ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Чингис хаан” музейн барилгын суурийн хэсгийг дуусгаж, нэгдүгээр давхарын цутгалтыг эхлүүлжээ

ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар өнөөдөр “Чингис хаан” хаадын музейн барилгын ажлын явцтай танилцаж, төслийн гүйцэтгэлийг шалгаж, хяналтын ажилчдаас мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өгөв.

Музейн барилгыг 12 дугаар сард хүлээлгэн өгөх боломжтой

Монгол Улсын Засгийн газраас “Чингис хаан” хаадын музей байгуулахаар 2019 оны 7 дугаар сард шийдвэрлэж, 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр тус музейн барилгын ажлыг эхлүүлсэн. Хоёр сар орчмын хугацаанд барилгын суурийн давхрын хэсгийг бүрэн дуусгаж, нэгдүгээр давхарын цутгалтыг эхлүүлжээ.

Музейн барилгын угсралтын ажлыг “Билгүүн Монгол” компани хоёр ээлжээр 170 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна. Коронавируст халдварын цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, ажиллаж байна гэв.

Төлөвлөсөн хугацааны дагуу 2020 оны 12 дугаар сард тус барилгыг хүлээлгэн өгөх боломжтой гэдгээ төслийн удирдагч хэлсэн. БХЯ, Барилгын хөгжлийн төв, МХЕГ-аас томилогдсон инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг чанар стандартын хяналтыг байнга тавьж байгаа гэв.

Хаадынхаа түүхийг харуулсан музейн барилгыг босголцож байгаа нь нэг талаас үүрэг, нөгөө талаас бахархал юм шүү

 

Монгол Улсын Ерөнхий сайд “Билгүүн Монгол” компанийн нийт ажилчдад талархаж буйгаа илэрхийлээд, “Чингис хаан” хаадын музей Монголчуудын бахархал, дэлхийд сурталчлах өв соёлын төв байх ёстой юм. Монгол Улсын Засгийн газар урлаг, түүх, соёлын салбарын хөгжилдөө тусгайлан анхаарлаа хандуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа.

Музей, дуурь, драм, номын сангийн барилгуудаа шинэчлэх, засварлах, өргөтгөх зэргээр цогц арга хэмжээ авч байна. Та бүхэн энэ томоохон зорилтод гар бие оролцож,  их хааныхаа нэрээр нэрийдэж, Улс Монголынхоо хөгжлийн үе шат, хаадынхаа түүхийг харуулсан музейн барилгыг босголцож байгаа нь нэг талаас үүрэг, нөгөө талаас бахархал юм шүү.

Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байна гэдгээ ухамсарлан ажиллахыг хүсье. Гүйцэтгэлээс нь харахад төлөвлөсөн хугацаандаа музейн барилгыг хүлээлгэн өгч чадна гэж итгэж байна гэв  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ТЭНЭГЛЭЛ
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
LLLL [98.206.13.142] 2020/5/29
Mongold Chingisees uur yum bdaggui yum uu? Mongold baigali amitan gej baihgui yu? Mongoliin baigali amitaniig uzii gevel yamar museigees uzeh ve?
0 | 0 Хариулах
Зочин [73.153.5.150] 2020/5/28
urund barigdaj utunduu idegdchxeed muzei barij baidag bas l ixeexen erguutcen darga nartai uls da bid
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.104] 2020/5/28
Ene muzein zagvar, ter teneg usan orgiluur ene ter ni taalagdad, umuurud baigaa humuus bolovsroltoi bolov uu. Ted kino her ih uzdeg bol. /heruultei dramag tootsohgui, mongoliin hog kinonuudig tootsohgui/ Ted jujig, balet uzdeg bolov u. Gadagsh dotogshoo aylaj uzsen bolov uu. Ted eniig barih gej chichreed baigaa humuusiin hamaatan bish bolov uu?. Nadad arai l uhaan muutai sanagdaad baih yum.
0 | 0 Хариулах
T [66.181.189.159] 2020/5/27
Dotor ni tavikh yzmer bna uu? Molorerdeniin kheldegeer Chingis khaanii yum bna uu? Khoorchikhson Orkuud ni l Chingiskhaan gdg arkhi uuj khoorondoo zodoldokh! Khot oor ni dyyren Japan yankhnii unaj bsan Prius!!!! Yah yas yzvel Afrikiin negryyd khamaagyi ilyy Az jargaltai bga Bkh shyy?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.67] 2020/5/27
Хөгийн загвартай. Лалын сүм шиг
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.44] 2020/5/27
Монгол бол одоо Морь унасан толгойгүй хүн гэдэг л болж дэ...
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.88] 2020/5/27
zurag tusul n bolohgui yaduu baigaa bolohoor humuus eserguutseed baigaa yum shu de laliin sum shig zagvartai
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.35] 2020/5/27
Чингис хаанаар жуулчид татчихаад үзүүлэх юмгүй байж байснаас дээр. Монголчуудад биш жуулчид авна гэдэг бизнесийнхний нүдээр харж хотоо төлөвлөж байгаа. Таван хошуу малын оролцох хэрэг биш. Гомдолтой малнууд нь хөдөөрүүгээ яв. Замдаа идэх өвс усны чинь зардлыг хотын захиргаанаас гаргая та нарыг зайлна гэвэл.
6 | 4 Хариулах
Зочин [202.9.40.104] 2020/5/27
Tegvel hiisniih oligtoi zagvar l bodoh baij dee. Zuger l neg muu orchin uyiin ambaaran deer chingis haan, tereg zuraad boloo yu te?. Hol ochij huts. Iim yumaar huniig tatdaggui yum. Mungunii ulairlaas uur yum medehgui, bolovsrol muutai mongoliin bisiness-n salbariinhan /uhsen mongolchud oligtoi businesschin baisnig mdhgum bn/ urlag, arhitektur, goo zuigeer hun tatah uhaaniig ezemsheegui baij tom tom baahaa bolih heregtei. Ene bol zuun huvi haaniha neriig doromjilj mungu olj baigaa hereg bolohoos neeh business geed ch baih yum baihguim. Tiim l lag ulsaa bodoj baigaa yum bol hen ch nugliin nudiig gurilaar huursan iim yumig shalgaruulad barihgui!!!
0 | 0 Хариулах
Zochin [103.57.94.171] 2020/5/27
Chingisskhaany tuhai negch barimt, heteglej baisan negch ziul, huvlai ch bnuu ter muzeid tavih uzmer bgaa yum uu? Teneguud! Mongolyn ireedui bolson huuhduud chin Surguul tsetserlegt bagtahgui 3 eljeerch hicheeleed bna, Surguul tstserlegt huuhed oruulahad hamgyn bgaadaad 1-20 saya ugch bna! Khurelsukh min teneg!
3 | 2 Хариулах
Зочин [202.21.108.159] 2020/5/27
Yaaya suuriig ni tsutgatsan bnshde. Yoronhii said ni irj suuri shalgaal xaxaxaxa
2 | 2 Хариулах
Зочин [202.179.21.214] 2020/5/27
Хүмүүст таалагдахгүй байхад хүчээр барьдаг л юм байх даа. Хотын даргыг өөрсдөө сонгодог болбол таарна. Аймгийн дарга гэх мэтийг сонгуулиар тодруулах.
7 | 4 Хариулах
Зочин [103.212.119.36] 2020/5/27
Энэ балай удахгүй ээ суг болноо
3 | 2 Хариулах
Зочин [192.160.102.165] 2020/5/27
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн гээч УИХ-ын гишүүн Ж.Бат -Эрдэнийн залуу эхнэр MCS-д монгол төрийн эзэмшлийн музейн газрыг худалдаж 79 машины авто зогсоол болгов. Шангрила Моллын үйлчилүүлэгчид та бүхэн тавтай морилно уу
5 | 0 Хариулах
Зочин [150.129.142.76] 2020/5/27
Юундаа сүйд болно вэ манайхаан. Барихгүй байхад нь барьсангүй гэнэ, барихаар нь байшин барилаа, цементэн ой босголоо гэнэ. Энэ улсад чинь гадна дотноос жуулчин, зочин ирэхэд үзүүлж харуулах, нөгөө цээжээ дэлдээд байдаг их хааныгаа сурталчлах музей үзмэр юу ч байдаггүй биз дээ. ХҮҮК зоригтой зөв юм хийж байгаа. Дэмжинээ
4 | 10 Хариулах
Зочин [202.179.21.214] 2020/5/27
зураг нь таалагдаагүй бүгд эсэргппцсэн. Өөр зураг төсөл хий гэсэн !
3 | 1 Хариулах
Зочин [202.9.40.104] 2020/5/27
Chi bodvol bolovsrolgui biz. Chamd ter teneg zagvar taalagdad baigaa yum u?. Neg baynii ambaar ch tiim baidagguim sh dee hu.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.37] 2020/5/27
ХА ХА ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХЯМРАЛААС ЯАЖ ГАРАХ ВЭ, ЭДИЙН ЗАСГАА ЯАЖ АВАРЧ АРД ТҮМНИЙХЭЭ АЖИЛГҮЙДЛИЙГ ДЭМЖИХ ВЭ ГЭЖ БАЙХАД ХҮҮК-ИЙН ЗАСГИЙН ГАЗАР ГАНЦААРАА ЕСӨН ШИДИЙН БАРИЛГА БАРЬЖ, ЗАМ ТАВИАСТАЙ. ТААРЧИХСАН МАЛУУД ОДОО СОНГУУЛИАР ЗАЙЛААСАЙ.
18 | 2 Хариулах
Зочин [202.55.184.253] 2020/5/27
үмбүү минь угаасаа оноос өмнө баригдана гээд төсөв нь батлагдсан байсан юм.
3 | 10 Хариулах
Baharhal [66.181.182.203] 2020/5/27
Hurelsuhiig bagaar n songii!
4 | 14 Хариулах
512 [111.220.85.182] 2020/5/27
Сольё гээч. Цементэн дундаа турж үхмэр.
7 | 6 Хариулах
Зочин [202.9.46.224] 2020/5/27
багаар нь ч хаашаа юм бэ тэнэг юм бичихээ боль
1 | 0 Хариулах
Дургүйд хүчгүй [202.179.21.214] 2020/5/27
Хүрэлсүх чинь их дургүй хүргэж байгаа шүү!
4 | 1 Хариулах