Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургалтын төвүүд ширээнүүдийг 1.5 метр зайд байрлуулах, анги танхимд хувцас өлгүүлэхгүй байх шаардлагатай"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.01/

https://www.facebook.com/iKonNews/videos/264603241380000/

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 215 улс, оронд бүртгэгдэж, нийт 3.2 сая хүн өвчлөөд байна.

Мөн өвчний улмаас 233 мянган хүн нас барсан бол нэг сая гаруй хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас хоёр сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Шинээр бүртгэгдсэн Тажикстан улсад дөрвөн сарын хугацаанд өвчлөл бүртгэгдээгүй байсан ч өчигдөр 15 тохиолдол болжээ.

ДЭМБ-аас анхааруулж байгаа нэг зүйл нь хамт олон, ажлын байр дээрээ халдвар тархаах явдал бүх өвчлөл бүртгэгдсэний 40 хувийг эзэлж буй гэж үзэж байгаа.

Тиймээс Эрүүл мэндийн яамнаас байгууллагуудыг COVID-19 халдвараас сэргийлэх зөвлөмж гаргасан.

Ялангуяа нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс зарим сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийн зөвлөмжийг гаргаад байна.

Үүнд:

  • Нэг удаа 10 хүртэлх хүнтэйгээр, цөөн цагаар хичээллэх,
  • Аль болох цахимаар мэдээлэл хийх,
  • Ширээнүүдийн хоорондын зайг 1.5 метрт байрлуулах,
  • Ном, дэвтэр, флаш зэргийг хоорондоо солилцохгүй,
  • Анги, танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх,
  • Анги, танхимд хооллохгүй байх зэргийг багтаасан.

Мөн Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарын утсанд өчигдөр нийт 169 хүн холбогдож зөвлөгөө авсан байна. Гадаадаас БНСУ, АНУ, Чех улсад амьдардаг гурван иргэн эмнэл зүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл авжээ.

Түүнээс гадна хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх, үнэхээр дагуулж явах шаардлагатай бол амны хаалт заавал зүүлгэх хэрэгтэйг дахин сануулж байна" гэсэн мэдээлэл өглөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.