaagaad ugnuu gaagui!
8 | 4 Хариулах
SS [66.181.168.8] 2020/8/13
2 zavtai p*zd*a ve
4 | 4 Хариулах
Зочин [59.153.85.68] 2020/8/13
3 завтай п.з.да вэ
0 | 1 Хариулах
zochin [202.21.113.238] 2020/8/13
chi inged 4deh zawtai [хориотой үг] ni boloo, medjiine bi 5dah ni haha
0 | 1 Хариулах
Зочин [150.129.143.151] 2020/8/14
4 завтай с.д.а вэ
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.180] 2020/8/13
Ene odoo americiin hoinoos orhnu de maluud chin. Minii erh edr geed hutsad bdag. Odoo bur daraa ni maska zuuhgvi gej hereldene [хориотой үг]
2 | 2 Хариулах
Зочин [66.181.186.160] 2020/8/13
Dotroo aldaagui bnaa malaa, yun amerik vee? haana yaaj amidarch bgaagaa oilgodog dagz uu ugui yu?
1 | 1 Хариулах
Zochin [122.201.21.84] 2020/8/13
Erh medeltnuud anhaar ner hundee buu bod gd sanuulaad bn!
6 | 0 Хариулах
Зочин [202.126.90.122] 2020/8/13
Гаднаас ирж байгаа хүмүүсээ хяналтаа сайжруулаад дотооддоо хичээл сургуулиа хэвийн орсон нь зөвөө
17 | 0 Хариулах
Зочин [43.242.243.238] 2020/8/13
Tiim shuu zuv
1 | 1 Хариулах
Зочин [192.82.77.232] 2020/8/13
Гаднаас одоо вакцинд хамрагдтал хүн авах хэрэггүй. Ирээдүй хойч үе болох хүүхдүүдээ хамгаалах хэрэгтэй
2 | 4 Хариулах
Зочин [217.64.127.27] 2020/8/13
Гадаадад ковидоос болж нас барсан хүүхэдийн тоо алганы 10 хуруунаас доош байна! Хөгшчүүл л хэцүү. Тэднийгээ л хамгаалах гэж хүүхдүүдийг сургуульд нь явуулахгүй байгаа. Гадны олон судалгаа түүнийг батлаж байна. Нэг англи хэл сураад аваачээ!!!
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.71] 2020/8/13
Hicheelluulyoo. Ireeduid baahan hud bolowsrolgui yumnuud garch irehees deer.
11 | 1 Хариулах
g [202.21.117.34] 2020/8/13
ГУЦ ӨӨӨ
2 | 10 Хариулах
Зочин [43.242.243.238] 2020/8/13
Салаавч
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.27] 2020/8/13
Huviin unetei surguuliudiin lobbynii tulburtei medee bna
2 | 12 Хариулах
Зочин [192.82.75.99] 2020/8/13
Эргүү оорк харанхуй мунхаг маанаг
11 | 1 Хариулах
Зочин [150.129.142.178] 2020/8/13
Тэнэгээ хувийн сургуулиуд чинь цахимаар заагаад явчихна, улсын сургуулийн хүүхдүүд хохироод байна, нөгөө тэгш бус байдал чинь даамжраад байна гээд НҮБ анхааруулаад байна, ядаж уншаад дуусгаач? Хүүхдээ өөр шигээ ДҮФФ битгий болгооч?
13 | 1 Хариулах