Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баясгалан: Олон улсын тавцанд Монгол компаниуд өрсөлдөх цаг болсон

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Энэхүү дугаарт Инвескор ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баясгалан оролцож компанийхаа талаар мөн цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа тухай ярилцсан юм.

Инвескор санхүүгийн байгууллагын сүүлийн үед хэрэгжүүлж буй ажлуудаас яриагаа эхлэх үү?

- Covid-19 цар тахлын хэмжээнд хүрч, вирусийн нөлөө бүх улс орон, бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа ч бид үйл ажиллагаагаа тасралтгүй, чанартай, хэвийн явуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Байгууллагын дотоод үйл ажиллагааны процессыг автоматжуулах, зээлдэгч салбар дээр ирэхгүйгээр онлайнаар зээлийн хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх, үндсэн системийн хөгжүүлэлт, ажилтнуудаа онлайн чадваржуулах сургалтад хамруулах зэрэг олон ажлууд хийгдэж байна.  

Мөн энэ нөхцөл байдлыг улс орноороо даван туулахад манай хувийн хэвшлүүдийн оролцоо маш чухал гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл эрсдэлтэй хөрөнгө оруулалт, ач холбогдол багатай зардлуудаа тэвчиж, ажилтнуудын ажлын байрыг хадгалах, цалин хөлсийг цаг тухайд нь олгох зэргээр үйл ажиллагаагаа тогтвортой, жигд удирдаж явуулах зайлшгүй шаардлагатай байна. Санхүүгийн байгууллагуудын хувьд харилцагчиддаа хямралын үед санхүүгээ хэрхэн оновчтой удирдах, эргэлтийн хөрөнгийн зээлүүдийг аль болох олгож үйл ажиллагааг нь дэмжих зэргээр эдийн засагт бага ч гэсэн хувь нэмрээ оруулж ажиллах хэрэгтэй болоод байна.

УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд танай байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

Мэдээж нөлөөлж байгаа. Гэхдээ бид энэ хүнд үеийг харилцагчдынхаа нөхцөл байдлыг бодитой дэмжиж байж даван туулна гэж үзэж байгаа. Жишээ нь: Бид СЗХ-оос өгсөн чиглэлийн дагуу зээлдэгчдийг өрийн дарамтад оруулахгүй байх үүднээс шимтгэл хураамжгүйгээр зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах, бизнесийн зээлийг шимтгэлгүй олгох зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Хэдийгээр нөхцөл байдал сайнгүй, эдийн засаг агшиж, бизнес дэх гадаад орчны сөрөг нөлөөлөл өндөр байгаа ч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны нэгтгэсэн санхүүгийн тоон үзүүлэлтийг оны эцэстэй харьцуулахад зээлийн багц 13%, харилцагчийн тоо 264%-иар нэмэгдсэн, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 0.1 нэгжээр өссөн үзүүлэлттэй гарсан. Бид цаашид ч активын чанараа алдахгүйгээр багцын өсөлтийг хангах, ажлын байрыг бууруулахгүй байхын төлөө ажиллаж байна.

Үүний зэрэгцээ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд амны хаалт үйлдвэрлэлийн Монгол маск Эрдэнэт ХХК, гар ариутгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Ногоон титэм ХХК-уудад хүүгүй зээл олголоо.

Бусад ББСБ-ууд маань ч мөн адил энэхүү үйлсэд нэгдэж нийгэмд хэрэгтэй олон ажлуудыг санаачилж, үүнийг нь ББСБ-н холбооны зүгээс дэмжиж, нэгдэн ажиллаж байгааг харахад таатай байна. Би өөрөө ББСБ-ын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Манай холбоо бол эгнээндээ 200 гаруй банк бусуудын нэгтгэсэн ТББ юм. Бид бичил санхүүгийн зах зээлд олон харилцагчтай болж байгаагийн хэрээр тэднийхээ санхүүгийн хэрэгцээг хангах, арилжааны банкуудын хүрч чаддаггүй тэр хэсэгт үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээгээ автоматжуулах, хэрэглэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Хүүгүй зээл олгосон гэдэг нь их сайхан сонсогдож байна, ийм боломж ББСБ-д хир их байдаг вэ?

- Мэдээж бизнес талаасаа харвал энэ бол боломжгүй зүйл. Учир нь бид зах зээлээс арилжааны банктай харьцуулахад харьцангуй өндөр хүүгээр итгэлцэл (хадгаламж) татдаг ба тохиролцсон цаг хугацаандаа итгэлцлийн өгөөжийг харилцагчид олгох үүрэг хүлээдэг. Мөн бидний саяхан зах зээл дээр гаргаад буй Инвескор Бонд ч мөн адил өндөр хүүтэй буюу жилийн 17-19 хувийн хүүтэй байгаа. Гэхдээ салбартаа тэргүүлэгч байгууллагын хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрх байгууллагуудад хүүгүй зээл олгосон. Хүн амын эрүүл мэндийн төлөө хийж байгаа эдгээр ажил бол цаг үеэ олсон, бусаддаа зөв үлгэр дуурайл болж байгаа гэдэгт бид итгэлтэй байна.

Өнгөрсөн сард танай байгууллагын хувьцаа эзэмшигчдийн хурал болсон гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Компанийн нэгж хувьцааны үнэ анх 2019 оны 6 дугаар сард бирж дээр гарахад 1600 төгрөг байсан бол одоо 58 хувиар өсч 2527 төгрөгт хүрээд байна.

- Компанийн 2019 оны санхүүгийн үзүүлэлтүүд өсөлттэй гарч, активын чанар, ашгийн түвшин сайн гарсан нь ХК-ийн хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээлэл болсон.

Бид 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа өнгөрсөн 4 дүгээр сард цахим хэлбэрээр хийхдээ технологийн шийдлүүдийг түлхүү ашигласны нэг илрэл нь дуу хоолой таних технологийг хуралд оролцогчдын бүртгэлийг баталгаажуулахдаа ашигласан явдал юм. Зохион байгуулсан цахим хурал амжилттай болж, цаашид ч аливаа хурал, уулзалтуудыг цахим хэлбэрээр явуулж байх нь зөв юм байна гэдэг дүгнэлтэд хүрээд байгаа.

Манай компанийн нэгж хувьцааны үнэ анх 2019 оны 6 дугаар сард бирж дээр гарахад 1600 төгрөг байсан бол одоо 58 хувиар өсч 2527 төгрөгт хүрээд байна.

 

- Цаашдаа та бүхэн ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

- Бид Төв Азийн орнууд руу үйл ажиллагаагаа тэлэх зорилгынхоо хүрээнд өнгөрсөн 1 дүгээр сард Киргиз дэх салбараа байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Цаашид тус бүс нутагт өөрсдийн хөгжүүлж буй финтек шийдэл бүхий санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ба Монгол компаниудыг тухайн зах зээлд нэвтрэх боломжийг бий болгож хамтран ажиллахаар төлөвлөж байна. Монгол залуус, тэр дундаа технологийн чиглэлээр ажиллаж байгаа компаниуд их гарч ирж байгаагийн дээр тэдний мэдлэг, чадвар олон улсын тавцанд өрсөлдөхүйц түвшинд хүрч байгаа тул бид хүчээ нэгтгэн, хамтран ажиллах нь чухал гэж бодож байгаа.

Мөн нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад санхүүгийн байгууллагуудтай нөү-хаугаа хуваалцаж, харилцан ашигтай хамтран ажиллахад манай компани хэзээд бэлэн байдаг.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.