Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цолмонбаатар: Энэ долоо хоногт нийслэл рүү бамбай хоншоорт хортой могой дөрвөн удаа орж ирсэн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Тарваган тахал өвчин гарсантай холбогдуулаад Нийслэлийн байгаль орчны газраас /НБОГ/ Улаанбаатар хотын ногоон бүсэд хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар өнөөдөр танилцууллаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тарвага, амьтан агнахыг хориглосон байдаг

НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар "Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монголд тарваганы тархац нутаг хумигдаж улмаар айлын хашаанд орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа.

ЗӨСҮТ-өөс Улаанбаатар хотын суурьшлын бүсэд тарваган тахал өвчин гарах өндөр эрсдэлтэй гэсэн зөвлөмж ирүүлсний дагуу 2017 оноос эхлэн суурьшлын бүсийн монгол тарвагыг нүүлгэн шилжүүлэх  ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж эхэлсэн.

Энэ жилийн хувьд байгаль хамгаалагчдын дунд "Хавхгүй нийслэл 2020" уралдааныг зохион байгуулаад хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлж байна.

Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тарвага, амьтан агнахыг хориглосон байдаг. Гэвч иргэд хавх, урхи ашиглаж тарвага агнах явдал мэр сэр гарч байна. Энэ нь тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй юм.

Энэ долоо хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага НБОГ-т ирсэн. Үүний дөрөв нь бамбай хоншоорт могойны, хоёр нь начин шонхор шувууны нисгэл ангаахайнх.

Бамбай хоншоорт могой нь хортой могой. Иймээс иргэд хотын суурьшлын бүс рүү могой орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллага руу яаралтай дуудлага өгөхийг зөвлөж байна" гэв.

Нийслэлийн байгаль орчны газартай 11318003, 11323780 утсаар холбогдох боломжтой.

ВИДЕО: