ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Судлаачид Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна: ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд хэн багтах вэ?

ikon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нээлттэй Нийгэм Форумын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөр (хөтөлбөрийн мэдээллийг www.forum.mn) “Оюуны Инноваци” эрх зүйн судалгааны ТББ хамтран УИХ-ын хаврын чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх бодлогын цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Шүүх эрх мэдлийн хүрээний томоохон эрх зүйн шинэтгэлд олон нийт, хөндлөнгийн судлаачдын оролцоог хангах зорилготой Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлгийн эхний дугаар "Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүний талаарх зохицуулалт" сэдвээр боллоо.

Хэлэлцүүлгийн зочноор "Оюуны Инноваци" ТББ-ын судлаач, хуульч П.Баттулга, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн багш Т.Мөнх-Эрдэнэ Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар оролцож УИХ-д өргөн баригдаад буй Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх өөрсдийн зүгээс санал, байр сууриа илэрхийлж байна.

Тэдний хэлсэн онцлох эшлэлүүд:

 
 
 
 
 
 
 
 
​Нээлттэй Нийгэм Форум, “Оюуны Инноваци” ТББ хамтран зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг өнөөдөр 15.00 цагт “Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо” сэдвээр өрнөнө. Энэ хэлэлцүүлэгт Оюуны Инноваци" ТББ-ын судлаач П.Баттулга, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар, МУИС-ийн ХЗС-ийн профессор, доктор О.Мөнхсайхан, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар оролцож шинээр өргөн барьж буй хуулийн төслийн хүрээнд ямар өөрчлөлт орж байгаа талаар ярилцах юм.

2020 оны 5 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд “Шүүгчид хариуцлага тооцох механизм”, “Шүүхийн дотоод хараат бус байдал буюу Дээд шүүхийн эрх хэмжээ” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд iKon.mn болон ННФ-ын https://www.facebook.com/OpenSocietyForum/ фэйсбүүк дэх хуудсаар шууд дамжуулан хүргэх юм.

Хэлэлцүүлэг тус бүрт шинээр боловсруулсан хуулийн төслүүдийн ажлын хэсгийн гишүүд, хараат бус судлаачид оролцож санал шүүмжээ хуваалцана.

Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч уламжлалт бодлогын хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулах боломж хязгаарлагдмал байгаа ч нийгмийн сүлжээний сувгаар сонирхсон иргэд, бодлого боловсруулагчдад хүргэхийг зорьж буй.

Иймд  сонирхсон иргэд асуулт илгээж, санал шүүмж ирүүлэх бүрэн боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [94.75.218.185] 2020/5/6
Гол нь шүүгчийн хариуцлагын асуудлыг шийдэж оруулж өгөх хэрэгтэй. Шүүгч ажлын алдаа гаргавал халагддаг байх ёстой.
1 | 0 Хариулах
Zochin [192.82.77.166] 2020/5/6
Хуулийн нарийн асуудлуудыг төдийлөн сайн ойлгож, хэнийх нь зөв буруу гэж шүүмжлэх хүн би биш ч гэлээ. Багш Мөнх-Эрдэнэ гэх залуугийн олон удаагийн ярилцлагаас үзэхэл зөвхөн өөрийн үзэл бодол зөв, бусдын буруу гэсэн хэт туйлширсан үзэл бодолтой. Практикийн ойлголтгүй, төлөвшөөгүй хүн шиг санагдсан. Залуу хүн өөртөө дүгнэлт хийх бизээ. Харин Сайнхишиг дарга, судлаач Баттулга нарын хувьд онол практикийг хослуулсан олон улсын туршлага дээр суурилсан, бусдынхаа үзэл бодлыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, өөрийн байр сууриа илэрхийлж байгаа нь маш мундаг байсан. Эцэст нь энэ бүгдийн дүнд сайн хууль гаргаж авахыг хүсье.
3 | 2 Хариулах
Зочин [202.21.127.170] 2020/5/6
энэ комментыг хэн бичсэн нь бараг тодорхой байна дөө хаха...
1 | 1 Хариулах
Зочин [95.211.210.232] 2020/5/6
Холбоогүй хүн нэр дэвшиж болно.
0 | 0 Хариулах