Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосчууд эмэгтэйчүүд, залуу нэр дэвшигчдийг олноор нь сонгожээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

COVID-19 цар тахлын үеэр парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулсан БНСУ-ын сонгуулийн талаар мэдээлэл бэлтгэлээ.

2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон Үндэсний чуулганы 21 дэх удаагийн сонгуулийн санал хураалтын дүнд одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нам буюу БНСУ-ын Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, 300 суудлаас 180-ыг авсан билээ. Энэ нь Өмнөд Солонгос улс ардчилсан нийгэмд шилжсэн 1987 оноос хойш Ардчилсан нам хамгийн олон суудал авсан тохиолдол болов. 

Сонгогчдын ирцийн хувьд ч тэр 66.2 хувьтай буюу 1992 оны сонгуулиас хойших хамгийн өндөр ирцэд тооцогдож байгааг Yonhap мэдээлсэн. 

Тэгвэл сая саяулаа амны хаалт зүүж, дор хаяж нэг метрийн зай барих Солонгосын иргэд энэ удаа ямар шинэлэг сонголт хийснийг тоймлон хүргэе. 

  • Залуу нэр дэвшигчид ихээр сонгогдов. Нэр дэвшигчдийн дундаж нас 54.9 буюу өмнөх сонгуультай нь харилцуулбал 0.6 насаар залуу байна.
  • Эмэгтэй нэр дэвшигчид урьд урьдын сонгуулиас илүү ихээр сонгогдов. 18 дахь удаагийн сонгуулиар 14, 19 дэх сонгуулиар 19, 20 дахь сонгуулиар 26 байсан бол энэ удаа  нийт 300 гишүүнээс 57 нь эмэгтэй нэр дэвшигч сонгогдсон байна. 
  • Хамгийн залуу нэр дэвшигчийн хувьд 92 оных буюу 28 настай байснаараа онцлог сонгууль болов. 
  • Сонгуульд оролцсон хүмүүсийн тоо урьд урьдынхаас хамаагүй өндөр байсан шалтгаан нь COVID-19 вирусийн халдвартай шууд хамааралтай гэж үзсэн байна. Цар тахлын үед сонгогчдын ирц бага хэмээн үзэж байсан таамгийг бодит байдал эвдсэн юм. Учир нь халдварт өвчнөөс болж цаашид гамшиг, аюулт үзэгдэл бий болох үед ард иргэдээ баталгаатай хамгаалах сайн улстөрчдийг хүсэх хүмүүсийн сэтгэл улам ихээр нэмэгдсэнтэй хобоотой гэж дүгэнэжээ.

Үнэмлэхүй ялалт байгуулан гарч ирсэн БНСУ-ын Ардчилсан намын мөрийн хөтөлбөр

  1.     Шинээр байгуулагдсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч хуулийн этгээдийг дэмжих
  2.     Шинэлэг техник технлогийн бизнесийн санааг дэмжих
  3.     Цаг уурын өөрчлөлт, шороо тоосны асуудлыг шийдвэрлэх
  4.     Гэрлэлтийг дэмжих, гэрлэсэн залуу хосуудын аюулгүй амьдрах нийгмийг бэлдэх
  5.     Хөдөө аж ахуй буюу газар тариалан, далайн ахуйн салбарыг дэмжих
  6.     Улсын их сургуулийн боловсролыг дээшлүүлэх 
  7.     Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ажилчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалсан хууль батлах
  8.     Шинэ технологийг ашиглан батлан хамгаалах салбарыг сайжруулах
  9.     Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж халамжийн бодлогыг сайжруулах. Өндөр настангуудад зориулж жил бүр 100 мянган ажлын байр бэлдэх
  10. Соёл урлагийн салбарт төрөөс томоохон дэмжлэг үзүүлэх, соёл урлагийн төв байгуулах

Сөрөг хүчин буюу Ирээдүйн эвслийн намын мөрийн хөтөлбөр

  1.     Шинэ коронавирусийн халдварыг иргэдтэй хамт даван туулах, мөн цаашдаа бий болох асуудалд хэрхэн хандах тухай сайжруулсан бодлого боловсруулах
  2.     Хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл
  3.     Ажлын байр нэмэх, татвар багасгах
  4.     Оюутны тэтгэлэг, сургуульд улс төрийн шинжтэй зүйл заахыг бүр мөсөн хориглож, хяналтыг сайжруулах
  5.     Залуу гэрлэгчдийг дэмжих
  6.     Авто тээврийн ослоос аюулгүй гудамж талбай бэлдэх, хүүхэд, өндөр настнуудын аюулгүй байдлын төлөө хурд хэмжигч камерыг байршуулах
  7.     Ажлын байрыг нэмэх, хууль батлан шударга бус аргаар ажил, албан тушаалтай болох боломжийг бүр мөсөн хаах 
  8.     Хүүхэд төрүүлэх эмэгтэйчүүдийн тоо багасаж байгаа тул эмнэлгийн зардал, өсгөж хүмүүжүүлэх тал дээр төрөөс дэмжлэг үзүүлэх, 3-аас дээш хүүхэдтэй гэр бүлд тэтгэлэг олгох 
  9.    Тээжээвэр амьтныг эмчлүүлэх эмчилгээний зардлыг бууруулах хэмээн зорилт тавьжээ.

 

Эх сурвалж: seoul.co, fnnews