2020/09/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
10°
13:00
S32
11°
14:00
S32
11°
15:00
S32
11°
16:00
S32
11°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S31
20:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмаар тав хоног амарч, долдугаар сарын 16-нд ажил цуглана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил Бямба, Ням гарагт тохионо.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд:

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэнэ гэж заасан байдаг.

Хуулийн дагуу тав хоногийн амралт үргэлжилж ААН, байгууллагуудын ажил долоодугаар сарын 16-ны Пүрэв гарагт эхэлнэ. Ингэснээр ирэх долоо хоногт ажлын хоёр өдөр/Пүрэв, Баасан гараг/ байна.

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас Үндэсний их баяр наадмын бөх, сур, хурдан морины уралдааныг теле болон онлайнаар үзүүлэхээр болсноо УОК олон нийтэд зарлаад байгаа.

Үндэсний их баяр наадмаар орон нутгийн замыг хаахгүй

XIII зуун цогцолбороос баяр наадмын нээлт,  хүчит 512 бөхийн барилдаан, сур, шагайн харвааг, Хүй долоо худагаас хурдан морины уралдааныг шууд дамжуулан үзүүлэх юм.

Мөн наадмын тасалбар, автомашины зөвшөөрөл, хуушуур худалдаалах зөвшөөрлийг олгохгүй, олныг хамарсан үйл ажиллагаа явуулахгүйг холбогдох албаныхан мэдээлж байв.

Харин орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй хийхийг аймаг, сумын Засаг дарга нарт зөвшөөрсөн юм. Тиймээс Үндэсний их баяр наадмаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хаахгүйг УОК-оос мэдээлж байсан билээ.

x