Зуслангийн бүсэд зэрлэгшсэн нохойн устгал явагдлаа
Нийслэлийн ногоон бүсэд зэрлэгшсэн нохойн тоо толгой буурахгүй байгаа талаар иргэдийн санал гомдол ихээр ирж байгаатай холбогдуулан нохой муур устгалын аж ахуйн нэгжүүдийн ажилд хяналт тавьдаг "Бид туслая" ТББ, нохой устгалын "Базаалт", "Их булаг Атук", "Өлтэй" ХХК-дад нохой устгуулах байршлын саналыг хүргүүлэн хяналт тавин хамтран ажиллаж байна.
Зэрлэгшсэн нохдын тоо буурахгүй байгаа нэг шалтгаан нь зуслан, хашаагаа мануулахаар идэш тэжээлгүй олон хоногоор орхих, барилгын ажил дуусмагц төөрүүлж хаях, сул чөлөөтэй тавих зэрэг иргэдийн хүмүүнлэг бус, хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой тул ойр орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд сануулах, нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад мэдэгдэн хамтран ажиллахыг иргэддээ уриалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

