Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл, С.Баярцогт, Г.Уянга нар АН-ын ҮБХ-ны гишүүнээр сонгогджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө боловсруулаад байсан Э.Бат-Үүл, С.Баярцогт, Г.Уянга нар Ардчилсан Намын Үндсэн бодлогын хорооны гишүүнээр сонгогджээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн тухайд намын гишүүнчлэл нь хэвээр байсан бол С.Баярцогтыг оффшор дансны асуудалтай холбогдуулан 2016 онд намаас дөрвөн жилийн хугацаатай хасаж байсан юм. Энэхүү хугацаа дуусгавар болсны дээр С.Баярцогт намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлт гаргаснаар намын анхан шатны байгууллагаас ҮБХ-ны гишүүнээр сонгосон байна.

Түүнчэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянгын гишүүнчлэлийг сэргээсэн байна. 

Мөн дээрх гурван хүнээс гадна "Bloomberg" телевизийн захирал Э.Долгионыг АН-ын ҮБХ-ны гишүүнээр сонгожээ.   

Э.Бат-Үүл, С.Баярцогт, Г.Уянга, Э.Долгион нарыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэхийг маргааш буюу тавдугаар сарын 16-нд хуралдах АН-ны Үндсэн бодлогын хорооны хурлаар шийдэх юм.