1. Anagram оффис
Бодлоо цэгцлэх, тайван амрах, шинэ санаа ундарч байх гэсэн гурван шаардлагыг нэг дор багтаасан бүтээлч сэтгэлгээг өдөөж байх орчин. Ердийн л ажлын ширээ, сандал гэвч шалны өнгө материал давтагдашгүй үзэмжтэй харагдуулж байна. Хивс гэхээр улаан эрээн хээтэй, уламжлалт хуучирсан гэх ойлголт хэдийн ард хоцорсон бөгөөд орчин үеийн дизайны хэв маягт нийцсэн загварлаг хивсийг бид дотооддоо үйлдвэрлэж чаддаг билээ. үүний тод жишээг бид энэ төслөөс харж болно.
Амьдралын хамгийн чухал хэсэг болсон ажлын байрны интерьер тав тух, бүтээлч байдлыг нэгтгэсэн цогц орчин байх хэрэгтэй.
Хэвшмэл хэв маягаасаа түр ч гэсэн холдож шинэ дүр төрхийг эрэлхийлэгчид үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээлийг харамгүй дэмждэг болжээ.
2. “Номин Констракшн Девелопмент” группын оффис
Хүлээлгийн өрөө, уулзалт хурлын өрөө, оффисын өрөөнүүдийн өнгө төрхийг шалны гоёмсог өнгөгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Мэдээж зориулалт, хүний хөл хөдөлгөөн хэр байгаагаас шалтгаалж хивсний хийцэнд өөр өөр технологи шаарддаг. Харин загвар бол өргөн сонголттойгоор хэрэглэгчдийн гарт хүрдэг. Холоос харахад хивс гэмээргүй онцгой содон загвар хээтэй байгааг уншигч та анзаараарай.
Тасалгааны навчит ургамал давамгайлсан хэсэгт тайван уур амьсгал бүрдүүлэхийн тулд ногоон өнгийг түлхүү ашигласан байна. Харин оффис, ажлын, хурлын өрөөнүүдэд бүтээлч хандлагийг нэмэгдүүлэх сонирхолтой деталь бүхий хивс дэвсжээ.
Хивс гэхээр нөгөө л эрээн хээ хуар төсөөлөгдөж, аль болох зайлсхийдэг байсан бол дахин нэг эргэцүүлээд үзээрэй. Эрүүл мэндийн ач холбогдолтой хэрнээ ашиглахад хялбар эдгээр хивсээр дамжуулан загварын маш олон шинэлэг өнгө төрхийг үүсгэх боломжтой.
Эрдэнэт хивс ХХК урлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!