Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын тав тухтай, тохилог ресторануудын шийдэл

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 25
Сурталчилгаа

1. Баянгол ресторан

 

Хөгжим чихэнд эгшиглэж, дурсамж түгэн "бүжиглэх" мэт хосгүй тансаг өнгө нүдэнд буумой.

Найр, хурим гээд хайртай дотнын хүмүүстэйгээ баярт мөчөө хуваалцах тэрхүү гайхалтай орчныг зөөлөн тансаг хивсгүйгээр төсөөлж боломгүй. Учир нь хивс зочдыг угтаж, танхимд хөтлөн хүргэх хөтөч гэлтэй. Ялангуяа тухайн орчныг давтагдашгүй, үнэ цэнтэй харагдуулах хамгийн чухал үүргийг гүйцэтгэх ба тав тух, хүндэтгэл мэдрүүлэх тансаг эдлэл билээ. Тиймээс хүндэтгэл, ёслолын танхим бүр хивсээр интерьерээ чимсэн байдгийг гайхах аргагүй юм. Энд харагдаж буй цагаан өнгөний сонгодог шийдэл гоёмсог модон элементүүдтэй хоршин зочдыг дагуулан бүжих мэт хивсийг та анзаарч болно. Хурим найр, аливаа баярын цэнгүүн баяссан олны хөлд дарагдаж, дуу хуураар үргэлж бялхаж байдаг билээ. Эрдэнэт хивсний хивс дорож нь харин таны төсөөлж байгаагаас их давуу талыг өөртөө агуулж байдаг.

 
 
 

Хонины ноосны зөөлөн ширхэг бүр нь урьсан зочдын тав тухыг хангаж, дуу чимээнээс тусгаарлах ба өнгө хээ бүр нь орчны хэмнэлийг улам ч баясгалантай хөгжилтэй харагдуулдаг.

2. J – Center

 

Дотоод орчны өнгө төрх, дизайны нийлэмжийг бүхэлд нь нэгтгэж харагдуулдаг зүйл бол интерьерийн суурь болсон шал билээ. Үүнийг анзааралгүй өнгөрөөж огт болохгүй.

Харин та бүхний харж байгаа энэхүү орчныг Эрдэнэт хивс компанийн "Aquarella galaxy" загварын хивс гайхалтай чимсэн байна. Өнгө үзэмж нэмэхээс гадна тоос тоосонцрыг өөртөө шингээж агаарыг цэвэрлэж байдаг тул олон нийтийн үйлчилгээний газар хивс байх нь тун зохимжтой. Мөн энд хивсийг плитаны өндөртэй тэнцүүлж ижил төвшинд нэгтгэн байрлуулсан байгааг анзаарсан уу?

 
 
 

Тухлаж суух хэсэгт хивс байрлуулж, харин олон нийтийн хөдөлгөөнтэй хэсэгт плитатай байгаа нь хэрэглээ болон эдэлгээ талаасаа олон ач холбогдолтой. Хивсний хээ, өнгө нь неоклассик дизайнтай тус рестораны интерьерийг улам төгс харагдуулж байна.

Эрдэнэт хивс – чанараар үргэлж тэргүүлнэ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.