Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

‘’ЭМЧ НАРТАА ХАЙР ТҮГЭЭЕ’' аянаас цугласан хандивыг хүлээлгэн өглөө

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 22
Сурталчилгаа

Мобиком Корпораци ХХК нь Дэлхийн 215 оронд тархаад буй COVID-19 цар тахлын эсрэг тэргүүн фронтод ажиллаж байгаа Монгол улсын эрүүл мэндийн салбарынхан, эмч эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд, баг хамт олны  хүч, сэтгэл зүтгэлийн ачийг бага ч гэсэн хариулах зорилгоор ‘’ЭМЧ НАРТАА ХАЙР ТҮГЭЭЕ’' аяныг зарласан билээ.

Энэхүү аяны хүрээнд “Хайр түгээе” болон 4 төрлийн хэрэглээний эрхтэй цэнэглэгч картаа  худалдаанд гаргаж, эдгээр картын 5, 6-р сарын худалдан авалтын 10 хувийн орлогыг Эрүүл мэндийн салбарт хандивлаж, хэрэглэгчидтэйгээ хамтын үнэ цэнийг бүтээх аянаа эхлүүлсэн юм.

Мобикомын эрхэм хэрэглэгч, эх орноо гэсэн сайхан сэтгэлтэй ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ‘’ЭМЧ НАРТАА ХАЙР ТҮГЭЭЕ’' аян маань улс орон даяар амжилттай хэрэгжиж байна. Энэхүү урамшуулалт аяны хүрээнд COVID-19-н эсрэг нүүр тулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийт картын орлогоос цугларсан 160,000,000 (зуун жаран сая) төгрөгийн өртөг бүхий 10,000 ширхэг амны хаалтыг эмч, эмнэлгийн ажилтанд зориулан хандивлаж байгааг өнөөдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал-д хүлээлгэн өглөө.  

 

Бид энэхүү аянаа үргэлжлүүлэн Монгол орон даяар 21 аймаг болон Улаанбаатар хотын эмч, эмнэлгийн байгууллагуудад тодорхой тусламж дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Дашрамд дурдахад ‘’ЭМЧ НАРТАА ХАЙР ТҮГЭЭЕ’' аян нь 6 дугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд хэрэглэгч та бүхэн “Хайр түгээе” болон 4 төрлийн хэрэглээний эрхтэй цэнэглэгч картаа худалдан авч эмч нартаа хайр түгээх аянд нэгдээрэй.

 

МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
14 | 18 | 19 цаг